Татъяна ЛОГИНОВА: “ЭКСПОРТ БИДНИЙ ЭНГИЙН ХАРИЛЦАА”

By: Admin
2024-12-23
0
1046

Манай бүс нутгийн хувьд экспортын гол чиглэл нь гэвэл хөдөө аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах явдал байдаг. “Алтайн бүгд найрамдах улсын экспортыг дэмжих төв” ашгийн бус байгууллага нь 2021 оноос энэ чиглэлээр олон талын хамтын ажиллагааг итгэлтэй өрнүүлэх болоод байна. Үүнтэй холбогдуулан тус байгууллагын захирал Татъяна Логиноватай АБНУ-ын Горно-Алтайск хотын Вестник –Горно Алтайск сонины сурвалжлагчийн хийсэн товч ярилцлагыг хүргэж байна.

- Татъяна Викторовна та өөрийн байгууллагынхаа гол зорилгын талаар ярихгүй юу?

- Манай байгууллага Алтайн бүгд найрамдах улсын жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт экспортын үйл ажиллагааг хөгжүүлэх  мэдээлэл, шинжилгээ, зөвлөх үйлчилгээний болон зохион байгуулалтын чиглэлээр дэмжин туслаж ажиллах чиг үүрийг хэрэгжүүлдэг.

- Энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж эхэлснээс хойш 9 сар орчим болоод байх шиг. Тэр хугацаанд ямар ололтонд хүрэв?

- Тиймээ тухайн чиглэлээр дорвитой үйл ажиллагаа өрнүүлэхээр шийдвэрлэснээс хойш 9 сарын нүүрийг үзээд байна. Тэгээд өнгөрсөн хугацаанд бид жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт экспортын харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлэхээр зургаан харилцагч этгээдүүдтэй албан ёсны 9 гэрээг үзэглээд байна. Үүнд Узбекстаны бүгд найрамдах улсад амьдын жингээр мал нийлүүлэх, Өмнөд Солонгос улсад Бугын эвэр нийлүүлэх, Беларус улсад “уулын Алтайн бальзам” бүтээгдэхүүнийг нийлүүлэх чиглэлээр нийтдээ 2.0 сая 347.0 мянган америк долларын үнийн дүнтэй гэрээ байгууллаа. АНУ-ын жижиг дунд бизнесүүдтэй харилцаа тогтоох, Польш, Монгол, Славяк улсуудын тухайн салбарын гурван үйлдвэртэй гэрээ байгуулах ажил хэлэлцээрийн шатандаа явж байна. Польштой 118.0 мянган доллар, Монгол улстай нэг сая 66.0 мянган долларын үнийн дүнтэй гэрээ байгуулахаар хэлэлцэж байгаа юм.

- Экспортыг дэмжих төвийн ойрын ирээдүйн гол төлөвлөгөөнүүд юу байна вэ?

- Олон улсын томоохон гурван үзэсгэлэн худалдаанд оролцохоор тооцоолж байгаа. Ямар хэлбэрээр зохион байгуулагдахаас нь хамаарч зохицуулалтууд хийгдэнэ. Үүнд Арабын нэгдсэн Эмират улсад болох “Middle Easth Organic” үзэсгэлэнд зөгийн болон бугын аж ахуйгаас үйлдвэрлэн гаргадаг бүтээгдэхүүнүүд мөн байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнүүдээр оролцох саналаа илгээсэн. Египет улсын Кайр хотод болдог мод модон бүтээгдэхүүний “Cairo Wood spow” үзэсэглэнд оролцоно. Францын үзэсгэлэнг ч анхаарлын гадна орхиогүй. Тухайн улсад зохиогдох “Red Expo Prance” үзэсгэлэнд аялал жуулчлалын чиглэлийн бүтээгдэхүүнүүдийг онлайнаар оролцуулах санал тавиад байна.   

- Танай байгууллагын ирэх 2022 оны төлөвлөгөө юу байна?  

- 2022 оны олон улсын арга хэмжээнүүдэд захиалга хүлээн авах, санал хүргүүлэх ажлууд үргэлжлэн явагдана. Манай байгууллага харилцагчид, хамтран ажиллагсдын саналыг хүлээн авч харилцахад ямагт нээлттэй байна.  Манай хаяг: Горно-Алтайск хот. Комсмолын гудамжны 9 дүгээр байр. Хоёрдугаар давхарт байрладаг. Бидэнтэй 8-800-2500-128 харилцах утсаар ярьж болно. Бид таны мэдэхийг хүссэн зүйлд заавал хариулт өгнө.  

Гэрэл зургийг Дмитрий СОКОЛОВ

Орчуулсан Г.ТӨРМӨНХ


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 4 =

Create Account



Log In Your Account