“Боловсролын эрх зүйн шинэчлэл” хэлэлцүүлэг энэ 12 сарын 23-нд болно

By: Admin
2024-12-22
0
1163

Дээд боловсролын академи, Боловсролын реформ хөдөлгөөн хамтран Боловсролын Эрхзүйн Шинэчлэл нээлттэй хэлэлцүүлгийг 12 сарын 23-нд зохион байгуулах гэж байна. Монголын боловсролын үйл ажиллагааны үр өгөөжийн талаар олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл өрнөж байгаа энэ үед Боловсролын тухай хуулиудыг шинэчлэн найруулах ажил ид хийгдэж байна.

Иймд боловсролын салбарын эрх зүйн зохицуулалтыг нэгдсэн зөвшилцөлд хүргэх, улмаар үр өгөөжтэй хэрэгжих нөхцөлийг хангахад иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Хуулийг шинэчлэн боловсруулахад оролцож байгаа асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, хууль тогтоогч, судлаач, мэргэжлийн олон нийтийг энэхүү хэлэлцүүлэгт оролцуулах юм. Хэлэлцүүлэгт оролцохдоо, Ерөнхий хуулийн төсөлтэй дараах линкээр орж урьдчилан танилцана уу.

https://www.meds.gov.mn/?p=6895&fbclid=IwAR0-zAD1gM1DQvIA08VJ_ESZtNevhpfo9xSwpa9H4grC4QbCC0IDhofpnNUБоловсролын

Эрхзүйн Шинэчлэл | Нээлттэй хэлэлцүүлгийн хөтөлбөр
14:00-14:10 Нээлт
14:10-14:20 Боловсролын засаглал, удирдлага, санхүүжилтийн эрх зүйн шинэчлэл
14:20-14:30 Монголын боловсролын зорилго
14:30-14:40 Боловсролын эрхзүйн зохицуулалт: ололт, сургамж, шийдэл
14:40-14:45 Цахим боловсрол ба тэгш боломж
14:45-15:50 Хэлэлцүүлэг
15:50-16:00 Дүгнэлт
Уг нээлттэй хэлэлцүүлгийг Zoom Meeting ашиглан хийх бөгөөд та бүхэн доорх линкээр бүртгүүлээрэй!
Бүртгүүлэх холбоос: 
https://us02web.zoom.us/.../WN_Wuu52bWOQsa_YSOjTWYp2g...

Хэзээ: 2020.12.23-нд 14:00 цагт
Танд амжилт хүсье! 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 1 =

Create Account



Log In Your Account