Бага насны хүүхдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье

By: Admin
2024-12-30
0
1947

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн амаржих газрын хүүхдийн эрчимт эмчилгээний их эмч Л.Адилбиш зөвлөж байна.

Улирлын чанартай хүүхдийн томуу, томуу төст өвчин болон амьсгалын цочмог халдварт өвчин хүйтэн, сэрүүний улирал эхлэх үеэр ихсэдэг. Үүнээс гадна томуу, томуу төст өвчин нь суулгат өвчинтэй хавсарч явагдах тохиолдол гардаг учраас эцэг эхчүүд та бүхэн дур мэдэн эмчилснээс хүндрэх магадлал илэрч болзошгүй.  Иймд хүүхдээ сайтар ажиглаж, ханиад томууны эхний шинж тэмдэг эхэлсэн үед дур мэдэн эм өгөхөөс татгалзах хэрэгтэйг анхааруулж байна. Мөн аль болоххүүхдийг гадуур дагуулж явахгүй байхад анхаарч, зайошгүй гарах тохиолдолд цаг агаарын нөхцөл байдалтай уялдууланд хувцаслаж, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглүүлэн, аньс, нэрс, чацаргана, аарц зэргийг тогтмол өгч, хүүхдийнхээ дархлааг сайжруулахыг зөвлөж байна. 

 

   

 

 

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 10 =

Create Account



Log In Your Account