Цар тахлын цээрийг умартаж, төсөв хөрөнгөгүй ч, наадам хийх нь чухал гэж үзжээ

By: Admin
2024-12-23
0
2050

Аль тавдугаар сард Засгийн газраас улсын баяр наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулж, телевизээр болон цахимаар олон түмэнд хүргэнэ гэж шийдвэрлэсэн. Мөн долоон сарын битүү үеэр цар тахлын хорио цээрийн дэглэмийг мөн сарын 15 хүртэл сунгасан. Тэгтэл аймгийн наадмыг ямар нэг хорио цээрийн дэглэмд баригдалгүйгээр, урьдын адил тэмдэглэхээр болсон гэх яриа гарах болсон хийгээд наадмын хөтөлбөрийг харвал энэ үнэн бололтой. Тулгар төрийн 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмыг аймагт зохион байгуулах ажлын хэсгийн зарим үүрэгтэн саяхан, наадмын соёл, мэдээллийн ажлыг хэрхэн зохион байгуулах тухай холбогдох хүмүүс, мэргэжлийн байгууллагатай зөвлөлдөхдөө наадамд зориулж, ямар ч төсөв батлаагүй учир, гарах зардлыг та бүхэн зохицуулаач гэсэн зүйл бас ярьсан. Тэгэхээр төсөв зардал байхгүй, тэгсэн атлаа цар тахлын дэглэмээ умартаж, баяр наадмыг жирийн үеийнх шиг зохион байгуулах ямар нэг шаардлага байгаа юм байна л гэж ойлгохоос өөр аргагүй бололтой.   


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 1 =

Create Account



Log In Your Account