БРИКС-ийн XVI дээд хэмжээний уулзалт Казань хотод

By: Admin
2024-12-23
0
406

БРИКС-ийн 16 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт 10-р сарын 22-24-нд Казань хотод болох бөгөөд 30 гаруй орны удирдагчид, бүс нутгийн байгууллагын дарга нар, холбогдох бүтцийн гүйцэтгэх байгууллагууд оролцоно.

Орос улс 2024 онд БРИКС-ийг даргалах учраас дээд хэмжээний уулзалтыг Казань хотноо зохион байгуулахаар болсон байна. ОХУ-ын ерөнхийлөгч энэ удаагийн уулзалтыг  “дэлхийн тэгш хөгжил, аюулгүй байдлын төлөө олон талт үзлийг бэхжүүлэх” уриатайгаар явуулах ажээ. Уг дээд хэмжээний уулзалт нь  “БРИКС-ийн гишүүн орнуудын уулзалт”, мөн тус байгууллагыг дэмжигч орнуудын уулзалт гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм.  Уулзалтын  гол агуулга нь “БРИКС болон Өмнөдийн орнуудын сайн түншлэл - илүү сайн ертөнцийг бүтээнэ." гэсэн сэдэвт  голчлон төвлөрөх төлөвтэй байна.  

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хэлснээр, Орос улс Казань хотноо болох дээд хэмжээний уулзалтад санал санаачилгаа дэвшүүлэх бөгөөд энэ нь тус холбоог даргалах хугацаандаа тодорхойлсон тэргүүлэх чиглэлүүдтэй холбоотой байх болно.

БРИКС бол эдийн засгаас эхлээд улс төр хүртэлх өргөн “боломжуудын далай” юм. Жил бүр тус холбоонд элсэх хүсэлтэй орнуудын тоо нэмэгдэж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Анх БРИКС-ийн орнууд Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн бүрэлдэхүүнтэй байсан бол одоо Египет, Иран, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Этиоп улсууд тус байгууллагад элсэв. Тэрчлэн Турк, Тайланд, Малайз, Азербайжан гэхчлэн  34 улс БРИКС-ийн үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

                 Дармен.

Россия готовится к проведению XVI саммита БРИКС в Казани

22 – 24 октября в Казани состоится XVI саммит БРИКС, в котором примут участие лидеры более 30 стран, руководители региональных организаций, исполнительных органов соответствующих структур.

В Казани саммит проходит потому, что в 2024 году в БРИКС председательствует Россия. Девиз российского председательства этого года – «укрепление многосторонности для справедливого глобального развития и безопасности». Именно этот тезис и определит тему саммита, который включит в себя две части: заседание стран – членов организации и заседание в формате «БРИКС плюс/аутрич», тема которого – «БРИКС и Глобальный Юг – совместное строительство лучшего мира».

Как пояснил пресс-секретарь российского Президента Дмитрий Песков, Россия предложит свои инициативы на саммите в Казани, и они будут связаны с её приоритетами, обозначенными за период председательства в объединении.

БРИКС – это море возможностей, начиная от экономики и заканчивая политикой. Не случайно с каждым годом количество стран, желающих вступить в объединение, увеличивается. Если изначально БРИКС это были Бразилия, Россия, Индия, Китай и ЮАР, в этом году к организации присоединились Египет, Иран, Объединенные Арабские Эмираты, Саудовская Аравия и Эфиопия. Еще 34 государства, среди которых Турция, Таиланд, Малайзия и Азербайджан, изъявили желание подключиться к деятельности БРИКС в той или иной форме.

                  Дармен.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 3 =

Create Account



Log In Your Account