Эрүүл мэндийн зөвлөгөө
Ховд аймгийн БОЭТ-н Хүүхдийн тасгийн сувилагч:
Д.Балжинням, Ч. Эрдэнэчимэг
Бидний сургалтын зорилго нь эцэг эх, асран хамгаалагчдад чиглэсэн бөгөөд тэдгээрийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд оршино.Үүнд: – Халууралтын талаар зөв ойлголттой болох – Гэрийн нөхцөлд хүүхдээ аюулгүй арчлах -Учирч болох хүндрэлээс сэргийлэх юмаа Халууралт гэж юу вэ? Хүний биеийн дотоод температур хэвийн хэмжээнээс ихсэхийг хэлнэ. Өрөөөр хэлбэл бие махбодь “дайсантайгаа тэмцэж” байна гэсэн үг Хэвийн халуун: • 36.5–37.5°C • 38°C↑ = халууралт Энэ үед халуун бууруулах эм уухгүй ажиглахыг зөвлөж байна,яагаад гэвэл халууралт нь өвчин биш харин таны хүүхдийн гадны биеттэй тэмцэж буй биеийн хариу урвал юм. Халууралтын шалтгаан: • Вирусын халдвар • Бактерийн халдвар • Дархлаажуулалтын дараа • Шүд ургалт (бага зэргийн) • Хэт халуун орчин Халууралтын ангилал: • 37.5–38.0°C – Хөнгөн • 38.1–39.0°C – Дунд • 39.1–40.0°C – Өндөр • 40°C↑ – Маш өндөр Илрэх шинж тэмдэг : • Нүүр улайх • Бие халуун оргих • Уйламтгай, цочромтгой • Хоолонд дургүй • Сульдах, нойрмоглох Эцэг эх,асран хамгаалагчид халуурсан үед шууд эмнэлэг явахаасаа өмнө хүүхдийнхээ биеийн байдлыг ажиглаж зовиур багатай бол аль болох гэрийн нөхцөлд халуунаа зөв аргаар буулгаж сурах хэрэгтэй. Гэрийн арчилгааны үндсэн зарчим: Хүүхэд болон насанд хүрсэн хүний халууныг бууруулах үр дүнтэй 5 арга бий.
- Хэвтэж амрах Хэвтэж амрах Халуунтай үед их хэмжээгээр хөдөлбөл биеийн халуун улам өссөөр байдаг. Тиймээс аль болох амарч, хэвтэхийг бодоорой.
- Шингэн зүйл их уух Шингэн зүйл их уух Хүн халуурсан үедээ маш их хөлөрч шингэнээ алддаг. Хэр их шингэнээ алдана тэр чинээгээрээ биеийн халуун тогтворжих үйл явц удааширч, улам сульдаж байдаг. Тиймээс биеийн шингэнээ ихээр алдахгүйгээр халуунаа бууруулахын тулд та чадах хэмжээгээрээ ус, цай, компот, шүүс гэх мэт шингэн зүйл уугаарай.
- Нимгэн, агаар чөлөөтэй нэвтрүүлдэг хувцас өмсөөрэй Нимгэн, агаар чөлөөтэй нэвтрүүлдэг хувцас өмсөөрэй Халуурсан үедээ хүн хөлсөөрөө дамжуулж халуунаа бууруулдаг. Тиймээс аль болох агаар чөлөөтэй нэвтрүүлдэг хувцас өмсөөрэй. Хэрвээ даарч, чичирч байвал дулаан хувцас давхарлаж өмсөөрэй.
- Халуун бууруулахын тулд хийж болохгүй зүйлс: Халуун бууруулах буруу аргууд Халуун бууруулахын тулд хийж болохгүй зүйлс: Халуун бууруулах буруу аргууд 14-өөс доош насны хүүхдэд аспирин өгч болохгүй. Энэ эмийг ууснаар бөөр, толгой өвдөх магадлалтай. Уксус эсвэл спирт агуулсан усаар бие арчих, жин тавих хэрэггүй. Хүүхдэд энэ аргыг бүр ч хэрэглэж болохгүй. Учир нь дархлаа сул байх үед арьсыг спиртээр арчсанаар архины хордлогод орох магадлалтай юм. Харин уксус арьсыг түлдэг. Халуурч байгаа хүнийг хүйтэн усанд оруулж болохгүй. Өндөр халуунтай байх үед гэнэт хүйтэн усанд орвол бие эрхтнээ цочроож, гэмтээх магадлалтай.
- Духан дээрээ хүйтэн жин тавих эсвэл биеэ нойтон алчуураар арчих Духан дээрээ хүйтэн жин тавих эсвэл биеэ нойтон алчуураар арчих Халуунтай үедээ хүйтэн жинг 30 минутын турш тавихад биеийн халуун эрс буурдаг. Гэсэн хэдий ч эргээд халуун нэмэгдэх боломжтой. Тиймээс халуун бууруулах эм уусан үедээ хүйтэн жин тавиарай.
- Өвчин намдаах эм: Халуурсан үедээ халуун бууруулах эм уух нь үр дүнтэй байдаг. Гэхдээ 6 сар хүрээгүй нялх хүүхдэд хамаагүй эм өгч болохгүй гэдгийг санаарай. Мөн хэрвээ хүүхэд тань салхин цэцэг гэх мэт бусад өвчнөөс болж халуурч байвал эмнээс аль болох татгалзахыг хичээгээрэй. Халууралтын хүндрэл: Халууралтын таталт Шингэний дутагдал Ухаан балартах Дотоод эрхтний ачаалал Хэрэв таний хүүхэд эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчиж үзүүлэх хэрэгтэй. Яаралтай эмчид үзүүлэх заалт 3 сартайгаас доош хүүхэд халуурвал 39°C↑ буурахгүй Таталт өгсөн Амьсгалын хүндрэл Ухаан алдах, бөөлжих Ингээд зөвөлгөөнийхөө сүүлд та хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч витаминлаг чанартай хоол хүнс өгөх, дасгал хөдөлгөөн хийлгэх, олон нийтийн газар, сургууль цэцэрлэгтээ явахдаа маскаа зөв сайн зүүх, шүдээ, гараа тогтмол угаах дадлыг хэвшүүлэхийг уриалж байна.