Үндэсний наадмын сурын харваа

By: Admin
2024-04-27
0
1690

Үндэсний сурын харваанд энэ жил эрэгтэй, эмэгтэй нийт 540 харваач оролцлоо.

Эрэгтэй харваачид:

Тэргүүн байрт

Баасанхүүгийн Ёндон - Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул ХХЕГ 208-р анги хилчин спорт хороо, Есүйнхэй мэргэн клубын харваач Монгол улсын мэргэн түрүүлж Монгол улсын даян мэргэн боллоо.

2-р байр

Баатархүүгийн Бумцэнд - Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат Мондэ багийн харваач Монгол Улсын Спортын мастер 36 оноогоор,

3-р байр

Алагаагийн Энхтөр - Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Орхон аймаг АПУ трейдинг компани, Хангарьд спорт клубын харваач МУ-ын Спортын мастер, аймгийн мэргэн  33 оноогоор тус тус байр эзэллээ.

Эмэгтэй харваачид

Тэргүүн байрт

Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, алдар спорт хороо, зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн харваач, Жем интернэйшнл компаний харваач МУ-ын спортын мастер, аймгийн мэргэн Батбаярын Баярчимэг 34 оноогоор тэргүүлжээ.

2-р байранд, Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Петровис багийн харваач Спортын мастер Баяндүүрэнгийн Аззаяа 33 оноогоор,

3-р байранд,Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул Улаанбаатар хотын 52 дугаар сургуулийн багш, Мондэ компанийн харваач МУ-ын мэргэн Бадам-Очирын Пунсалдулам 31 оноогоор тус тус удаалсан байна.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 5 =

Create Account



Log In Your Account