Монгол Улс Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалт-2022-д оролцохоо мэдэгдлээ

By: Admin
2024-12-23
0
847

Өмнө нь зарласан хөтөлбөрийн дагуу уг арга хэмжээ 2022 оны 9-р сарын 5-8-ны өдрүүдэд Владивосток хотод Алс Дорнодын Холбооны Их Сургуулийн (FEFU) хотхонд болох ажээ. Форумд 4000 гаруй хүн оролцох төлөвтэй байгаа тухай мэдээллүүд бий.

Форумын бизнесийн хөтөлбөрт: Ази, Номхон далайн бүс нутаг дахь тэргүүлэгч түнш орнууд, мөн Зүүн өмнөд Азийн эрчимтэй хөгжиж буй орнуудын интеграцийн гол бүлэг болох АСЕАН-тай бизнесийн яриа хэлэлцээ хийх зэрэг орно. Нийтдээ 70 гаруй бизнесийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Форумын сэдэв нь "Олон туйлт ертөнц рүү".

Бизнес, эдийн засгийн  салбарыг идэвхтэй хөгжүүлэхийг хичээж буй Монгол Улс ч уг чуулганы оролцогчоор нэгдэнэ гэдгийг дээр үгүүлсэн. Оросын өмнөд хөршид өнөөдөр зөвхөн дунд болон жижиг бизнесийг хөгжүүлэх төдийгүй аж үйлдвэрийн салбар, олон улсын аялал жуулчлал, тээврийн дэд бүтэц, гаалийн логистикийг хөгжүүлэх чиглэлээр тусгайлан зөвлөлдөх уулзалтууд хийж, идэвхжлийг хурдасгах нь шаардлага байгааг бас хэлэх нь зүйтэй болов уу.

Өнгөрсөн онд Орос, Монгол хоёр улс РСФСР болон БНМАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэсэн. Орос, Монголчууд 1939, 1945 онд милитарист Японы эсрэг хамтдаа тэмцэж, Ази тивийг самурайн түрэмгийллээс чөлөөлсөн. Эх орны төлөөх тулалдаан хийгээд хөдөлмөрийн талбарт олон жил мөр зэрэгцэн хатаагдсан нөхөрлөл маань жилээс жилд бэхжсээр байгаа.

Одоогийн байдлаар Орос улс Монголд эдийн засгийн хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж, хэрэгжүүлж эхлээд байгаа, ялангуяа “Сибирийн хүч-2” хийн хоолойг Хятад руу чиглүүлэх шугам Монголын нутгаар дамжин өнгөрөх юм. Мөнхүү Улз болон Орхон гол дээр хоёр усан цахилгаан станц барина. Монгол Улсын Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр барих ажил зураг төслийн шатандаа явж байна. Зөвлөлт засгийн үед  үйл ажиллагаагаа эхлүүлсэн хүчирхэг Эрдэнэт үйлдвэр, металлургийн үйлдвэрийн үйл ажиллагаагаа тасалдсан нь үгүй. Өдгөө  Монголын бизнес эдийн засгийн хөгжилд хүчтэй түлхэц хэрэгтэй. Тус улс 2022 оны Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцох нь эдийн засаг, улс төрийн байр сууриа урагшлуулах чухал нөхцөл болох нь дамжиггүй юм.

Бадмын Батмөнх.

 

 

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 1 =

Create Account



Log In Your Account