Казакстаны үйл байдлыг сэргийлэн хамгаалах учир, начир

By: Admin
2024-11-26
0
1170

Үйл явдлын цуурай

-1986, 2011, 2022 онуудад Казакстанд Украйных шиг үйл байдал давтагдахаас Аюулгүй байдлын хамтын гэрээний байгууллагын энхийг сахиулах хүчин хэрхэн сэргийлэн хамгаалав?-

2022 он гарав уу, үгүй юу төвөөс зугатах хүчний савлагаанаас болж, зөвхөн Оросын өмнөд хөршийн эдийн засагт тогтворгүй байдал нүүрлэхээр барахгүй бүх дэлхий цочролд автав. Казакстан улс ердөө сарын өмнө тусгаар тогтнолынхоо 30 жилийн ойн баярыг тэмдэглэсэн нь, тус улсад төрийн эргэлт хийх, төрийн байгууламжийг нь нураан унагахад хүргэсэн эрсдлийг дагуулсан хэрэг. Зөвхөн ОХУ-ын хилийн орчимд л гэхэд  хэдэн мянган километрээр хэмжигдэх нутаг дэвсгэрийг хамран өрнөж буй эл үйл явдалд Орос улс ч, тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн бусад орнууд ч оролцохыг түдгэлзэн, ажиглах байр сууринаас хандаж чадав.  Энэ нь магад зөв шийдэл. Тэгээд тэнд болж байсан тэр жагсаал үймээнд шалтгаан, үндэслэл байсан уу гэдэг сонин хэрэг.

Үүний талаар авч үзэхэд. Нэгдүгээрт: Казакстаны бүхий л нутгийг хамарч, дүрсхийн авалцсан энэхүү терорист үйл ажиллагаа, гэнэтийн журамгүйтлийн савалгааны улмаас тус улсын хүн амын 18 илүү хувийг эзэлдэг орос хэлт ард иргэд үнэхээр сандарч, мэгдсэн байлаа. Тэндэхийн орос хэлт ард иргэд болоод тэдний гэр бүлийнхэн, уур бухимдалдаа дөрлүүлэн хөтлөгдсөн, дайнч залуусын төлөө шаналж зовох нь аргагүй хэрэг. Зөвхөн Казакстанд амьдардаг ард иргэдээс гадна армян, киргиз, тажик, узбек, белорусын ард түмэн ч эгээ адилхан зовж түгшсэн нь мэдээж. Тиймээс Орос улс тэр байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй хийгээд, тэдгээр ард түмнийг хамгаалах нь ч зүйн асуудал байлаа.

Хоёрт: Өөр нэг илэрхий шалтгаан харагдаж байгаа нь Казакстан улс Орос болон төв Азиас тусгаарлаж, Афганистаниас Европ руу чиглэгдсэн хар тамхины наймааны буфер /түшиц/ бүс нутаг болох зам руу хэлбийсэн явдал.

Гуравт гэвэл: Хэрвээ аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээний байгууллага болон энхийг сахиулагчид шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол асуудлыг 2014 оны Украйны үйл явдлын жишээгээр шуурхай шийдвэрлэж нэг мөр болгох боломжгүй нөхцөл байдалд хүрэхийг үгүйсгэхгүй. Терористууд аль 1986 оноос хүчээ ийшээ төвлөрүүлэх оролдлого хийж, 1986 онд Алма-Атад, 2011 онд Жана-Озенд иймэрхүү асуудлыг хоёронтоо давтан гаргасан шүү дээ. Тэдгээрийг зохион байгуулагч талууд нь аль болох хаалттай, бөглүү нутаг дэвсгэрийг онилж, дэг журам алдуулах ажиллагаагаа үүсгэж байсан. Товчхондоо гэвэл Оросын хажуу хавирганд төдий байрын дайсагнал бүхий улсыг бий болгох гэж үзээд арай амжаагүй юм.  Төв Азийн бүсийн бусад орнуудыг ч анхаарлын гадна орхих аргагүй. Киргизийг бас Тажикийг удаа дараа түгшээн сандаргасан эргэлт, өнгөт хувьсгал,  Узбек дахь ОХУ-ын армийн дотор талибаныхныг шургуулсан явдал, олон нийтийн дунд шургуулан нэвтрүүлж буй далайн чанадынхны улс төр, эдийн засгийн нөлөөллийг сайтар анхаарах хэрэгтэй. Тэр ч атугай одоо үүсээд буй засаглалыг булаан авах гэсэн оролдлого, түгшүүр самуун нь үймээн дэгдээгчдийн санаснаар болоогүй ч, энэ нэгдүгээр сар бүхэлдээ тайван бус байх төлөвтэй байна. Саяхан бас Белорусын Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлын үеэр ард түмний дунд мөргөлдөөн, тайван бус байдал үүссэнийг ч энд дурьдах нь зүй.

Бүгд найрамдах Казакстан улсын хувьд барууны улс төрийнхний болон тусгай албаныхны зохиомж, найруулгаар ихэнх хотуудад нь бий болгосон зүй ёсны бус, гажуу солиу хөгжлийн удиртгалыг өөрийн улсын хүчинд тулгуурлан, засаж залруулах явдал төдий хойрго байсан нь өнөөдрийн үймээн үүсгэхэд хүргэсэн гэж үзэж болно. Тэгээд тэнд Аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын энхийг сахиулах хүчний тусламжийн шуурхай хэсэг хүрэлцэн очсон. Тэрхүү хамтын байгууллагын (эвсэл) дүрэм ёсоор улс орны нутаг дэвсгэрт терористуудын аюул занал шурган орсон нөхцөлд, аюултай тэмцэх, хамтарсан цэргийн хүчнийг оруулах нь зайлшгүй асуудал. Энэ онд Армений удирдах байгууллагууд Казакстаны гай зовлонд басхүү хариу үйлдэл үзүүлсэн нь Оросын энхийг сахиулах албаныхан Нагорни Карбахад ажилласантай зүйцэл нэгэн гэж болох. АНУ-ын хүчин Афганистанаас явсны дараа тэндхийн Засгийн газар болон Оросод хоригдож буй талибанууд руу дайрахыг завдах  мэтээр Азид тогтворгүй байдал үүсэх болсон бөгөөд одоо ч тэр хөрш улс руугаа заналхийлсээр буй. Тиймээс Оросын холбооны улс одоо хил рүү нэвтрэхээр тооцоолж, зураглаж буй хэсгийг илрүүлж, таслан хаах, халуун цэгүүдийг олж мэдэх замаар эл байдлыг үгүй болгох хэрэгтэй болж буй. Хэрвээ энэ нь боломжгүй болвоос, Оросууд энэ гурван улсаас зааглагдаж, хэрвээ Казакстан улс өөрийн нутаг дэвсгэрт болон агаарын орон зайнд Оросын онгоц, цэрэг техникийг нэвтрүүлэхгүй болох аваас уг улсын байдал нэн эргэлзээтэй болох агаад өөрсдөд нь тусламж үзүүлэх боломж ч таслагдах эрсдэлтэй. Казакстаны тухайд “дээд сургуулийн боловсролтой төдий, паджакаар гоёсон жаал” шиг байснаараа өөрөө, өөрийнхөө засаглалыг сүйтгэх байдалд очиж хэрхэвч болохгүй. Нөхцөл байдлыг зөнд нь орхих бол хялбархан, гэвч Оросууд энэхүү “олон улс дамнасан терорист ажиллагаа”-г бүхэлд нь хянахын тулд хилийн харалдаах Сирид орогнож, “енгэнэн улиж” байсан дайсагнагчдыг олж илрүүлж чадсан. Тиймээс терористууд оросод, армянд, тажикд, киргизд, узбекд, белорусд нэвтрээгүй. Энэ хамгийн чухал зүйл.   

Өнөөгийн нөхцөлд Казакстаны хүн амын ихэнх хэсэг нь өөрсдийнхөөрөө, Оростой хэвийн харилцаатай, тэрчлэн бас Украйнд бий болсон шиг 30 хүртэлх насныхан бултаар Оросод дургүйцэх үзэл санаагаар хүмүүжиж байна. Сургуулийн сурагчдыг л гэхэд ихэнхдээ хөрш Орос улсыг үзэн ядах үзлээр цэнэглэхэд мачийж байгаа нь ортой зүйл.  Энэ бүх нөхцөл шалтгааны улмаас Оросын орон зайд хаалт саад тавигдаж, анзаарсан ч анзаараагүй мэтээр, хайхрахгүй зүгээр суугаад байх аваас тэндэхийн бүх зүйл бутран устахад хүрч, “Аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээ”-ний /ОДКБ/ хүрээнд шийдвэртэй арга хэмжээ авахаас өөргүй болж байгаа юм. Цаашилбал Байконурын сансрын байгууламжийг нэн ач холбогдолтой байгууламж гэдгийг уншигчид санаж байгаа. Гэтэл энэхүү сансрын байгууламжийг өөр улсаас хараат байлгах нь Орос улсын хувьд зохисгүй зүйл. Чухам энэ шалтгаанаар ихээхэн хэмжээний мөнгө зарж “Восточный” сансрын буудлыг барьж байгуулах болсон ч тэр буудал ашиглалтанд ороогүй байна. Харин “Плесецк” сансрын буудлын хувьд бүрэн чадлаараа ажиллаж эхлээгүй байгаа. Цаашид эдгээрийг ашигтай нөхцлийг хэвээр хадгадах ёстой. Байконурын тухайд мөн адил үрэн таран болгож болохгүй. Ийм учраас л олон улсын ач холбогдолтой байгууламжуудыг болон ойр орчныг нь сүйтгэлээс хамгаалахаар Оросын энхийг сахиулах хүчний тусгай отрядыг тийшээ илгээсэн хэрэг билээ.

Андрей ВАСИЛЬЕВ /Интернетийн зарим материалыг ашилав/

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ                       

Kazakstan uimeen

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 10 =

Create Account



Log In Your Account