Фашизмыг ялсны 79 жилийн ойд зориулсан олон улсын зөвлөлдөх уулзалт

By: Admin
2024-12-23
0
610

Фашизмыг ялсан ялалтын ойд зориулав

Монгол Улсын болон ОХУ-ын бүс нутаг хоорондох хил орчмын хамтын ажиллагааны хүрээнд Хантарбай Бейбитхан тэргүүтэй Баян-Өлгий аймгийн хөдөлмөр, цэрэг, төрийн жинхэнэ албаны ахмад дайчдын төлөөлөл Горно-Алтайск хотод хүрэлцэн очиж,  Аугаа их ялалтын 79 жилийн ойд зориулсан үйл ажиллагаанд оролцов. Энэ үеэр Горно-Алтайн Улсын Их Сургуулийн ректорын тусламжтайгаар УБИС-ийн хичээлийн танхимд эрдэмтэн, багш, гадаадын оюутан, монгол зочдод зориулан “1939, 1945 он бол дэлхийн түүхэн чухал өдрүүд” сэдэвт олон улсын семинар зохион байгуулсан юм. Уг семинар зөвлөгөөнөөр Ази, Номхон далайн цэрэг стратегийн талбарт японы милитаризмыг ялахад Зөвлөлт-Монголын цэргүүдийн гүйцэтгэсэн үүргийг гутаан доршаах болсон барууны орчин үеийн суртал ухуулгын тухай авч хэлэлцсэн бөгөөд түүхийн шинжлэх ухааны докторууд, профессорууд, хүмүүнлэгийн ухааны багш нар, бүс нутгийн  сэтгүүлчид, хотын хурлын төлөөлөгчид, Алтайн Бүгд Найрамдах Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид, Горный Алтайн их сургуульд суралцаж буй гадаадын оюутнууд, багш нар  илтгэл хэлэлцүүлж, харилцан яриа өрнүүлэв.

Мөн хил орчмын хамтын ажиллагааны хүрээнд өрнүүлж буй ажлаа ярилцсан бөгөөд  Горный Алтай Улсын  их сургуулийн эрдэмтэд, багш, оюутнууд Монголын ерөнхий боловсролын сургуулиудад орос хэлний  сургалтыг чанаржуулахад нь зөвлөн туслаж Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн сурган хүмүүжүүлэгчидтэй хамтран ажиллаж байгаа ажээ. Тэд нар Монголын сурагчдад  ном унших, хүмүүнлэгийн ухааны уран зохиол судлах, жинхэнэ түүхэн үйл явдлуудыг онцолсон орос видео бичлэг үзэхийг санал болгож байгаа аж. 

iVA

1939 оны Халхын голын ялалт болон 1945 оны 8, 9-р сард Зөвлөлт-Монголын цэргүүд Японы милитаризмыг бут цохисон үйл явдал нь Зөвлөлтийн ард түмэн болон түүний холбоотнуудын хүн төрөлхтний төлөө хийсэн гавъяат үйлс болохыг зөвлөлдөх уулзалтанд оролцогсод санал нэгтэй тэмдэглэв. Тэрчлэн ОХУ-ын баруун хил дээр болж буй үйл явдлуудыг мөн хөндөж,  ОХУ-ын Украйнд явуулж буй цэргийн ажиллагаа нь Украйнд гаднын хатгаасаар нутагшуулан, дэвэргэсэн  “нацизмын сэргэлт”-ийн эсрэг тэмцлийн үргэлжлэл гэж ойлгогдож байгааг мөн онцгойлон тэмдэглэв.

  Орос хэлээр хангалттай сайн ярьдаг ахмад үеийнхэн 20-р зууны Монголын жинхэнэ түүхийг судлахад сургуулийн сурагчдад тусалж, Монголын дайны баатар Ц.Олзвой, М.Экей нарын баатарлаг эр зоригийн жишээг үлгэр болгон залуучуудыг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх үйлсэд идэвхтэй оролцож байгаагаа, тэрчлэн Зөвлөлтийн маршал Жуков Японы милитаризмын эсрэг хамтарсан тэмцэл хийгээд эх орны дайны бүрэн ялалтын бэлгэ тэмдэг болсон гэдгийг чухалчилан дурьдацгааж байлаа.

Баян-Өлгий аймгийн эрдэмтдийн төлөөлөл болон ахмадууд Горный Алтайн Улсын Их сургуулийн гадаад оюутнуудын сонирхсон асуултад хариулж, харилцан ярилцахын зэрэгцээ Монголын олон нийтэд дарамт шахалт үзүүлэхийн тулд түүхийн үнэн бодит баримтыг зориудаар гуйвуулж буй барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн зохиомол суртал ухуулгын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй хэмээн санал нэгтэй илэрхийлж,  хамтарсан тогтоол гаргасан юм.

Дараа нь Монголын төлөөлөгчид Аугаа эх орны дайны бүрэн ялалтын 79 жилийн ойг тохиолдуулан Алтайн Бүгд Найрамдах Улсын нийслэлийн Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан  хүндэтгэлийн хуралд оролцож, мөнхийн бамбарын өмнө цэцэг өргөж, тайзнаа дуу хуураа өргөцгөөв. Үндэсний хувцастай Монголын ахмад дайчид Монгол, Оросын найрамдлын сэдэвтэй хэд хэдэн дуу дуулж, бүжиг бүжиглэсэн бөгөөд ОХУ-ын хилийн бүс нутгийн музей, номын сан, кино театруудаар зочилсон. Уулзалтын үр дүнд 2024 оны есдүгээр сард Монгол Улсад Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр Горно-Алтайск хотын хөдөлмөрийн ахмад дайчдаас  бүрдсэн  Орос-Монголын найрамдлын  нийгэмлэгийн төлөөлөгчид Монгол Улсыг зорихоор тохиролцов. Эдгээр төлөөлөгчид 9 дүгээр сард Монголын баруун аймгуудын нутаг дэвсгэрт зохион байгуулагдах ёслолын арга хэмжээнд оролцох ажээ. .

Батмөнхийн ГАНТӨМӨР


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 6 =

Create Account



Log In Your Account