Ховд аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас

By: Admin
2024-12-23
0
2170

                                                                              Ховд аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас

                                                                                                     “Хөөмий”-н урлагийг Геннист бүртгүүлэв

Монгол туургатны язгуур урлагийн үнэт өв болсон “Хөөмий”-н урлагийг Геннист бүртгүүлэх ажлыг Дэлхийн хөөмийн холбоотой хамтран амжилтай зохион байгууллаа. 2019 оны 10-р сарын 30-ны өдөр таван настай балчраас 83 настай ахмад хүртэлх 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, Дэлхийн дээд амжилтыг тогтоон, Ховдчууд бид “Түүхэн бахархал”-ын эзэд боллоо.

                                                                                    Аймагт үйлдвэр, технологийн парк байгуулах алхам тавигдлаа

Жаргалант суманд Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор ноос ноолуур, арьс шир, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, мах сүү, яс, тос боловсруулах зэрэг олон үйлдвэр байгуулагдах боломж бүрдэх юм. Эдгээр үйлдвэрүүдийг байгуулах Засгийн газрын тогтоол гаргуулж, Бичигт багт, 100 га газарт “Үйлдвэр технологийн парк” байгуулахаар төлөвлөсөн. Одоогоор тус үйлдвэрүүдийг байгуулах газарт хашаа татаж, дэд бүтцийн ажлыг эхлүүлээд байна.  

                                                                                  Дулаан, халаалтын тулгамдсан асуудлууд шийдэгдэж байна

Жаргалант суманд төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд засварлаагүй 3500 гаруй метр дулааны болон цэвэр бохир усны шугамын шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.  Мөн хувийн болон ОНХС-ийн дэмжлэгээр социализмын үед сумдад ашиглаж байсан халаалтын системийг дахин сэргээж 13 сумыг төвлөрсөн халаалтын шугам сүлжээнд холболоо. Ингэснээр хөдөөгийн сумдад орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдлээ.

                                                                      “Эвийн хүч” худалдааны төвийг ашиглалтанд орууллаа

2014 онд Услын төсвийн болон бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтаар баригдсан ч газрын болон өмчлөлийн маргаан, худалдаа эрхлэгчдийн үйлчилгээгээ эхлүүлэх таатай орчин нөхцлийг бүрдүүлээгүй зэрэг шалтгааны улмаас ашиглалтад оруулаагүй “Эвийн хүч” худалдааны төвийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, бизнес эрхэгчдэд өмчийг нь эзэмшүүлэв.

                                                                           Спортын хөгжлийг өсвөр үе залууст чиглүүлж байна

Хүүхэд, залуусын хөгжлийг дэмжих, спортоор хичээллэх сонирхол, хүсэл эрмэлзлэлийг нь нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймагт Волейболын идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн, Жүдо бөхийн өсвөр үеийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн зэрэг улс, бүсийн хэмжээний томоохон тэмцээнүүдийг аймагтаа амжилттай зохион байгууллаа. Гар бөмбөгийн идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд бүс, бүсээс шалгарсан шилдэг 31 багийн 400 орчим тамирчин оролцсоноос Ховд аймгийн баг тамирчид аваргын “Алтан медаль” хүртэж, 18 жил тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүлэн “УЛСЫН АВАРГА” боллоо. Мөн тус тэмцээнд манай аймгийн эрэгтэй баг тамирчид шилдэг 8 багт шалгарсан амжилтыг үзүүлэв.

                                                                       Сургуулиудын ширээ, сандлыг шинэчлэв

ЕБС-иудын сургалтын орчин нөхцлийг сайжруулж, материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019-2020 онд Ерөнхий боловсролын 25 сургуулийн сурагчдын ширээ, сандлыг бүрэн шинэчиллээ.

                                                                                               Цэцэрлэгүүдэд хөрөнгө оруулалт хийж байна

Аймгийн Засаг даргын санаачлагаар 2019 онд “ТИКА” ОУБ-ын 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Төрийн өмчийн бүх цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэв. Энэ онд Тайваний “Хүүхдийг ивээх сан”-гийн дэмжлэгээр цэцэрлэгийн хүүхдүүдийн зөөлөн эдлэлийг үе шаттайгаар шинэчлэх ажлыг мөн эхлүүллээ. Эхний ээлжинд нийт 1000 хүүхдийн ор, хөнжил, гудас, цагаан хэрэглэлийг аймгийн төвийн 8, хөдөөгийн 10 цэцэрлэгт хүлээлгэн өглөө. Мөн 1 дотуур байрны ор, зөөлөн эдлэлийг бүрэн шинэчиллээ.

                                                                                         Зарим сумдууд хадлангийн салаатай боллоо

Аймгийнхаа хадлангийн нөөцийг дотооддоо бүрэн хангадаг аймаг болох зорилт тавьж Буянт, Мянгад, Булган сумдад хадлангийн иж бүрэн салаа байгууллаа. Энэ ажлын хүрээнд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн зээлийн санхүүжилтээр сум тус бүрт 82 морины хүчин чадалтай 6 ширхэг тракторыг иж бүрдлийн хамт, дундын үйлчилгээний техник бүрдүүлэх зорилгоор үр тарианы болон эрдэнэшишийн үрлэгч нэгийг олголоо. Үүний үр дүнд 2019 онд 14000 боодол буюу 280 тонн өвс бэлтгэн, нөөцөлсөн бол 2020 онд 500 тонн хадлан бэлтгэх зорилт тавин ажиллаж байна.

                                                                        Олон ястан залуучуудын уулзалт, наадам зохион байгуулав

Ховд аймгийн нийт хүн амын 50 гаруй хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Тиймээс орон нутгийн хөгжлийн түүчээ болсон залуу үеийнхний идэвх, оролцоог сайжруулах, урлаг спортоор дамжуулан тэднийг соён гэгээрүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд “Ховд аймгийн олон ястан залуучуудын фестиваль-2019” арга хэмжээг анхлан зохион байгууллаа. Тус фестивальд 17 сумын 15-34 насны малчин болон бизнес эрхлэгч залуусын төлөөлөл 500 гаруй залуу оролцлоо.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 1 =

Create Account



Log In Your Account