Сэтгүүлчид агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийг онцлон сурвалжлана

By: Admin
2024-05-19
0
73

Улс оронд болж буй зарим үйл явдал

Дэлхийн дахинд чимээгүй өрнөж буй сэтгэл түгшээм асуудлуудын нэг бол сүүлийн жилүүдэд эрчимтэй үр нөлөө үзүүлж буй гэх агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлтаас голчлон улбаа бүхий уур амьсгалын өөрчлөлт, агаарын хэмийн дулаарлаас үүдэлтэй сөрөг нөлөөллүүд, цаашилбал гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдсээр буй явдал ажээ.

Уур амьсгалын өөрчлөлт, агаарын хэмийн дулаарал нь нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй, үл мэдэгдэх байдлаар чимээгүй өрнөж байдаг учир хүмүүс төдийлөн анзаардаггүй, санаанд нь байдаггүй. Иймээс төдийлөн тоодоггүй ач холбогдогдол өгдөггүй нь түгээмэл байдаг. Гэтэл уг үйл явцаас үүдэлтэй сөрөг үр дагаварууд, байгаль дахь гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн жилүүдэд илүүтэй ойр ойрхон тохиож, мөнх цэвдэг, мөстлөгт газруудад гэсэлт, хайлалт эрчимтэй явагдаж, байгалийн болон уур амьсгалын тэнцвэр алдагдах зэрэг үр дагаварууд өдөр ирэх бүр бодитой болсоор байгааг судалгааны үр дүнгүүд, эрдэмтдийн бүтээлүүд гэрчилсээр буй. 

BOS 1

Үүнийг анзаарч санаа зовсны үндсэн дээр “Breathe Mongolia - Clean Air Coalition”, “Grean doth cleaner” ТББ-ууд болон Монголын хэвлэлийн хүрээлэн хамтран байгаль орчны сэтгүүл зүй хөтөлбөрийг хэрэгжүүлж, сэтгүүлчдээр дамжуулан дээрх асуудлыг бодитой, судалгаатайгаар танин болгоож, сурвалжлан, олон нийтэд хүргэхэд чиглэгдсэн үе шатттай үйл ажиллагааг өрнүүлэх болов.

Байгаль орчны сэтгүүл зүйн хөтөлбөр өнгөрөгч 3 дугаар сарын дунд үеэс эхэлсэн ба нийслэл хот болон хөдөө орон нутгийн 20-иод сэтгүүлч сонгон шалгаруулалтын үндсэн дээр хамрагдаж, шинжлэх ухааны суурь ойлголтууд, үндэслэл бүхий мэдээлэл мэдлэгүүдийг хураах системтэй сургалтанд оролцон, улмаар тухайн сэдвээр нийтлэл бэлтгэж, олон нийтэд хүргэхээр ажиллаж эхлээд байна.   

Хөтөлбөрөөс дэвшүүлж буй онцлог зорилт гэвэл сэтгүүлчдийн бүтээлийг аль болох олон сувгаар түгээхийн тулд редакцууд харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллахыг чухалчилах бөгөөд өргөн олон нийтийн оролцоонд ч мөн адил анхаарал хандуулах ажээ.           

BOS 2


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 1 =

Create Account



Log In Your Account