Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч иргэдийн эрхийг санаатайгаар хясан боогдуулж байна

By: Admin
2024-12-22
0
226

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав нь Үндсэн хууль болон Жагсаал цуглааны журмын тухай хуулийн дагуу тайван цуглаан хийж, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх гэсэн иргэдийн тайван цуглаан хийх тухай мэдэгдлээс үндэслэлгүйгээр татгалзжээ.

Sanaatai

Иргэдийн өгсөн мэдэгдэлд “Жагсаал цуглаан хийх журмын тухай хуул”-ийг зөрчсөн зүйл огтхон ч байхгүй байхад З.Бямбажав дарга тэднийг илт гүтгэн, уг хуулийн “9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг хангаагүй тул татгалзаж байна” гэсэн албан бичиг өгсөн байгаа юм. Бичигт дурьдагдсан хуулийн заалтыг тодруулбал “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах хугацаа, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заана” гэсэн байна. Иргэдийн мэдэгдэлд энэ бүгдийг нэгд нэгэнгүй тодорхой бичиж өгсөн байтал, “хуулийн заалтыг хангаагүй” хэмээн улайм цайм гүтгэсэн нь инээдэмтэй.

Иргэдийг энэ тухай тайлбарлахад Засаг даргын хуулийн зөвлөх нь аргаа барахдаа “та нар “Тусгаар тогтнолын талбай” гэхийг “Ялалтын талбай” гэж хуучин нэрээр бичсэн нь хууль зөрсөн байна” хэмээн муйхарлажээ. Тэгснээ “мэдээж та нар өсгөгч, чанга яригч ашиглаж таарна. Түүнийгээ мэдэгдэлд бичээгүй учир хууль зөрчсөнд тооцно” гэж бас үзэж. Хуулинд”..цуглах, жагсан явах гудамж талбайгаа зааж өгнө” гэснээс бус, гудамж талбайн нэрийг хуучнаар бичвэл хориглоно энэ тэр гэж байхгүй байгаа биз дээ.

Сүүлийн үед манай улсын төрийн алба ийнхүү хачирхалтай байдлаар явагддаг болжээ. Засаг даргын орлогчийн энэхүү үйлдэл нь хүний эрх эрх чөлөөг зөрчсөн санаатай гэмт үйлдэл гэдгийг Засаг дарга хийгээд албатууд нь мэддэггүй гэж бодоход үнэнхүү гайхмаар.   

Г.Төрмөнх 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 5 =

Create Account



Log In Your Account