“Хүрэл тулга” наадам хүүхдийн ордонд явагдав

By: Admin
2024-12-26
0
380

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн шүлэгчдийн “Хүрэл тулга-2024” наадам 2023 оны 3 дугаар сарын 26-нд аймгийн Хүүхэд залуучуудын ордонд  болов.

Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас (ХГБХХГ) зохион байгуулсан энэхүү наадмыг МЗЭ-ийн Ховд аймаг дахь салбарын тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Төрмөнх, МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн багш, хэл утга зохиол судлаач, доктор В.Янжиндулам, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Б.Баяраа нар шүүн тунгаав. 

XT 1

“Хүрэл тулга” шүлгийн уралдаан  зургаагаас ёсдүгээр анги мөн арваас арван хоёрдугаар ангийн сурагчид гэсэн хоёр насны ангиллаар явагдсан бөгөөд Ховд аймгийн 9 сумын 60 гаруй өсвөрийн шүлэгчид авьяас билгээ сорин өрсөлдсөн юм. Шүлгийн уралдааны (наадам) дүн гарахад зургаагаас ёсдүгээр ангийн сурагчдын ангилалд шилдгийн шилдэг (гранпри) шагналыг Үенч сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч, өсвөрийн шүлэгч Б.Мөнх-Амар, тэргүүн дэд байрыг Ховд аймгийн Зэрэг сумын өсвөрийн шүлэгч М.Азхишиг, дэд байрыг Мөнххайрхан сумын өсвөрийн шүлэгч Н.Энхзул, гуравдугаар байрыг Мөнххайрхан сумын өсвөрийн шүлэгч Г.Эрдэнэбат, тусгай байрыг Дуут сумын өсвөрийн шүлэгч Б.Шинэзул нар тус тус эзэлсэн байна. Энэ насны ангилалд нийт 32 шүлэгч хүүхдүүд оролцсоноос хоёр дахь шатанд дээрх байр эзэлсэн хүүхдүүдээс гадна Дарви сумын сургуулийн сурагч Х.Алтан-Очир, Алтай сумын сурагч Б.Оюумаа, Мөнххайрхан сумын сурагч Я.Болор-Эрдэнэ, М.Батзаяа, Б.Тэмүүлэн, Б.Билгүүн нар шалгарч үлдсэн юм.

Харин арваас арванхоёрдугаар ангийн сурагчдын ангилалд   шилдгийн шилдгээр Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч, өсвөрийн шүлэгч Д.Тунгалаг шалгарч, тэргүүн дэд байрыг Ховд аймгийн Мөнххайрхан сумын өсвөрийн шүлэгч Д.Хулан, дэд байрыг Жаргалант сумын “Цаст-алтай” цогцолбор сургуулийн өсвөрийн шүлэгч Б.Бямбасүрэн, гуравдугаар байрыг Алтай сумын өсвөрийн шүлэгч Д.Туяацэцэг, тусгай байрыг Зэрэг сумын сургуулийн сурагч, өсвөрийн шүлэгч Б.Дөлгөөн нар эзэлжээ. Энэ насны ангилалд нийт 30 өсвөрийн шүлэгч оролцсоноос  дээрх байр эзэлсэн хүүхдүүдээс гадна Дарви сумын сургуулийн сурагч Б.Цэнд-Аюуш, Г.Алтанхүү нар, Мянгад сумын сургуулийн сурагч, өсвөрийн найрагч Г.Баатар-Аюуш,  Жаргалант сумын Зургаадугаар сургуулийн сурагч Э.Бүтэнзаяа, Мөнххайрхан сумын сургуулийн сурагч М.Гэрэлчимэг, Б.Буянтогтох нар хоёр дахь шатанд шалгарч шүлгээ дуудсан юм.

XT 2

Шүүгчид ярихдаа “оролцсон бүх хүүхдүүд жигд сайн шүлэгтэй байгаа нь олзуурхууштай. Хүүхдүүд гэлтгүй томчуудын ч уран зохиолын бүтээлийг уралдуулж, дэс дараалуулж байр эзлүүлэх нь нэг талаасаа боломж багатай зүйл гэж зарим зохиолчид, судлаачид, сонирхогчид үздэг. Гэсэн ч нэгэнт дээд байгууллагаас нь ирүүлсэн удирдамжинд ийнхүү оноо өгч байр эзлүүлэхээр заасан учир бид түүнийг дагахаас аргагүй. Байр эзлээгүй хүүхдүүдийн хувьд байр эзлэсэн хүүхдүүдийн шүлэг бүтээлээс нэг их дутаад байхааргүй сайн шүлгүүдтэй байсан гэдгийг хэлээд нийт оролцогсдод бүгдэд нь баяр хүргэх нь зүйтэй” гэсэн юм.     

 Хоёр насны ангилалд шилдгийн шилдгээр шалгарсан шүлэгчид “ХҮРЭЛ ТУЛГА-2024” Улсын уралдаанд оролцох эрхээр шагнагдсан байна.

XT 3

XT 4

xt5

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 4 =

Create Account



Log In Your Account