Допингийн цуурхалын сүүдэрт хэн нуугдаж байна вэ?

By: Admin
2024-12-22
0
1158

Рио-де Жанейрогийн олимпийн тогтололтонд оролцох Оросын тамирчдын баг бүрэлдэхүүнтэй холбоотой хорхойсож, тачаадсан шуугиан дэгдсэн.

Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яг олмпийн тогтлолтын өмнө WADA дөрвөн жилийн турш допингийн бэлдмэлийн хэрэглээг хориглож, хязгаарлах үйл ажиллагааг зохион байгуулсан мэтээр цуурцгаав. Тэрээр далайн чинад руу юу юугүй нисэхээр бэлтгэж байсан хөнгөн атлетикийн тамирчдын олимпид оролцох эрхийг гэв гэнэт хасав. Гэвч бэлдмэл хэрэглэсэн гэх баталгаа ямар ч тамирчны цусны шинжилгээнээс илрээгүй нь хачирхалтай. Энэ тухай зөвхөн тамирчид төдийгүй Оросын холбооны улсын олимпийн хорооны эмч нар тэрчлэн спортын яамны сайд Виталий Мутко ч бас гэрчилж байгаа.

Эрхэмүүд Оросын тамирчдын багийнхны дуу хоолойг хүлээж авахаас бүгд зайлсхийв. Тэд хэлэхдээ “Оросын тамирчдыг дэлхийн спортын баярт (тэмцээнд) оролцохыг зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь Оросын баг медаль авах өндөр магадлалтайгаас болсон хэрэг. Энэ нь тэмцээний үеэрх тамирчдын оноолт хувиарлалт, багийн дүнгийн хувиарлалтаас илт харагдаж байна” гэцгээсэн. Үнэхээр Оросын хөнгөн атлетикийн багийн бүрэлдэхүүний ихэнх нь спортын тавцан дахь элитүүдээс, “ихэд алдартай тамирчдаас” бүрдэж байсан.

Тэд ниссэнгүй, тэнд очсонгүй, оролцсонгүй. Гэхдээ үүний учир нь юунд байв. Риогийн олимпийн өрсөлдөөний талбарт томоохон рекорд тогтоосон ямар ч зүйл байсангүй, ямар ч ширүүн өрсөлдөөн гарсангүй. Гүйлт, шидэлт, харайлт спорт алхалт гэхчлэн хөнгөн атлетикийн аль ч төрөлд ялгаагүй шүү.  Олимпийн наадмын өнгө ганджээ. Гэтэл бас .... Америкчууд өөрсдийн бий болгосон давуу байдлаа гараасаа алдав. Энэ нь оросын бөхчүүдээс болсон хэрэг. Гэвч бас нэг тоогүй юм болсон нь хар арьст тамирчин Усейна Болтагийн бүтэлгүйтэл. 100, 200 метрийн буухиа гүйлтэнд латин америкийн тамирчид одтой, алаг судалтай далбааг нь мандуулж чадсангүй. Дэлхийд нэртэй ойрын зайн тамирчин сүрхий хурдалсан ч шагналын тавцангийн гишгүүрээс мултарч орхив. Харин юу болоод өнгөрөв өө, хэрэвзээ зартай WADA /Допингийн эсрэг дэлхийн агентлаг/ маань санамсаргүйгээр Усейна Болтагийн цуснаас допинг илрүүлсэн бол яах уу? Нээрээ гэж үү гээд, тэмцээнд оролцуулахгүй гэх үү, эсвэл дараа нь түүний медалийг хурааж авах уу өнөөдрийн энэ парактик америкчуудын 4. 8 бүүр 10 жилийн дараа ч Олимпийн тоглолтонд ч давтагдах уу? Асуудал юу гэвэл энэ нь зөвхөн ёс зүйгээр зогсохгүй бодлогын учир шалтгаантай. Америкийн хөнгөн атлетикийн тамирчдын үндсэн бүрэлдэхүүнийг хар арьст тамирчид бүрдүүлдэг. Хэрэв АНУ-аас өөр ямар нэг орны тамирчин алтан медаль авбал дараа нь түүний олимпид оролцох эрхийг нь хасаж , допинг хэрэглэсэн шиг байна гэх мэтээр нийтэд ойлгуулна, тэгээд түүний амжилтыг ухраах арга зам сүвэгчилнэ. Энэ бол энгийн үзэгдэл. Америкийн ардчилал гэгдэх иймэрхүү арга барилыг нь дэлхийи нийт зөвхөн улс төрийн хүрээнд төдийгүй эдийн засаг түүнчлэн бусад салбаруудын хүрээнд ч ихээхэн дургүйцэж, эсэргүүцэх боллоо. Тэрхүү америк ардчилал гэгч спортын салбарт ч адилхан биеллээ олсоор байгаа нь энэ. Аливаа үнэ цэнэтэй эрхэм зүйл бүхнийг бүүр худал хуурмаг, гуйвуулга завхруулгын хамгийн үнэмлэхүй түвшинд аваачиж орхино. Үүний нэг жишээ нь хоёрдмол стандарт юм.

Цагаан ордонд хэлэлцэж буй Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг хэрэглүүлэхгүйн тулд бид психологийн аргыг ч хэрэглэж байна. Бүүр хамгийн хориотой зүйлийг. Гэвч америкчуудын хорт үйл ажиллагаа улс төрийн бус, “шулмын” шинжтэй техникийн, захиргааны элдэв шинэ арга хэлбэрээр идэвхжиж байна. Допингийн цуу шуугианы эх үүтгэл их л алсаас үнэртэх агаад хааяа энэ нь төгсгөл болж буй мэт нэгэнтээ намжих ба өөр арга хэлбэрт шингэн дүрээ өөричлнө.

Саная л даа. Алтайн бүгд найрамдах улс болон Монголын хилийн зааг газарт төрж өссөн, Оросын хөнгөн атлетикийн дундын зайн гүйлтийн од болсон тамирчин Елена Аржакова (Алтайн Бүгд найрамдах улсын тамирчин) Европ болон Финляндад дэлхийн алдартай тамирчдыг гартуулж, олон удаа ялалт байгуулан ихээхэн найдлагатай тамирчин гэдгээ харуулсан. Тэрээр өндөр уулын бүсийн хатуу ширүүн уур амьсгалд өсөж торнисон нэгэн. Түүний энэ амжилт байгалаас заяасан хүч чадал, тэсвэртэй нь салшгүй холбоотой гэдэг нь мэдээж.

Елена Аржакова Оросын шигшээ багийн бүрэлдэхүүнд орж, гүйлтийн төрлийн финальд үлдсэн нь бас түүний нэр хүндийг гутаах шаардлагыг бий болгожээ. Ээ бүү үзэгд ! Манай тамирчдын амжилтыг ийнхүү алсаас тандаад, урьдчилан цохилт хийхийн тулд допинг хэрэглэсэн мэт зохиомол мэдээлэл тарааж, шуугиан үүсгэн, олимпид оролцох эрхийг нь хассан байна. Бүхий л бэлтгэлээ хангаад байсан ч үүнийг дэндүү хожимдож мэдсэн учир Еленагийн Риод очих хамаг найдвар талаар болов. Гэтэл лабораторийн допингийн сорил нь хэвийн гарсан байдаг. Тийм л ээдрээтэй нөхцөл үүссэн аж.  

Монголын жудоч Сумъяа финалийн аваргын төлөөх барилдаанд ялалтанд хүрэхэд яльгүй хүч дутаж, мөнгөн медаль хүртсэн. Энэ удаад WADA түүний гарын хурууг нь онилж, харжээ /барилдааны үеэр түүний хурууг нь,гэмтсэн/. Хэрэв хэн нэгнийх нь толгойд Монголын тамирчин медаль авах магадлалтай гэдэг бодол орох юм бол тэр даруйд шинжилгээнд оруулах ба цусанд нь өчүүхэн төдий сэжиг илрэх л юм бол “медаль баяртай” болно. Харин энэ жингийн финалд буюу эхний гурван байранд америкын тамирчин үлдээгүй учир төдийлөн анхаарал тавьсангүй бололтой. Ямар ч үед спортынхонд эрхийг нь хасах хүртэл хатуу арга хэмжээг хэрэглэж болдог. Харин Америкийн тамирчинаас допингийн сэжиг илрэх мэтээр асуудал үүсвэл эрүүл мэндийн асуудалтай байж таарна. Тухайлбал зүрхний хэвийн бус ажиллагааны улмаас хэрэглэсэн эмийн нөлөө байсан гэх мэтээр хөнгөхөн тайлбар хийнэ. Олимпийн тоглолтонд шалгарч оролцохдоо тулсан тамирчин зүрхний хэлбэлзэлтэй байдаг нь тун эргэлзээтэй ! Тэгээд мэдээж эмнэлэгт хэвтэж дуслын тариа хийлгэх шаардлагатай болно. Гэхдээ тоглолтоос гаргахгүй. Зөвхөн энэ бус өөр ч олон янзын арга  буй. Энэ бол мөнөөх “хоёрдмол стандартын бодлого” билээ.

 Тоймч Дмитрий СОКОЛОВ

Орчуулсан Г.Төрмөнх          


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 1 =

Create Account



Log In Your Account