ДБХС-гийн 25 жилийн ой болон Их говийн зургаа

By: Admin
2024-12-25
0
1998

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) нь Монголын анхны байгаль хамгаалах төрийн бус байгууллага гэгдэж байгаа бөгөөд өдгөө байгуулагдсаны 25 жилийн ой нь тохиож байгаа юм байна. ДБХС-гийн Ховд дахь салбараас ойн арга хэмжээнд зориулан энэ сарын 18-ны өдөр гэрэл зургийн үзэсгэлэн танилцуулга, уулзалт зохион байгуулсан нь тус байгууллагаас орон нутагт тэр дундаа баруун бүс нутагт явуулсан үйл ажиллагааг гэрэл зураг, ведио бичлэг, богино хэмжээний баримтат кино, жүжигчилсэн тоглолт, шторк, тайлбарын хэлбэрээр богино хугацаанд багтаан хүмүүст хүргэх хөтөлбөртэйгээр явагдсан юм.

Эдгээрээс харахад ДБХС нь амьтан хамгаалах талаар дагнан ажилладаг нь харагдаж байсан ба өнгөрсөн өвөл хаврын улиралд бөхөн, хар сүүлт зэрэг амьтдад тохиолдсон мялзан төст өвчины гамшигт дахин нэрвэгдэхгүй байгаасаа гэсэн харуусал өөрийн эрхгүй төрж байлаа. Мөн Мянган угалзтын нуруу хийгээд бусад газарт оршин амьдардаг аргаль, янгир, ирвэс шилүүс чоно, үнэг зэрэг зэрлэг ан амьтдын бодит амьдралыг хамгийн ойрхноос харуулсан ведио бичлэг хүмүүст нэгийг бодогдуулсан нь лав. ДБХС болон хамтрагчдаас сүүлийн жилүүдэд хулан, монгол бөхөн, хар сүүлт, тахь, хавтгай, мазаалай гэсэн Монголын говьд амьдардаг дэлхийд нэн ховордсон зургаан төрлийн амьтныг “Их говийн зургаан эрдэнэ” хэмээн дээдлэж хамгаалах хөдөлгөөн өрнүүлж байгаа талаар энэ үеэр тод томруун илэрхийлсэн бөгөөд тухайн сэдвээр магтаал дуулал, зохиолгон жүжигчилсэн тоглолтонд ашигласан нь сонирхолтой байсан юм.

Энэхүү арга хэмжээнд ДХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Улаанбаатар хот дахь удирдлагын төлөөлөл болон Ховд аймгийн Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагынхан мөн хамтран ажилладаг холбогдохбусад байгууллагын төлөөллүүд оролцсон юм.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 10 =

Create Account



Log In Your Account