Зудын улмаас хөдөөгийн хүүхдүүдэд учирдаг эрсдлээс сэргийлье

By: Admin
2024-12-23
0
121

Өвөл бараг эхэлж буй энэ үед өвөлжилтийн бэлтгэлийн хэрхэн хангаж буй талаар өнөөдөр сэтгүүлчид хийгээд мэргэжилтнүүд, олон улсын байгууллагын хамтарсан “Өвөл, хаварт бэлэн үү” сэдэвт уулзалт болов. Байгалийн гамшиг хэлж ирдэггүй хийсч ирдэг” гэж монголчууд ярьдаг. Олон жилийн давтамжтай зудын гамшиг тохиолдсоор ирсэн ч бид бэлэн байдлыг хангаж чаддаггүй нь бодит үнэн. Дор хаяхад өнгөрсөн өвлийн зуднаас сургамж авах хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой зүйл билээ. Уг уулзалтыг “Амгалан дэлхий түншлэл” ТББ-ын дэргэдэх Монголын тогтвортой хөгжлийн сэтгүүлчдийн клуб, ЮНЕСКО-той хамтран явуулсан бөгөөд ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал профессор ноён Шахбаз Хан цахимаар оролцож үг хэлсэн юм. Тэр хэлэхдээ “...Монгол орны өвөлжилт, хаваржилтийн талаарх хэлэлцүүлэгт оролцож буйдаа баяртай байна. ЮНЕСКО-ийн хувьд боловсролын хүртээмж, тогтвортой байдлыг үргэлж дэмжин ажиллах болно. Монгол орны хувьд цаг зудын гамшиг нь боловсролын хүртээмжийг доголдуулж, хүүхдийн тасралтгүй сурах эрхийг зөрчиж байна. Цаашдаа ч цаг уурын эрс тэс байдалтай нүүр тулж, байгалийн гамшиг тохиолдох эрсдэл өндөр байгаа. Ийм нөхцөл дахин үүсэхэд ирээдүй хойчийнхоо боловсролд анхаарч тасралтгүй суралцах, нөхцлийг бүрдүүлэхэдшаардлагатай байна. Тиймээс өнөөдрөөс цаг агаарын хүнд нөхцөлд хүүхдүүдийн боловсролыг тасалдуулахгүй байх талаар бэлтгэх хэрэгтэй” гэлээ.  Түүчлэн Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр “Зудын сургамж, өвлийн бэлтгэл” сэдвээр илтгэл тавилаа. Б.Ууганбаяр “Зуд болоход хамгийн түрүүнд зам даваа гаргах асуудал тулгардаг. Өнгөрсөн өвөл бид 138000 километр замыг туулж зам даваа гаргасан. Ингэснээр хүүхдийн хичээл сургууль тасалдах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, өвс тэжээл хүргэх нөхцөл бүрдсэн юм” гэдгийг анхааруулж байлаа.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 1 =

Create Account



Log In Your Account