Танилц. 2019 онд Ховд аймагт батлагдсан төсөв

By: Admin
2024-12-26
0
1926

Засгийн газраас 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь байхаар тооцсон. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал 1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувь байхаар тооцжээ. Ингэхдээ Монгол Улсын төсөвт 2019 онд төвлөрүүлэх орлогын хэмжээг 7.3 их наяд, зарлагыг 9.4 их наяд төгрөг, Нийгмийн даатгалын сангийн орлогыг 2.2 их наяд, зарлагыг 2 их наяд төгрөгөөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 407.6 тэрбум, зарлагыг мөн 407.6 тэрбум байхаар тусгасан юм. Ирэх оны төсөвт цалин, хөлс нэмэхэд 720 тэрбум төгрөг, МСҮТ-ийн суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгоход 41 тэрбум төгрөг тусгасан. Мөн ирэх онд 117 сургууль, 144 цэцэрлэг, 34 дотуур байр, 61 эмнэлэг, 50 улсын болон орон нутгийн замын ажлыг эхлүүлэх, орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 189 тэрбум төгрөгийг 21 аймагт хуваан олгохоор тусгажээ.

Монгол Улсын 2019 оны төсвийн жилд Ховд аймгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 17,989.0 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 6,667.9 сая төгрөг, үүнээс орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зарлагын хэмжээ 607.4 сая төгрөг байхаар баталсан байна.

Мөн 2019 онд барих-шилжүүлэх концессын гэрээгээр Ховд аймгийн Жаргалант суманд 180 ортой хүүхдийн 1-р цэцэрлэгийн барилгыг 2,105.7 сая төгрөгөөр барихаар төлөвлөжээ.

Түүнчлэн Ховд аймгийн тухайд 635,540.1 сая төгрөгийн дэмжлэг, 45,572.6 сая төгрөгийн урамшуулал, нийтдээ 681,116.3 сая төгрөгийг Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2019 онд сумдын орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал, дэмжлэг олгохоор тусгасан байна.  

МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2019 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ

/Ховд аймаг, сая төгрөгөөр/

Д/д

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал байршил

Хугацаа

Төсөвт өртөг

Санхүүжих дүн

Эхлэх

Дуусах

1

Засаг даргын Тамгын газрын барилга /Зэрэг сум/

2019

2020

1,250.0

650.0

2

Засаг даргын Тамгын газрын барилга /Ховд сум/

2019

2020

1,000.0

500.0

3

Засаг даргын Тамгын газрын барилга /Эрдэнэбүрэн сум/

2019

2020

1,000.0

500.0

4

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга /Ховд, Жаргалант сум/

2019

2020

2,000.0

500.0

5

Багийн Засаг даргын мотоцикл /Ховд/

2018

2019

250.0

150.0

6

Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хөрөнгө оруулалт /Ховд, Жаргалант сум/

2019

2019

500.0

500.0

7

Татварын хэлтсийн барилга /Ховд, Жаргалант сум/

2018

2019

1,350.0

700.0

8

Баянмодны заставын барилга /Ховд, Булган сум/

2018

2019

2,000.0

550.0

9

Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, гэрч хохирогчийг түр хамгаалах байр /Ховд, Жаргалант сум/

2018

2019

800.0

300.0

10

Хүүхдийн тоглоомын паркын шинэчлэл /Ховд, Жаргалант сум/

2019

2019

400.0

400.0

11

Хөгжил политехник коллежийн барилга /Ховд, Жаргалант сум/

2018

2020

4,383.3

2,500.0

12

Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ /Ховд, Жаргалант сум/

2018

2019

2,622.9

2,122.9

13

Багийн төвийн инженерийн шугам сүлжээ /Ховд, Жаргалант сум, Магсаржав баг/

2019

2019

250.0

250.0

14

Багийн төвийн инженерийн шугам сүлжээ /Ховд, Жаргалант сум, Рашаант баг/

2019

2019

350.0

350.0

15

Сумын төвийн ус хангамжийн систем /Ховд, Зэрэг сум/

2019

2019

200.0

200.0

16

Цэвэр усны даралтат цамхаг /Ховд, Манхан сум/

2019

2019

250.0

250.0

17

Сумын төвийн инженерийн нэгдсэн шугам сүлжээ /цэвэр, бохир ус болон дулаан, дулааны эх үүсвэр/ /Ховд, Булган сум/

2019

2020

6,200.0

1,600.0

18

Ундны усан хангамж, ус цэвэршүүлэх байгууламж /Ховд, Дөргөн сум/

2019

2019

170.0

170.0

19

Сургуулийн дотуур байр, урлаг, спортын заал, биеийн тамирын талбай /Ховд, Жаргалант сум, 7 дугаар сургууль/

2018

2019

2,500.0

2,000.0

20

Цэцэрлэгийн барилга /Ховд, Жаргалант сум/

2018

2019

2,105.7

1,605.1

21

Цэцэрлэгийн барилга, 150 ор /Ховд, Мянгад сум/

2018

2019

1,400.0

900.0

22

Сургуулийн барилга, 640 суудал, спорт заал /Ховд, Жаргалант сум, 1 дүгээр сургууль/

2019

2020

5,000.0

2,500.0

23

Сургуулийн өргөтгөлийн барилга, 320 суудал /Ховд, Алтай сум/

2019

2020

3,000.0

1,000.0

24

Сургуулийн спорт заалын барилга /Ховд, Булган сум, 1 дүгээр сургууль/

2019

2020

1,100.0

500.0

25

Цэцэрлэгийн барилга, 100 ор /Ховд, Манхан сум/

2019

2019

1,200.0

1,200.0

26

Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга /Ховд, Дарви сум/

2019

2019

1,300.0

1,300.0

27

Соёлын төвийн барилга, 300 суудал /Ховд, Дуут сум/

2018

2019

1,300.0

800.0

28

Соёлын төвийн барилга, 240 суудал /Ховд, Буянт сум/

2019

2020

1,200.0

600.0

29

Спорт цогцолборын барилга, 450 суудал /Ховд, Булган сум/

2018

2019

3,500.0

2,750.0

30

Спорт, соёлын төвийн заалын барилга, 300 суудал /Ховд, Мөнххайрхан сум/

2019

2020

2,000.0

700.0

31

Спортын заалын барилгын их засвар /Ховд, Чандмань сум/

2019

2019

290.0

290.0

32

Сумын төвийн хатуу хучилттай авто зам, 4.6 км /Ховд, Цэцэг сум/

2019

2020

3,473.0

1,000.0

33

Сумын төвөөс аймгийн төв хүртэлх авто замын засвар, 60 км /Ховд, Дуут сум/

2019

2019

350.0

350.0

34

Сумын төвөөс аймгийн төв хүртэлх авто замын засвар, 65 км /Ховд, Мөнххайрхан сум/

2019

2019

350.0

350.0

35

Бооржийн голын төмөр бетон гүүр /Ховд, Мөст сум/

2018

2019

800.0

400.0

36

Бодонч, Ангиртын голын төмөр бетон гүүр, 40 у/м /Ховд, Алтай сум/

2019

2019

1,200.0

1,200.0

37

Нийтийн тээврийн автобус, 3ш /Ховд, Жаргалант сум/

2019

2019

120.0

120.0

38

Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж /Ховд, Жаргалант сум/

2010

2020

5,000.0

2,960.0

39

Хүнсний ногооны зоорь /Ховд, Жаргалант сум/

2018

2019

1,000.0

600.0

40

Услалтын систем /Ховд, Үенч сум/

2019

2019

400.0

400.0

41

Худаг, мал угаалгын онгоц /Ховд, Дарви, Дөргөн, Зэрэг, Цэцэг, Чандмань сум/

2019

2019

320.0

320.0

42

Сумын төвийн 10 кВт болон 0.4 кВт-ын цахилгаан дамжуулах шугам сүлжээний шинэчлэл, өргөтгөл, 10/0.4 кВт-ын дэд станцын өргөтгөл /Ховд, Булган сум/

2018

2019

1,990.1

1,490.1

43

Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэл 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Үенч дэд станцын өргөтгөл /Ховд, Үенч сум/

2019

2020

21,183.6

5,000.0

44

Нэгдсэн эмнэлгийн барилга, 50 ор /Ховд, Булган сум/

2015

2019

6,660.0

1,830.0

45

Хүүхдийн эмнэлгийн барилга, 50 ор /Ховд, Жаргалант сум/

2018

2020

5,019.7

2,229.9

46

Эрүүл мэндийн төвийн барилга /Ховд, Чандмань сум/

2018

2019

980.0

480.0

47

Прокурорын газрын барилга /Ховд, Жаргалант сум/

2018

2019

1,690.4

1,400.4

48

Шүүхийн өргөтгөлийн барилга /Ховд, Жаргалант сум/

2019

2019

800.0

800.0

 

Нийт

 

 

 

49,268.4

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 78.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2018-2021 онд Баянхонгор, Архангай, Сүхбаатар, Ховд аймгуудад малын гоц халдварт өвчингүй тусгаарласан аж ахуй болон хоногт 200 бод, 1000 бог мал төхөөрөх, мах ангилж савлах үйлдвэр бүхий цогцолбор байгууламжийг барих, технологийн шинэчлэл хийх төсөл хэрэгжүүлэхээр, Азийн хөгжлийн банкны 25.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2017-2020 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулж, оролцоог нэмэгдүүлэх төсөл” хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд хүрэх үйлчилгээг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хот, Дархан-Уул, Дундговь, Дорнод, Архангай, Хөвсгөл, Ховд аймгуудад 7 жишиг хөгжлийн төвийг байгуулахаар энэ онд тус тус төлөвлөн баталсан байна.

Г. Энхжаргал


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 5 =

Create Account



Log In Your Account