Лондон хотын баруун хэсэгт, Латимор гудамжинд оршдог Гренфелл хэмээх 27 давхар орон сууцны барилга тэр чигээрээ шатжээ. Лхагва гарагийн үүрээр барилгын хоёр давхраас эхлэн гал гарсан нь 27 давхар хүртлээ үргэлжилж, 45 машин, 200 гаруй гал сөнөөгч ажиллаад ч унтрааж дийлэхгүй байгаа тухай дотоодын мэдээллийн хэрэгслүүд газар дээрээс нь дамжуулж байна. Гал хэдийнэ дээд давхарт хүрээд байхад барилга дотроос гарч чадаагүй хүмүүс үлдсэн байсан бөгөөд энэ ослын улмаас хэчнээн хүн бэртэж гэмтсэн нь тодорхойгүйн байна. Гэрчүүдийн ярьж буйгаар оршин суугчид ор хөнжлийн даавуугаа холбож уян, цонхоороо доош буух гэж оролдож, зарим нь доош үсэрч байсныг харжээ. Барилгаас 100 метрийн зайд байгаа хүмүүс үнс нурманд дарагдаж, 600 метрийн зайд утаа май нь үнэртэж байгаа тухай мэдээлж байна.
Б.Номун