Гадаадын 45 улсаас 6,313 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргажээ

By: Admin
2024-11-22
0
1855

ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг: Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6,313 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Тухайлбал,

Эрүүл мэндийн шалтгаантай 84

Ахмад настан 271

Жирэмсэн 32

Орон байргүй болж байгаа гэх шалтгаантай 378

Оюутан  811

Санхүүгийн нөхцөл хүндэрсэн шалтгаанаар 4,000 орчим иргэн Монгол Улсдаа ирэхээр хүсэлтээ гаргаад байна" гэв. 

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр үйлдсэн Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр Японы 2, Испанийн 1, Америкийн 1 иргэн Монголд ирсэн" бөгөөд  УОК-оос Монголд ирэх боломжтой гадаад иргэдийг Монголд ажиллаж буй дипломат ажилтны гэр бүл, Монгол иргэнтэй гэр бүл болсон хүнийг Монгол Улсад ирэхийг зөвшөөрсөн юм. 

Энэ шийдвэрийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгт гадаадын дөрвөн иргэн буюу Японы 2, Испанийн 1, Америкийн 1 иргэн ирсэн талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ. 

Японы хоёр иргэний нэг нь монгол иргэнтэй гэр бүл болсон, нөгөө нь нялх хүүхэд бөгөөд ээжээс нь салгаж болохгүй тул хамтад нь Монголд ирүүлсэн байна. 

Түүнчлэн Испани иргэншилтэй нь монгол аав, ээжтэй хүүхэд бол АНУ иргэншилтэй хүүхэд нь мөн монгол иргэний хүүхэд юм байна. 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 6 =

Create Account



Log In Your Account