Ховд аймагт Улсын Онцгой комиссын шуурхай баг ажиллав

By: Admin
2024-11-23
0
1660

Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан шуурхай ажлын хэсэг энэ сарын 27-ны өдөр Ховд аймагт ажиллалаа. Ажлын хэсэгт ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй МХЕГ, ЭМЯ гэх мэт  яам хэлтэс агентлагийн дарга мэргэжилтнүүдээс бүрдсэн 36 хүн багтажээ.  Ажлын хэсгийнхэн Монгол улсын  Засгийн газар болон улсын онцгой комиссоос Ховд аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад олгохоор шийдвэрлэсэн 400 тонн өвс, 250 тонн тэжээл ачсан цувааг аймагт хүлээлгэн өгөх, Ховд аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцох, Шадар сайд болон аймгийн Засаг даргын хооронд үр дүнгийн гэрээг байгуулах ажлуудыг амжуулсан. Ховд аймагт олгогдож буй 400 тонн өвсийг үнэгүй харин 250 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа юм байна.

Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанны үеэр  ихэнх сумдаар өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан, Онцгой комиссын шуурхай бүлэгт, тодорхой саналууд тавсан нь

Нэгдүгээрт Ховд аймгийн БОЭТ, Зэрэг, Дуут сумдын Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг автомашинуудын гүйлт, километр дууссан, эвдрэл гэмтэл тогтмол гарч, эрүүл мэндийн үйлчилгээнд явах боломжгүй болсон тул 3 автомашин шинээр авах

Хоёрт: Онцгой байдлын газрын улсын нөөцийн салбарт 1000тн өвс, 250 тн тэжээл шөаардлагатай байгааг шийдүүлэх

Гуравт: Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Мөст сум дахь шатахууны цэгээс 50 тн түлш хөнгөлөлтэй үнээр гаргах

Дөрөвт:  2018 онд төллөх төл малд 5-7 дугаар сард бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинжуулалт хийх асуудлыг шийдүүлэхээр \өргөн барьсан. .

Мөн энэ үеэр Сутай омгийн хонины үүлдэрийн хэсгээр батлагдсан батламжийг гардуулан өгөхийн зэрэгцээ. Аймаг, орон нутгаас тавьсан хүсэлтийг үндэслэн 180 тонн өвс, 100 тонн тэжээлийг Ховд аймагт нэмж олгохоор боллоо.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 10 =

Create Account



Log In Your Account