Стандартыг мэддэг болцгооё -I

By: Admin
2024-04-29
0
73

 Мэдлэгт суурилсан хэрэглээ

Ховд аймгийн ИТХ-ын тогтоолоор батлагдан хэрэгжиж буй “Стандарттай Ховд” хөтөлбөрийн хүрээнд манай редакци хэрэглэгчдийн мэдвэл зохих стандартын шаардлагуудын талаар цуврал мэдээлэл өгөхөөр Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран ажиллаж байна. Энэ удаад уншигчид, хэрэглэгчид та бүхэнд орон сууцны барилгад тавигдах стандардын үндсэн шаардлага, мөн орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачилал стандартын тухай хэрэгцээт мэдээллийг танилцуулахаар бэлтгэлээ. Уншигчид та бүхэн төрөл бүрийн стандартын тухай мэдээллийг /www.etsandard.gov.mn/ цахим сайтаас аваарай.

Нэг: Орон сууцны барилгад тавигдах үндсэн шаардлага (MNS 5611 : 2006).

Ангилалтын код: 91.040.30

Стандартчилал, хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2006 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 20 дугаар тогтоолоор батлав. Энэхүү стандарт 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчинтэй. Энэ стандартын шаардлагыг заавал мөрдөнө.

1.Хамрах хүрээ: Энэ стандарт нь олон айлын ба нэг айлын орон сууцны барилгад хамаарна. Уг стандарт нь түр барилгад (задалж угсардаг, угсармал, контейнер, зөөвөрлөдөг гэх мэт) хамаарахгүй.

2.Норматив ишлэл: Энэхүү баримт бичигт дор дурдсан норматив баримт бичиг, стандартыг иш татаж хэрэглэсэн болно.

  • MNS0012-1-009:1985 Орон сууц, иргэний барилгад байж болох шуугианы төвшин.
  • MNS5342:2003 Автомашины зогсоол. Ерөнхий шаардлага
  • MNS641:89 Гал эсэргүүцэх техник, үндсэн төрөл, байрлал үйлчилгээ
  • MNS4999:2000 Галын аюултай бүтээцийн зэрэглэл ба ангилал
  • MNS5247:2003 Барилга байгууламжийн гал унтраах ус түгээгүүр
  • MNSISO 4190-2,3,5:2003 Зорчигчийн лифт ба үйлчилгээний лифт
  • MNS900 :1992 Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт
  • БНбД31-01-01 Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм
  • БНбД31-05-05 Нэг айлын сууц
  • БНбД21-01-02 Барилга, байгууламжийн галын аюулгүйн байдал
  • БНбД41-01-02 Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер
  • БД31-101-04Тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн нормаль
  • MNS1008 : 1982 Шатны өгсөл ба шатны талбайн хавтан
  • MNS2229 : 1982 Шатны гишгүүр

3.Нэр томьёо тодорхойлолт: Энэхүү стандартад хэрэглэж буй нэр томъѐог дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

  1. Оронсууц: Хүн байнга буюу түр оршин суух зориулалттай нэг ба олон айлын сууцны байшин;
  1. Олонайлын сууцны байшин: Бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь хоѐр ба түүнээс дээш айлын сууцны зориулалттай барилгыг;
  2. Нэгайлын сууцны байшин: Нэг айлын сууцны зориулалтай бие даасан барилгыг;
  3. Сууц: Орон сууцан дахь нэг гэр бүл аж төрөхөд зориулагдсан нэг буюу хэд хэдэн өрөө бүхий цогцолборы ;
  4. Өрөө, тасалгаа: Үүрэг зориулалт нь тодорхой, барилгын хийц бүтээцээр хязгаарлагдсан барилга доторх орон зайг.

Ерөнхий шаардлага

- Орон сууцны барилгад хүн оршин сууж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл ахуй, гал аюулгүйн байдал, бат бэх, зэврэлт болон дуу чимээнээс хамгаалах, хүрээлэн байгаа орчны ба бичил уур амьсгалын параметрийн хэвийн нөхцөлийг хангахад энэхүү стандартын шаардлагыг мөрдөнө.

- Орон сууцны барилгыг барихдаа холбогдох норм дүрмийн шаардлага хангасан, баталгаажуулсан зураг төслөөр гүйцэтгэвэл зохино. Барилгын зураг төсөл зохиоход байгаль-цаг уур, газар хөдлөлт, геологийн нөхцөлийг зайлшгүй тооцсон байх ѐстой.

- Барилгын хийц бүтээцүүд нь чийг, хасах хэм, орчны нөлөөлөл, биологийн ба бусад сөрөг өндөр байх техникийн, адрын хучилтын, хаяавчны болон зоорины давхар орж тооцогдох)-гоор тодорхойлно. Барилгын өөр өөр хэсэгт давхрын тоо ялгаатай байхад түүний хэсэг бүрийн давхрыг тусад нь тодорхойлбол зохино.

- Орон сууцны барилга нь инженерийн тоног төхөөрөмжийн төвлөрсөн ба бие даасан системтэй байх ѐстой.

Үүнд: Усан хангамж, ариутгах татуурга ба ус урсгуур, хог зайлуулах, халаалт, агаар сэлгэлт, цахилгаан, радио, телефон, телевизийн төхөөрөмжөөр болон байгалийн хий хэрэглэдэг бүсэд хийн хангамжаар хангагдана.

- Өндөр настан, тахир дутуу иргэд амьдрах орон сууцны барилгад БД31-101- 04-ийн шаардлагын дагуу оршин суух нөхцөлийг хангасан байна.

- Орон сууцны барилгад хэрэглэх лифт нь MNS ISO 4190-2, 3, 5 :2003 “Зорчигчийн лифт ба үйлчилгээний лифт” стандартын шаардлагыг хангасан байна.

O-Ts 2

Орон сууцны барилгад тавигдах шаардлага:

- Айлын сууцанд амрах, унтах, хоол бэлтгэх ба хооллох, ариун цэвэр-эрүүл ахуйн болон бусад үйл ажиллагаа явуулах бүхий л тав тухтай нөхцөл бүрдсэн байх ѐстой 

- Айлын сууц нь сууцны өрөө(зочны ба унтлагын), гал тогоо, ариун цэврийн (шүршүүрийн, угаалгын, бие засах өрөө) өрөө ба туслах өрөө тасалгаанаас бүрдэнэ.

Сууцны өрөөнүүдийн талбайн хамгийн доод хязгаар нь:

-Зочны өрөө 12м2,

-унтлагын өрөөнүүд 8м2(мансардын давхарт байгаа бол- 7м2),

-гал тогоо 6м2 байна.

Өрөөнүүдийн хамгийн бага өргөн нь:

-гал тогоо ба хооллох-гал тогооны хэсэгт -1.7м,

-үүдний хэсэгт 1.4м,

-хонгил 0.85м,

-ариун цэврийн өрөө 1.5м,

-бие засах өрөө 0.8м байх ба харин бие засах өрөөний хамгийн бага гүн нь хаалга гадагшаа онгойход 1.2м, дотогш онгойход 1.5м байна.

- Нэг буюу хоѐр түвшинд байрлахаар төлөвлөгдсөн айлын сууцны өрөө ба туслах өрөө тасалгаа нь харилцан тохиромжтой холбогдсон байх ѐстой.

- Орон сууц нь тухайн барилгажуулах орчны уур амьсгалын нөхцөлтэй нийцүүлэн төлөвлөсөн задгай өрөө (тагт, лодж, халаалтгүй веранд)-тэй байхыг зөвшөөрнө.

- Сууцны өрөөний өндөр нь шалны түвшнээс тааз хүртэл 2.5м-ээс багагүй байх ѐстой. Харин мансард /адар/-ын давхарт өрөөний өндөр нь 2.3м-ээс багагүй байна. Мансардын давхрын налуу хэсэгт тааз хүртэлх өндрийн хэмжээ хамгийн намхан хэсэгт 1.5м-ээс багагүй байвал зохино.

- Олон айлын орон сууцны нэгдүгээр давхар болон адрын хөндийд нийтийн хэрэгцээний өрөө тасалгаа байрлахыг зөвшөөрнө.

- Орон сууцны нэгдүгээр давхарт “Орон сууцны тухай” хуулиар зөвшөөрөгдсөн үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг барилга дотор ба өргөтгөлийн хэсэгт байрлуулахыг зөвшөөрнө. Энэ тохиолдолд орон сууцны давхруудыг дуу, чимээ, доргилт, үнэр, хортой бодисын үйлчлэлээс хамгаалах ѐстой.

- Барилгын сууцны хэсэг ба нийтийн үйлчилгээний зориулалттай газар нь тус тусдаа бие даасан орцтой байна. Энэ нөхцөлд үйлчилгээний газрыг бараа материалаар тасралтгүй хангах үйл ажиллагаа нь оршин суугчдын болон гудамж, зам, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хийгдэх ѐстой.

- Шатны марш ба пандусын налуу, өргөн, гишгүүрийн өндөр, өргөн, шатны талбайн өргөн, шатаар гарах гарцын өндөр, зоорь, ашиглалттай дээврийн хөндий, шалны түвшний уналт, мөн хаалганы нүхний хэмжээ нь сууцны тавилга, тоног төхөөрөмж зөөх бололцоотой, хүн явахад тохиромжтой, аюулгүй байдлыг хангасан байх ѐстой. Барилгын шат нь заавал бариултай байх бөгөөд шатны нийт уртын дагууд үргэлжилсэн, бариул дээр буюу бариулын хэсэгт ямар нэг саад учруулах зүйлгүй байна. Шатны гишгүүр өөр өөр өндөртэй байхыг зөвшөөрөхгүй. Зөвхөн MNS 1008 : 1982, MNS 2229 : 1982 шатны стандартад заасан хэмжээг мөрдөнө.

- Шат, тагт, лоджи, террас, дээвэр ба бусад хүн унаж болзошгүй аюултай газарт 0.9 м-ээс багагүй өндөртэй хаалт хашлагатай байх ѐстой.

Ариун цэвэр-эрүүл ахуйн шаардлага:

- Сууцны халаалтын систем ба хашлага хийц нь барилгажилтын бүсийн гадна агаарын тооцооны параметрт галлагааны хугацааны туршид сууцны өрөөг хангах дотор агаарын температурын доод хязгаар нь БНбД 41-01-02-ийн дагуу хүмүүс тогтмол байх бүх өрөөнд 18°С-ээс доошгүй, харин гал тогоо, бие засах өрөөнд 16°С, угаалгын ба шүршүүрийн өрөөнд 24°С байхаар тооцоологдсон байна.

- Агаар сэлгэлтийн систем нь өрөөний агаарын шинж чанарыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх ба түүний жигд оролт болон тархалтыг хангах ѐстой.

- Айлын сууцны өрөө болон гал тогоо, ариун цэврийн (шүршүүрийн, угаалгын, онгоцны, бие засах) өрөө нь салхивчийн сорох байгууламжтай байна. Өрөөнүүдийн агаар сэлгэлт, кондиционер, агаар халаалтын систем нь БНбД 41- 01-02-ийн шаардлагад нийцсэн байна.

- Инженер-экологийн хайгуулын судалгаагаар хөрсний хий /радон, метан, торина/ ялгардаг нь тогтоогдсон эдэлбэр газар дээр сууцыг барихдаа, сууцанд ул хөрснөөс хөрсний хий орохоос хамгаалахын тулд ул хөрстэй нийлэх шал ба зоорины ханыг тусгаарлах ба мөн эрүүл ахуйн нормын шаардлагын дагуу түүний концентрацийн хэмжээг багасгах зэрэг бусад арга хэмжээг авах шаардлагатай.

- Сууцны өрөөний гадна ба дотор хашлага бүтээц, агаар дамжуулах хоолой ба дамжуулах шугамын дуу тусгаарлалт нь гадна эх үүсвэрээс ба инженерийн системийн тоног төхөөрөмжөөс үүсэлтэй дуу авиаг MNS 0012-1-009:1985 стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй бууруулдаг байх шаардлагатай.

- Сууцны хашлага бүтээц нь гаднаас хүйтэн агаар орохоос хамгаалсан дулаан тусгаарлалт, агаар тусгаарлалт ба доторх өрөө тасалгааг усны уурын нэвчилтээс хамгаалах уур тусгаарлагчтай байх шаардлагатай. Сууцны өрөөнүүд нь бороо, цасны ус, хөрсний ус нэвтрэн орох болон ахуйн ус алдалтаас хамгаалагдсан байвал зохино.

- Унд ахуйн хэрэгцээний халуун, хүйтэн усны чанар нь MNS 900-92 стандартад заасан шаардлагад нийцэх ѐстой.

- Төвлөрсөн ариутгах татуургын системгүй нөхцөлд 1-ээс 2 давхар нэг ба олон айлын сууц нь гадна бие засах газартай байхыг зөвшөөрнө.

- Гэрэлтүүлгийн нормын дагуу сууцны өрөө ба гал тогоог байгалийн болон зохиомол гэрэлтүүлгээр хангана. Туслах өрөө тасалгаа нь зохиомол гэрэлтүүлэгтэй байна.

Галын аюулгүй байдал:

- Орон сууцны барилгад тавигдах галын аюулгүй байдлын шаардлага нь MNS 641:89, MNS 4999 : 2000 стандартын заалтад нийцсэн байна.

- Орон сууцны барилгад БНбД 21-01-02-д заасны дагуу гал түймрээс урьдчилан сэргийлэх хэмжигдэхүүн, хүмүүсийг барилгаас цаг тухайд нь нүүлгэн шилжүүлэх, зэргэлдээ орших барилга, орон сууцны хэсэг(блок) рүү гал тархахгүй байх, мөн хүмүүсийг аврах ба галыг унтраах арга хэмжээг гүйцэтгэх галын байгууллагын бие бүрэлдэхүүн барилга руу саадгүй орох боломжийг хангасан байх ѐстой. Аль ч барилга байгууламж дотор гал гарах нөхцөлийг харгалзан барилгаас гадагш гарах/аврах/ гарцтай байна.

- Төвлөрсөн дулаан хангамжгүй тохиолдолд дулааны энергийн эх үүсвэр болгон үйлдвэрт иж бүрэн хийгдсэн хийн буюу шингэн түлшээр ажилладаг автоматчилагдсан дулааны үүсгүүр/теплогенератор/-ийг хэрэглэх бол дулааны үүсгүүрийг сууцны нэгдүгээр давхар, хаяавчны давхар, зоорины давхарт буюу дээврийн хөндийд байрлуулна. Хатуу түлшийг хадгалах агуулахыг сууцны нэгдүгээр давхарт эсвэл хаяавч болон зоорины давхарт байрлуулж болно.

- Хийн задгай зуухыг заавал үйлдвэрийн аргаар бэлтгэ сэн байна. Шаталтаас үүсэх хаягдал бүтээгдэхүүнийг зайлуулах утааны сувагтай байх ѐстой. Задгай зуух ба хийн шаталтын автомат тоног төхөөрөмжийг байрлуулахдаа аюулгүй ажиллагааг хангах үйлдвэрлэгчийн зааврын дагуу тоноглоно.

- Барилгын хийц бүтээцийн гадаргууд ил буюу далд угсрагдах цахилгааны шугам нь шаталт тархдаггүй бүрээстэй кабель болон тусгаарлалттай утсаар хийгдсэн байна.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 7 =

Create Account



Log In Your Account