Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

By: Admin
2026-03-03
0
141

Эрүүл мэндийн зөвлөгөө

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх талаар сувилагч Ч.Сарантуяа, М.Мерей нар зөвлөж байна.  

Өвлийн улиралтай зэрэгцэн томуу, томуу төст өвчний тархалт нэмэгддэг. Энэ үед иргэн бүр хувийн ариун цэвэр, эрүүл зан үйлээ зөв хэвшүүлэх нь өвчлөлөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Энэ талаар сувилагч Ч. Сарантуяа дараах зөвлөмжийг олон нийтэд хүргэж байна.

  1. Гараа тогтмол зөв угаах Гараа савандаж 20–30 секунд үргэлжлүүлэн угаах нь вирусын тархалтыг 40–60% бууруулдаг. Гадаа орчноос ирсний дараа, хооллохын өмнө, найтаасны дараа гараа заавал угаах хэрэгтэй.
  2. Амны хаалтыг зөв, тогтмол хэрэглэх Олон хүнтэй орчин, хаалттай өрөөнд амны хаалт зүүх нь вирус агаар дуслын замаар дамжихаас хамгаална. Амны хаалт норсон үед солих нь чухал.
  3. Ханиалгах, найтаахдаа соёлтой байх Ханиаж найтаахдаа ам, хамраа амны алчуур эсвэл тохойгоороо дарах, хэрэглэх цаасаа шууд хаях нь бусдыг халдвар авах эрсдэлээс хамгаална.
  4. Өрөө тасалгаагаа өдөрт 2–3 удаа агааржуулах Шинэ агаар оруулах нь вирусын концентрацыг бууруулж, агаарын чанарыг сайжруулна.
  5. Дархлаагаа дэмжих Дулаан хувцаслах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, С болон Д аминдэмийг зохистой хэмжээгээр авах, өдөр бүр хөдөлгөөн хийх нь дархлааны тогтолцоог идэвхжүүлдэг.
  6. Ханиадны шинж тэмдэг илрэх үед гэртээ амар Халуурах, хоолой өвдөх, ханиах зэрэг шинж илэрвэл бусдад халдвар тараахаас сэргийлж гэртээ амарч, шаардлагатай бол эмчид хандах хэрэгтэй.
  7. Хүүхдийг олон хүнтэй газар бага байлгах Хүүхдийн дархлаа сул тул сургууль, цэцэрлэгт өвчлөл ихэссэн үед олон хүнтэй газаргүй байлгах нь илүү хамгаалалт болно.

Сувилагч Ч.Сарантуяа, М.Мерей нар онцлон хэлэхдээ: “Иргэн бүр эрүүл мэндийн зөв дадлыг өдөр тутамдаа хэвшүүлж чадвал томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах бүрэн боломжтой. Бид өөрсдөөсөө эхэлж, бусдыгаа хамгаалцгаая.”

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 10 =

Create Account



Log In Your Account