Шагайн харваанд 50 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо

By: Admin
2024-10-14
0
2004

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын шагайн харваа багийн болон цуваа харваа гэсэн хоёр төрлөөр 50 гаруй хүн цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

Шагайн харвааны ганцаарчилсан буюу цуваа харвааны төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн харваач, аймгийн гоц мэргэн Г.Өнөрбаясгалан, дэд байрт Цаст-Алтайн жинчид ХХК-ийн харваач аймгийн гоц мэргэн Д.Хатанбаатар, гуравдугаар байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 457-р нээлттэй, хаалттай хорих ангийн харваач аймгийн гоц мэргэн Ч.Сандагсүрэн, тусгай байрт Ховд аймгийн Цагдаагийн газрын харваач аймгийн дэд мэргэн Ц.Пүрэвхүү, тусгай байрт Ховд Дулааны станц ТӨХК-ийн харваач, аймгийн гоц мэргэн Б.Мөнгөншагай нар тус тус шалгарлаа.

Харин багийн харвааны төрөлд тэргүүн байрт Төрийн банкны харваач, аймгийн гоц мэргэн Б.Нармандах ахлагчтай “Хос алтай” баг, дэд байрт Цаст-Алтайн жинчид ХХК-ийн харваач аймгийн гоц мэргэн Д.Хатанбаатар ахлагчтай “Алтан жолоо” баг, гуравдугаар байрт Ховд аймгийн Цагдаагийн газрын харваач аймгийн дэд мэргэн Ц.Пүрэвхүү ахлагчтай баг тус тус шалгарч, шагналаа гардан авав.

Энэ жилийн баяр наадмын шагайн харваанд оролцогчдоос Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн харваач Г.Өнөрбаясгалан, Дулааны хоёрдугаар станцын харваач Б.Мөнгөншагай, Мөст цэвэрлэг булаг ХХК-ийн харваач Б.Энхбаяр, "Ховдын өргөө" ХХК-ийн харваач Ч.Иваанов, аймгийн Нийтийн номын сангийн харваач Л.Доржпүрэв гэсэн 5 харваач шинээр аймгийн гоц мэргэн цолны болзол хангасан юм. Мөн Эрдэнэбүрэн сумын харьяат Ч.Түмэндэмбэрэл, Мөнххайрхан сумын харьяат С.Бүрнээ нар Монгол Улсын Хүндэт харваач цолны болзол хангалаа.

 

Гэрэл зургийг Ховд аймгийн ЗДТГ 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 6 =

Create Account



Log In Your Account