Оросын хязгаар нутаг болон Узбекистны хамтын ажиллагаа

By: Admin
2024-04-29
0
675

Олон улсын хамтын ажиллагаа: 

Алтайн Бүгд Найрамдах улсын (ГАГУ) Алтайн Улсын их сургуулийн дэд профессор Иван Кольцов, ОХУ-ын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Алтайн бүсийн салбарын нэгдүгээр орлогч дарга Алексей Ивашкин нараас бүрдсэн төлөөлөгчид Узбекистан улсад айлчиллаа. Айлчлалын зорилго нь Узбекстаны оюутан, суралцагчдад Горно-Алтайн Улсын Их Сургууль, ОХУ-ын их дээд сургуульд элсэх боломжуудын талаар мэдээлэл өгөх, танилцуулах явдал байв.

Тэд Ташкент хотод зочилохдоо ОХУ-ын хамтын ажиллагааны төвийн Узбекистан дахь Төлөөлөгчийн газрын (Ташкент дахь Оросын ордон) урилгаар Узбекийн Дэлхийн Хэлний Их Сургуулийн (UzSUWL) багш, оюутнуудтай уулзаж, өвөрмөц боловсролын хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцах боломжийн талаар бакалаврын оюутнуудад таниулга яриа хийв. Сибирийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын тэргүүлэх эгнээнд бичигдэх Горний Алтай хотод магистрын хөтөлбөрт суралцахыг сонирхож буй сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан магистрын хөтөлбөр (https://t. me/uzbekistan_rs_gov/2431). тодруулбал, Орос хэлийг гүнзгийрүүлэн  судлах асуудлаар хамтран ажиллаж буй ГАГУ АБНУ-ын Алтайн улсын их сургууль болон Монгол Улсын Их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургууль, Баян-Өлгий аймгийн сургууль хоорондын хамтын ажиллагааны тод жишээг тэд дурдан ярьсан юм.

Бүс нутгуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ажлын хүрээнд Самарканд хотод зочилж, хотын 42, 43, 48 дугаар сургуулийн багш, сурагчидтай уулзалт хийв. Мөн түүнчлэн “Анхны арга зүйн туслалцаа” сургалт семинарын хүрээнд Ангрен хотын 13 дугаар сургуульд зочилж, зөвхөн энэ хотын төдийгүй Ташкент мужийн хөрш зэргэлдээ хотуудын багш, сурагчидтай уулзсан байна. (https://t.me/uzbekistan_rs_gov/2498). Тус сургуулийн сурагчид ОХУ-ын Алтайн хязгаараас очсон зочиддоо өөрсдийн бэлтгэсэн концерт үзүүлж, Оросын соёлын тухай мэдлэгээ тухайн хэлээр нь илэрхийлэн, Орос хэлийг сайн эзэмшсэн, бүтээлч чадвараа ч харуулсан байна. Тэдний үзүүлсэн "Калинка-Малинка" хошин бүжиг, Оросын уран зохиолын гайхалтай уншлагууд нь зочдод онцгой сэтгэгдэл төрүүлсэн юм.

Горно-Алтайн Улсын Их Сургуульд суралцах боломжууд нь Узбекистаны оюутан, багш нарын сонирхолыг ихээр татсан бөгөөд энэ нь Узбекистаны их дээд сургуульд элсэн ороход тулгарч буй бэрхшээл, Узбекистаны хувьд хамааралтай SAGU-д суралцах чиглэлүүдтэй холбоотой юм. Залуус орос хэл, гадаад хэл сурах, аялал жуулчлал, мэдээллийн технологи, экологи,  эрчим хүчний чиглэлээр суралцах сонирхолтой байв.

Узбекистаны боловсролын байгууллагуудтай харилцаа тогтооход тусалж, дэмжиж буйгийн учир Горно-Алтайн Улсын Их Сургуулийн зүгээс Узбекистан дахь “Россотрудничество”-гийн /Оросын ордон/ төлөөлөгчийн газрын боловсролын хөтөлбөрийн зохицуулагч Ирина Сульжинад гүнээ талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Найрсаг айлчлалын үеэр АБНУ-ын Сэтгүүлчдийн холбооны дэд дарга Алексей Ивашкин нар Узбекистаны Сэтгүүлчдийн эвлэлийн даргын үүрэг гүйцэтгэгч Халмурад Салимов (https://t.me/Jurnalistlari_Uz/9734), Узбекистаны Сэтгүүлчдийн эвлэлийн Самарканд дахь салбарын дарга Акрам Хайдаров нартай уулзав. Мөн хэлэлцээрийн хүрээнд "Самарканд бюллетень" бүс нутгийн сонин болон "Зарафшон" сонины баг (https://t.me/samvest/11355) хамт олонтой сэтгүүл зүйн салбарт хамтран ажиллах талаар тохиролцоонд хүрэв. Хоёр улсын сэтгүүлчдийн холбоо 2023-2026 онд олон улсын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөний санал солилцсон нь үр дүнтэй болов. Тэрчлэн Узбекистаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Алтайн Бүгд Найрамдах Улстай боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүүх, Орос, Узбекистан, Монголын сэтгүүлчдийн улс хоорондын хамтын ажиллагаанд бэлэн байгаагаа мөн илэрхийлсэн юм.

Звезда перо Алтай сайтаас ...

Орчуулсан Г.Төрмөнх


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 3 =

Create Account



Log In Your Account