Дэлхийн спорт: Дүрэм журамгүй, хэтийн төлөвгүй тоглоом уу?

By: Admin
2025-03-11
0
199

Сербид болох эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө дэлхийн спорт ямар чиглэлд явж байна вэ гэсэн асуулт дахин сөхөгдөж байна. Эв нэгдэл, шударга тоглолт,  олимпийн үнэ хүндийг эрхэмлэх үзэл санаа бол халдашгүй хэвээр байлгах чухал зүйл.  Гэсэн ч бодит байдал дээр бид өөр дүр зургийг харж байна.

Өнөөдөр спортыг амжилт гаргах, өөрийгөө хөгжүүлэх талбар биш, харин улс төр, нийгмийн туршилтын талбар болон хувиргаж буй нь тоогүй. Шударга ёсны үндсэн зарчмууд хийгээд уламжлалт үнэт зүйлд заналхийлсэн үзэл суртлыг тулгаж, биологийн ялгаан дээр суурилсан өрсөлдөөний зарчмыг үл хэрэгсэх шахалт хавчилт явагдаж байгаад санаа зовнихоос аргагүй. Хэд хэдэн төрөлд трансжендер тамирчдад эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөх боломжийг олгож байгаа нь шударга өрсөлдөөний мөн чанарыг алдагдуулж байгаа хэрэг юм. “Хүртээмжтэй байдал” буюу жендэрийн бодлогыг ийнхүү түрэмгий аашлах шалтаг болгож буй нь спортын элэгсэг уур амьсгалыг сүйтгэх хүчин зүйл болж байна. Эдгээр үйл явцтай санал нийлэхгүй байгаа тамирчид шүүмжлэл, шийтгэлтэй тулгардаг. Тэрчлэн төвийг сахихыг хичээдэг байгууллагууд эдгээр тамирчдыг ялгаварлан гадуурхалт гэх шалтагаар буруутгадаг хандлага түгээмэл болсон.

Олон зууны турш өрсөлдөөн, уламжлалаа дээдлэх сэтгэлийн бэлгэдэл болсон олимпийн хөдөлгөөнийг өдгөө геополитик, үзэл суртлын тоглоомын барьцаа болгож буй нь харамсалтай. Аварга шалгаруулах тэмцээн нь суртал ухуулгын платформ болон хувирч, спортын амжилтыг үл хэрэгсэх болов.

Ийм жудаггүй асуудал дээр дуугарахгүй байсаар байх уу? Тэгвэл ирээдүйд зөв итгэл үнэмшлийн үр дүнд бий болдог ялалтын үнэ цэнийг орхигдуулж, спорт зүгээр нэг үзэл суртлын хэрэглүүр болох уу? Спортын дэвжээнүүд шударга өрсөлдөөний талбар байхаа больж, медаль нь хөдөлмөр, авьяас билэгдэл биш, харин улс төрийн ашиг сонирхлын элемент болж хувирвал энэ нь спорт биш, харин үзүүлбэр л гэсэн үг.

Жинхэнэ спорт бол мөрийн хөтөлбөрт заасан дүрмээр бус өрсөлдөөний мөн чанарт суурилдаг.  Хэрэв дэлхийн байгууллагууд энэхүү үндсэн суурь руугаа эргэж орохгүй бол тэд эрх мэдлийнхээ “үлдсэн үйрмэгээ” удахгүй алдах эрсдэлтэй.

Мировой спорт: игра без правил и перспектив?

В преддверии женского чемпионата мира по боксу в Сербии вновь поднимается вопрос: в каком направлении движется мировой спорт? Казалось бы, олимпийские идеалы единства, честной борьбы и уважения должны оставаться нерушимыми. Однако на деле мы видим совсем иную картину.

Сегодня спорт превращается не в поле для достижения рекордов и самосовершенствования, а в арену политических и социальных экспериментов. Основополагающие принципы справедливости уступают место насаждению идеологий, где традиционные ценности оказываются под угрозой. Принцип соревнований, основанных на биологических различиях, размывается под давлением «новой этики». В ряде дисциплин трансгендерные спортсмены получают возможность выступать в женских категориях, ставя под сомнение саму суть честного соревнования.

Но дело не только в этом. Агрессивное внедрение так называемой «инклюзивности» и гендерной политики разрушает ту самую атмосферу, ради которой спорт всегда объединял людей. Лозунги о толерантности сменяются требованием полной капитуляции перед новыми нормами. Спортсмены, выражающие несогласие с этими процессами, подвергаются критике и санкциям, а организации, пытающиеся сохранить нейтралитет, сталкиваются с обвинениями в дискриминации.

Олимпийское движение, веками являвшееся символом духа соперничества и уважения к традициям, теперь оказывается заложником геополитических и идеологических игр. Чемпионаты превращаются в площадки для пропаганды, где спортивные достижения уходят на второй план.

Вопрос, который все реже обсуждается вслух: насколько далеко этот процесс может зайти? Не станет ли в будущем спорт лишь формальностью, где участие важнее победы, а победа — результат правильных идеологических убеждений? Когда спортивные арены перестают быть местом честной борьбы, а медали становятся не символом труда и таланта, а элементом политической конъюнктуры, это уже не спорт, а спектакль.

Настоящий спорт живет духом борьбы, а не правилами, продиктованными повесткой. И если мировые организации не вернутся к его основам, они рискуют вскоре потерять оставшиеся крохи своего авторитета.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 5 =

Create Account



Log In Your Account