Сурын харваа

By: Admin
2024-12-21
0
1980

Тулгар төрийн  2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний харваа, урианхай сурын харваа болон хүүхэд эмэгтэйчүүдийн харвааны төрөлд нийт 86 харваач оролцож цэц мэргэнээ сорьлоо.

Урианхайн сурын харваанд  эрэгтэй харваачдаас Баян-Өлгий аймгийн Булган сумын харъяат Спортын дэд мастер Б.Батзул 20 оноогоор тэргүүн байр эзэлж, “Аймгийн Мэргэн” цол  хүртсэн бол Ховд аймгийн Мөнххайрхан сумын харъяат Спортын мастер У.Эрдэнэбат хоёрт, Дуут сумын харъяат  “Ар хужирт” нөхөрлөл “Зэлэм” сурын холбооны харваач Спортын мастер Аймгийн мэргэн Т.Хаянхярваа гуравт, Жаргалант сумын харъяат Шинэ дулааны станцын харваач Б.Баатар дөрөвт, Мөнххайрхан сумын харъяат “Хаан сурын холбоо”-ны харваач Спортын дэд мастер Б.Мөнхзориг  тавд шалгарав.

Үндэсний сурын  хүүхдийн харваанд 10 гаруй хүүхэд оролцож, тус бүрийн насны онцлогт тохирсон зайнаас сумаа тавьжээ. Эмэгтэй хүүхдүүдээс Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн харваач Н.Даваабал, эрэгтэй хүүхдүүдээс Ховд аймгийн Дуут сумын харъяат Б.Өсөхбаяр нар тус бүр тэргүүлэв. Мөн хоёрдугаар байранд Мөнххайрхан сумын харъяат  Бямбаагийн Батгэрэл, гуравдугаар байранд Дуут сумын харъяат Т.Энхзориг, дөрөвдүгээр байранд  Дуут сум Б.Хүрэл-эрдэнэ, тавдугаар байранд Жаргалант сумын харъяат  харваач Л.Эрхэмбилэг нар тус тус шалгарсан байна.

Үндэсний сурын харвааны эмэгтэйчүүдийн төрөлд Жаргалант сумын харваач Р.Эрдэнэбаяр 40 сумнаас 23 оносон амжилтаар тэргүүн байр эзэлж, Хоёрдугаар байранд Дөргөн сумын харваач н.Цэвээндарь, гуравдугаар байранд Жаргалант сумын харваач Б.Номинчимэг, дөрөвдүгээр байранд Чандмань сумын харваач н.Хишигзул, тавдугаар байранд Дөргөн сумын харваач н.Цэнгэл нар шалгарсан.

Мөн үндэсний сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Мөнххайрхан сумын харваач Спортын мастер Б.Мөнхзориг тэргүүн байр эзэлж, аймгийн мэргэн цолны болзол хангасан байна. Хоёрдугаар байранд Мөнххайрхан сумын харваач У.Эрдэнэбат, гуравдугаар байранд Жаргалант сумын харваач Б.Баатар, дөрөвдүгээр байранд Жаргалант сум, БОЭТ-ын харваач М.Мянганбуу, тавдугаар байранд Баян-Өлгий аймгийн Булган сумын харъяат, Спортын дэд мастер Б.Батзул нар тус тус шалгарав.

Тэрчилэн энэ сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан Буриад сурын харваанд  Ховд аймгийн Дуут сумын харъяат Спортын мастер Аймгийн мэргэн харваач Ш.Баянмөнх хоёрдугаар байранд,  Мөнххайрхан сумын “Хаан сурын холбоо”-ны харваач Ч.Жаргал 64 сумнаас 60 оносон амжилтаар  гуравдугаар байранд шалгарсан байна. Мөн Дуут сумын харваач Д.Чулуунбат  55 сум оносон амжилтаар Ховд аймгийн Буриад сурын харвааны анхны Спортын дэд мастер цолтон болжээ.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 1 =

Create Account



Log In Your Account