Хэрвээ танд аюул, эрсдэл учирвал 01, 101, 911 дугаарт залга

By: Admin
2024-12-21
0
1939

- Орос Монголын аврагчдын хамтарсан сургуулилт, тэмцээн болжээ -

АБНУ-ын Горно-Алтайск хотод саяхан аврах албаны байгууллагуудын хамтын шийдвэрээр нэгэн чухал үйл явдал өрнөв. Энэ нь бүс нутгийн аврагчид буюу түмэртэй тэмцэх албаныхны дунд явагдсан аврага шалгаруулах олон улсын тэмцээн юм. Бүс нутагт анх удаа зохион байгуулагдаж буй энэ арга хэмжээнд 11 хот суурины оролцогчдыг хамруулахаар тооцоолсон бол Монгол улсын Баян-Өлгий аймгаас Онцгой байдлын албаны аврагчид ирж оролцсон нь оролцогчдын хүрээг улам тэлсэн юм.

Тэмцээнийг АБНУ-ын нийт бүрэлдэхүүний ахлагч Олег Хорхордин нээж үг хэлэхдээ: “Иргэдийн аюулгүй байдлын төлөөх асуудал бол байнга тэргүүн зэрэгт тавигдах ёстой зүйл, энэ зорилтыг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг хүмүүс бол Онцгой байдлын албаныхан” гэж Ерөнхийлөгч Владимир Путин нэг бус удаа тэмдэглэж хэлсэн байдаг гээд,, цааш нь “Горний Алтайн нутаг дэвсгэр нь бүхэлдээ ой тайгаар хучигдсан, ой мод ихтэй нутаг болохоор ойн түймэр гарах аюул байнга тохиолдох эрсдэлтэй. Мөн газар хөдлөлт, үер усны аюул, хүчтэй шуурга гээд байгалийн эрсдэлт хүчин зүйл ихтэй нутаг. Хотын нийт оршин суугчид болон онцгой байдлын  аврагчид гал түймэрийн аюулаас байнга сэргийлж, болзошгүй тохиолдолд хүмүүст зайлшгүй тусламж үзүүлэхэд цаг ямагт бэлэн байх ёстой” гэсэн.

Энэ үеэр Горний Алтай хотын дарга Ольга Сапронова, ОХУ-ын болон АБНУ-ын Онцгой байдлыг ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Сергей Макарычев, Бүгд найрамдах улсуудын ахмад дайчид болон ахмад зүтгэлтнүүдийн зөвлөлийн дарга Борис Алушкин Онцгой байдлын байгууллагын чөлөөнд гарсан ахмад аврагчдын (галын аюулаас хамгаалагчид) зөвлөлийн тэргүүн Алексей Адуков нар тэмцээнд оролцогчидтой уулзаж, тэдэнд мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тэмцээний хүрээнд орчин үеийн аврах ажиллагааны тухай үзэсгэлэнг дэлгэсэн ба уг үйл явдлыг үзэж сонирхохоор хүрэлцэн ирсэн хотын оршин суугчид болон зочид үзэсгэлэн дээр тавьсан орчин үеийн галын аюулаас хамгаалах болон аврах ажиллагааны техник хэрэгсэлүүдтэй танилцаж, аврагчдын хээрийн гал тогоонд чанасан цай, кашийг амтлан, мөнхүү гал унтраах хэрэгслийг өөрсдийн гараар барьж, ажиллуулж туршиж байлаа.

            Галын аюулаас аврах чиглэлээр явагдсан энэхүү тэмцээний хөтөлбөр их олон төрлийн сонирхолтой, үзүүлбэр тэмцээнүүдээс бүрдэж байв. Үүнд 32 килограммын жинтэй гийрээр савж, даллах, 40 килограммын штанг шахах мөн штангтай сууж, босох, дугуйны гадуур бүрхэвчүүдийг  (покрышка) лантуугаар дэлсэж, заагдсан газарт 10 метрт байршуулах, 100 килограмын жинтэй беларус тракторын кабиныг 30 метрийн зайнд зөөж байрлуулах зэрэг багтаж байсан. Тэгвэл шүүгчдийн багынхан мөн өөр хэд, хэдэн сорилыг нэмж оруулсан нь

Хийтэй дүүргэсэн хоёр баллоныг гар дээрээ аван 40 метрт зөөж байрлуулах,

40 килограммын жинтэй шуудайтай элсийг мөр, толгойн дээрээ зөөж 30 метрт гүйх, мөн төмөр бетонин плиткийг гараараа атган “тэсвэрлэж”, 30 метрт зөөж байрлуулах

Хоёр тонн гаруй жинтэй автомашиныг чирэгч татлаганы тусламжтайгаар 50 метр газарт чирэх гэсэн хүнд сорилууд байв.   

Анхны гараа Горно-Алтайска хотоос эхэлсэн бөгөөд Нийслэл хотын баг өгөгдсөн даалгаврыг амжилттай даван туулж, гүйцэтгэлийг цагт нь барилдуулан, нөхцөл байдлыг гартаа авч чадсан бол Монголын аврагчид спортын төрөлд чадамгай байж, шалмаг, дадамгай үйлдлүүдээрээ өгөгдлийг сайн гүйцэтгэсэн юм. Оролцогчид тэмцээний замын туршид долоон том саадыг даван туулсан. Түүнчлэн энэ уралдаанд хөгжөөн дэмжигчид үлэмж олноор татагдан орсон бөгөөд тэдэн дунд дунд сургуулийн хүүхдүүд ч олон байлаа. Тэр хүүхдүүдийн зарим нь алсдаа аврагч болохоор шийдсэн нь лавтай гэж бодогдов.

Монголын оролцогчдын ахлагч Чимэдийн Цэгмид ярихдаа бидний хувьд үнэхээр том тэмцээнд оролцлоо.  Бид бас жил бүр Баян-Өлгий аймагтай Онцгой байдлын үзлэг, үзүүлэх сургуулилтанд ордог. Орчин үеийн шаардлагатай техник хэрэгслүүдээр ч хангагдсан.  Бидний тухайд сүүлийн үед гал түймрээс хүн аврах шаардлага тулгарч байгаагүй ч, үер усны аюулаас аврах ажиллагаа явуулж байсан. Үерт орсон хүн, айл өрх эд зүйлийг тэндээс гаргаж байхад дотор аягүйцмээр байсан. Өлгий хотын бүхэл бүтэн хороолол усанд авсан юм. Энэ тэмцээн бидэнд их туршлага суулгахаар өндөр түвшинд боллоо гэж байсан.

Тэмцээн болон үзүүлэх сургуулийн дараа уг үйл явдалд оролцсон АБНУ болон Монголын Онцгой байдлын албаны хэсэг салбарууд туршлагаа солилцож, шагнал урамшилаа гардан, бас дурсгалын зургаа татуулцгаасан юм хэмээн Хөрш АБНУ-ын Вестник Горно-Алтайска сонин, “Золотой перо Алтай” цахим сайтын редакциас мэдээллээ.

Мэдээг орчуулсан Г.Төрмөнх    


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 9 =

Create Account



Log In Your Account