Хүүхдийн баас шингэрч, хэвийн тогтоц нь алдагдаж 24 цаг дотор 3-аас олон баахыг суулгалт өвчин гэдэг. Суулгалт өвчин 2 гол аюултай.
Үүнд:
Шалтгаан
Суулгалт өвчнийг 25 гаруй вирус, нян, эгэл биетүүд үүсгэдэг. Суулгалтын шалтгаан болох эмгэгтөрөгчид ихэвчлэн баас-амны замаар (үүнд баасны нянгаар бохирлогдсон сүү, хоол буюу ус, гараар) дамжин халдварлана. Ер нь хүн амьтны баас аль нь ч халдварын эх үүсвэр болдог.
Нялх, бага насны хүүхдийн баас эмгэгтөрөгч нян, вирус их агуулдаг учраас онцгой аюултай. Хүүхэд мөлхөж эхлэх үеэс гэрийн орчим баасны нянтай хавьтах боломж их. Хүүхдийг ядахдаа 4-6 сар хөхөөр хооллохгүй байх, буруу хөхүүлэх, угжих, хөхөлт хэрэглэх, чанаж бэлдсэн хоолыг тасалгааны дулаанд удаан хадгалах, бохир ус уух, хүүхдийн баасыг цэвэрлээд гараа угаахгүй байх, хүүхдийн баасыг зөв хаяж зайлуулахгүй байх зэрэг зан заншлын хүчин зүйлүүл суулгалт үүсэхэд их нөлөөтэй. Суулгалт өвчин манай оронд дулааны улиралд 7-9 сард ихэсдэг нь хүнс, тэжээл амархан мууддагтай холбоотой.
Усан суулгалт аюулгүй.
Хүүхдийн суулгалтаар алдсан шингэнийг нөхөж өгөөд байвал усан суулгалт өөр ямар ч эм хэрэглэхгүйгээр ихэнх нь 5-7 хоногт аяндаа зогсдог. Ийм учраас хүүхэд суулгаж эхэлмэгц шингэн алдалтаас сэргийлж тодорхой хэмжээний шингэн уулгана. Хүүхэд өдөр бүр уудаг ердийн хэмжээний шингэн дээрээ илүү шингэн уух ёстой.
2 нас хүртэл: суулгалт бүрийн дараа 50-100 мл буюу дунд гарын шаазангийн хагас шингэн.
2 наснаас дээш: суулгалт бүрийн дараа 100-200 мл шингэн уулгана. Ийнхүү хоногт өгөх шингэний хэмжээ суулгалтын тооноос хамаарна.
Шингэнийг яаж уулгах вэ?
-2 нас хүртэлх хүүхдэд цайны халбагаар 2-3 минутын зайтай уулга.
-2-оос дээш насны хүүхдэд шингэнийг аяганаас багаар оочуулж уулгана. -Хэрэв хүүхэд бөөлжвөл 10 минут хүлээгээд дахин аажим үргэлжлүүлэн өг
-Суулгалт зогсох хүртэл шингэн илүү уулгаж бай.
Ямар шингэн уулгах вэ?
Та гэртээ бэлтгэж болох будааны шүүс, буцалсан ус, хярам, шингэн цай, давс чихрийн уусмалын алиныг ч өгч болно.
Аль болохоор эрт, цаг алдалгүй ердийн уудгаас их өгөхийг хичээ. Суулгалт зогсох хүртэл шингэнийг хэдэн хоног ч өгнө. Харин дан чихэр ихтэй уусмал, худалдааны амтлаг шүүсүүд их чихэртэй тул туулгаж, шингэн алдалтыг ихэсгэдэг.
Шингэн алдалтаас сэргийлэх, түүнийг эмчлэхэд хамгийн сайн уусмал бол шингэн сэлбэх давсны уусмал (ШСД) юм. Шингэн сэлбэх давсны олон улсын нэр нь OP5 юм. Манайхан хорасол гэж нэрлэж заншжээ. Уул нь OP5 буюу ШСД нэрээр нь хэлж занших нь зүйтэй. Энэ уусмалын нууц нь глюкоз, натри, калийн давс, усыгзөв харьцаатай агуулах учир суулгалтөвчний шингэн, эрдэс алдалтыг бүрэн нөхөх чадалтай, шингэн алдалтаас сэргийлэх болон эмчлэх цорын ганц эм болсонд оршино. Харин суулгалтыг зогсоох буюу баасны тоог цөөрүүлэхгүй боловч шингэн алдалт үүсгэхгүй учраас хүүхэд хүндрэхгүй.
Л.Наранцэцэг, Д.Балжинням
Ховд аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн сувилагч