Ховд аймгийн 17 өрх гэртэй боллоо

By: Admin
2024-11-23
0
1868

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Н.Пунцагийн санаачилгаар Ховд аймгийн 16 сумын 17 өрхөд таван ханатай гэр гардуулах үйл ажиллагаа өнөөдөр аймгийн төв талбайд боллоо.

Ардчилсан намаас Монгол орон даяар “Монголоо сонсъё” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэн хөдөөгийн малчид хөдөлмөрчидтэй уулзалтуудыг зохион байгуулах үеэр маш олон санал, санаачилгыг иргэд дэвшүүлж байжээ. Үүнээс малчин өрхүүдэд гэр олгох санал хүсэлт ирснийг АН-ын ҮБХ-ны гишүүн Н.Пунцаг дэмжиж, ийнхүү ажил хэрэг болгосон юм. Гэрийг нийгмийн халамж, дэмжлэг шаардлагатай, орон гэргүй, өрх толгойлсон 17 иргэнд гэр бүлээрээ амар тайван, тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор олгож байгааг онцлов.  


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 8 =

Create Account



Log In Your Account