“Ковид”-ээр илчлэгдсэн Засаглалын хямрал -III

By: Admin
2024-12-23
0
1165

                   Y. Ковид дэглэм болон “вакцинжуулалт”-ын эсрэг

“Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 7 дугаар зүйлд “Хэнийг ч эрүү шүүлт харгислал, хүмүүнлэг бус эмчилгээ, шийтгэлд  хамруулж үл болно. Хэнийг ч өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр анагаах ухааны болон шинжлэх ухааны туршилтанд хамааруулж л болно” гэж байсаар байтал улс орнуудын эрх баригчид тийн муйхар бодлого шийдвэр явуулсан явдалд иргэд нь бухимдан тийн эсэргүүцлээ илэрхийлсэн хэрэг.  Түүгээр ч зогсохгүй дэлхийн дайны дараагаар хүн төрөлхтний эсрэг дайны гэмт хэрэг өдүүлсэн гэмт хэрэгтнүүдийг шүүх зорилготой байгуулагдан ажиллаж үүргээ гүйцэтгэсэн Нюренбергийн олон улсын шүүх үйл ажиллагаагаа сэргээж, Доктор Райнер Фуэллмич тэргүүтэй 1000 гаруй хуульч, 10000 гаруй эмнэлгийн шинжээчдээс бүрдсэн томоохон баг, Америкийн Халдвараас Сэргийлэх Хяналтын Төв (ХСХТ), Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) болон Давос Группыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутган шүүх ажиллагааг эхлүүлсэн талаар  мэдээлцгээх болов. Уг шүүх хурал дээр өрнөсөн хэлэлцүүлэгт: “ПСР тест нь вирусыг илрүүлэх зорилгоор огт зохион бүтээгдээгүй бөгөөд 35 циклд (cycle) 100 хувь алдаа заадаг. ХСХТ-ийн зүгээс бүх ПСР тестүүд нь 37-45 циклийн тохиргоотой болох нь шалгалтаар тогтоогдсон. ХСХТ нь 28 циклээс дээшхи тест бүрийг эерэг найдвартай үр дүнтэй тест хэмээн хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн. Гагцхүү энэ алдаатай тестийг ашигласнаар тогтоогдсон ковидын тохиолдлын 90-ээс дээш хувь нь хүчингүйд тооцогдох магадлалтай. Алдаатай тестүүд, хуурамч нас баралтын гэрчилгээ ба "туршилтын" вакцин нь өөрөө Женевийн Конвенцийг зөрчсөн гэмт хэрэг. 1949 оны Женевийн Конвенцийн IY-ын 32-р зүйлд "хамгаалагдсан хүмүүст шаардлагагүй тахир дутуу болгох, эмнэлгийн буюу шинжлэх ухааны туршилт хийхийг" хориглоно”, мөн 147 дугаар зүйлд “хамгаалагдсан хүмүүст биологийн туршилт хийх нь конвенцийг ноцтой зөрчсөн үйлдэл” хэмээн тодотгосон байдаг. Гэтэл өнөөдөр ковидын вакцин үйлдвэрлэгч, борлуулагчид болон улс орнуудын Засгийн газруудын хүн ардад вакцины туршилт явуулж буй гэмт үйлдэл нь  Нюрнбергийн ДҮРМИЙН 10 зүйл заалтыг зөрчиж байгаа бөгөөд, уг дүрмийн дагуу цаазаар авах ял оногдох ёстой гэмт хэрэг юм” гэсэн  мэдэгдлүүд хийгдсэн.

Nuremberg Code # 1 буюу  “Сайн дурын зөвшөөрөл авах шаардлагатай” гэсний дагуу сайн дурын зөвшөөрөлгүйгээр ямар ч хүнийг эмнэлгийн туршилтанд албадан хамруулах ёсгүй. Нюрнбергт болсон (1947 оны) шүүх хурлын үеэр хэвлэл мэдээллүүд хүртэл яллагдагчаар татагдсан бөгөөд олон нийтэд худал мэдээлэл түгээсэн хэргээр хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгагдсан нацистууд болон олон эмч нарын хамт алах цаазын ялаар шийтгэгдсэн. Мөн Nuremberg Code # 2: “Бусад аргаар гаргаж авах боломжгүй үр дүнтэй байх шаардлагатай” гэсний дагуу бол өнөөдрийн ковид вакцин нь вакцины шалгуурыг хангаж чадахгүй бөгөөд вирусын эсрэг дархлааг тогтоохгүй байгаа. Ковидын эсрэг Ivermectin, Д аминдэм, С аминдэм, цайр зэрэг дархлаа дэмжигч илүү үр дүнтэй аргууд байдаг. Израиль улс Pfizer вакциныг хэрэглэсэн ба вакцин хийлгэсэн хүмүүсийн 80 хувь нь вакцин тариулснаас үүдэн уушигны үрэвсэлтэй болсныг илтгэсэн нэхэмжлэлийг Олон Улсын Шүүх хүлээн зөвшөөрсөн. Тийнхүү анхааруулсаар байтал Pfizer амьтан дээр туршилт хийлгүйгээр ковидын mRNA вакцинаа үргэлжлүүлэн хөгжүүлсээр байсан. Туршилт явагдсанаар АНУ-д CDC (ХСХТ) VAERS тайлангийн системийн жагсаалтанд бүртгэл хийгдсэнээс хойш 4000 гаруй нас баралт, 50 000 вакцины хүндрэл бүртгэгдсэн. Европын Холбоонд 7000 гаруй нас баралт, 365 000 вакцины хүндрэл тус тус бүртгэгдсэн. Энэ нь тухайн (Нюренбергийн) дүрмийг ноцтой зөрчсөн явдал бөгөөд, 85,000 гаруй эмч, сувилагч, вирус болон халдварт өвчин судлаачид эсэргүүцлээ хүчтэй илэрхийлсэн ч туршилтыг зогсоохгүй байгаагаар барахгүй, вакцин албадан хийх хууль тогтоомжыг хүртэл батлахаар улайран дайрч буй учраас энэхүү “шинэ Нюрнбергийн шүүх” нь хүн төрөлхтний эсрэг хийж буй гэмт хэргийг зогсооно гэдэгт найдаж байна” гээд, https://corona-ausschuss.de/ хэрэв та энэ гэмт хэрэгт өртсөн бол тухайн үйл явдал, оролцсон хүмүүс болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараахь вэбсайтад мэдээлнэ үү. https://www.securewhistleblower.com/  хэмээн доктор Райнер Фуэллмич нийтлэсннйг “Монгол орон” хэмээн нэрээ нууцалсан нэгэн цахимд орчуулан тавьсан байв. /Batbold Hishigzaya нүүр ном/ осмотрите ресурсы о вакцинах в Центре информации о COVID-19.Получить информацию о вакцинах   Https://corona-ausschuss.de

Хүн амд вакцин тарьж эхэлснээс хойш эхний хэдэн сарын турш хүүхдүүдэд вакцин тарих тухай яригдахгүй байсан ч яваандаа нүдэн дээр нь үй олноороо илэрч буй вакцинаас үүдэлтэй сөрөг хүчин зүйлсийг үл хайхран хүүхдүүдэд тарих шийдвэр гаргах болов. Гадаадын улс орнуудад энэ талаар ямар хандлагатай байсныг шүүрдэж үзвэл Mail Online-News сайтад 2021 оны 10 сарын 10-нд нийтлэгдсэн мэдээлэлд “ковид вакцинд хэрэглэсэн mRNA технологийг бүтээсэн эрдэмтэн, доктор Роберт Малөүн “18-аас доош насны хүүхдүүдэд вакцин шахаж огт болохгүй, удирдлагад байгаа хүмүүс вакцины талаар үнэн мэдээллийг хүмүүст нээлттэй хүргэхгүй байна” (The government is not being transparent about the risks': Inventor of MRNA vaccines says people should not be forced to take experimental COVID vaccines because risks aren't known and under 18s and those who’ve had virus shouldn’t take it) гэж мэдэгдсэн тухай байгаа бол, Германы корона хорооны 52 дугаар хурал дээр доктор Вольфганг Водарг хэлэхдээ “Коронагаар жил болгон л хүмүүс өвддөг бусад томуугийн адил энгийн л асуудал юм.  2019 онд 19 хүүхэд бусад ханиадаар нас барж байсан бол корона гарлаа гэж заралсан энэ жил 4 хүүхэд л коронагаар нас барсан. Тэгээд энэ 4 хүүхэд яг коронагаар нас барсан уу гэдэг нь эргэлзээтэй, тодорхой мэдээлэл байхгүй. Хүүхдүүд хоорондоо тоглож, хамт байж байж дархлаа нь сайн байна. Гэтэл хүүхдүүдийг салгаж, ганц ганцаар нь байлгаж байна. Одоо хүүхдэд вакцин хийнэ гэж байна. Энэ бол галзуурал !” хэмээсэн. Мөн энэ хурал дээр доктор Райнер Фүлмих хэлэхдээ ”Энд хүүхдийн эрүүл мэндийн асуудал биш, харин амь насны асуудал яригдаж байна. Германд хүн амын 60 хувь нь хүүхэддээ вакцин хийлгэхгүй гэдгээ хэлээд байна. Ухуулга сурталчилгаа маш их явж байна. Тэр вакцинууд нь тийм л сайн байсан юм бол ухуулаад байх шаардлага огт байхгүй” гэсэн байна.

Монголчууд ч ялгаагүй, ялангуяа эцэг эхчүүдээс харьцангуй мэдээлэл сайтай хэсэг нь хүүхдүүдэд вакцин тарихыг эрс эсэргүүцэж байв. 2021 оны 4 сард нэгэн эцэг хүүхдүүдэд вакцин хийлгэх бодлого явуулж байгаа гэж сонсон, эгдүүцэж, бухимдсаны улмаас  оройн хариу бүрийгээр БШУЯ-ны байшин руу явж ороод, бүүр сайдын өрөө рүү нэвтэрч, Л.Энх-Амгалан сайдад хутга тулгаж сүрдүүлсэн байна. Өглөө нь мань сайд урьд оройныхоо айдас, мэгдэлтээс гарч чадаагүй шахам амьтан телевизээр мэдэгдэхдээ “Хүүхдүүдэд вакцин хийх үүрэг өгч байгаа гэж над руу хутга барьж дайрсан. Манай яамнаас тийм бодлого явуулаагүй. Хүүхдүүдэд вакцин хийнэ гэдэг бол байж болохгүй асуудал” хэмээн ярьсан бол төд удалгүй бараг долоо хүрэхгүй хоногийн дараа сургуулийн хүүхдүүдэд вакцин хийхээр шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдэх болов. Ингээд элсэлтийн шалгалтаар шалтаг хийж, барьцаалан, ахлах буюу төгсөх ангийн сурагчдад эхлээд вакцин тарьж, цаашаа барьцаа лавшруулан, дунд анги, баг ангийнханд вакцин тариулах тухай ухуулга явуулах болов. Харамсалтай нь шийдвэр гаргагчид өнгөрсөн түүх, өнөөгийн бодит нөхцөл, болзошгүй эрсдэлт хүчин зүйлүүдийн талаар огтхон ч судлалгүйгээр ийнхүү “цаад газар”-ынхаа утсан хүүхэлдэй болон суурин дээрээ хэд хувирах нь энүүхэнд.    

1987 онд Канадад хүүхдүүдэд ММR вакцин тарьснаас болж, цахилгаан мэнингит өвчин хавтгай тархан, дэгдсэн байна. Ингээд канадад уг вакциныг тарихаа зогсоожээ. Гэтэл тэр вакциныг Англид өөр нэрээр дахин гаргасан ба тэнд мөн мэнингит дэгдэж, бас л олон нийтийн эсэргүүцлийн ачаар тэрхүү вакциныг тарихыг зогсоосон ч гуравдагч орнууд руу гаргасан байгаа юм. Уг вакциныг Бразилийн хүүхдүүдэд тарьсны дараа мэнингит мөн л хавтгай тархав.

Вакцнаас үүдэлтэй  ГИЙЕНА-БАРРЕ-гийн СИНДРОМ гэгчийн тухай эмч судлаач Цэрэндаш нийтийн цахим сүлжээн дэх өөрийн нүүр номонд бичиж тавьжээ. Тэр үгүүлэхдээ “Энэ синдромыг анх 1916 онд францын эрдэмтэн Гийена, Барре нар нээжээ. “Захын мэдрэлийн эд эсүүд өрөвсөх саажиж, хялгасан судлууд мэдээгүй болдог бөгөөд  эмнэл зүйн хэлээр бол “полинойропати” гэдэг. Тухайн vедээ эрдэмтэд энэ синдромын үүсэл, уг шалтrааныг олж тогтоож чадаагүй байдаг. Харин саяхнаас эрдэмтэн судлаачид шалтrаан үр дагаварыг олж тогтоосон. Энэ нь АУТОИММУНЫ ӨBЧИН, өөрийн дархлаа өөрийнхөө биеийн эсрэг довтлон сүйрүүлнэ гэсэн үг. Байгалийн жамаараа амьд амьтны эд эсүүд ямар ч өвчинд нэрвэгдсэн сэргэдэг жамтай бол, энэ синдромд нэрвэгдсэн мэдрэлийн эд эсүүд нэгэнт саажсан тохиолдолд эргэж сэргэдэггүй. Учир шалтrаан нь ХОРДЛОГО, олон төрлийн хордлого дотор BАКЦИНЫ ХОРДЛОГО гэж эрдэмтэдийн судлагаанд бичигдсэн байдаг. Энэ бол эрдэмтэдийн нэгдсэн дүгнэлт. Эндээс миний бичээд байдаг BАКЦИНЫ СИНДРОМ гэдэг нэр томъёо гарч ирж байrаа. Гийена-Барре синдромын илрэх шинжvvд нь гар хөлийн сарвуу, тавхай бадайрах, мэдээ алдах гараар юм гарах, тавхай гишгэж болохгүй чинэрэх, мөн хөлийн булчин чинэрч бадайрах, халуурах, заримдаа эмэнд дарагдалгүй халуурах, цээж хөндүүрлэх, зүрх рүү хатгуулж өвдөх, толгой хүчтэй өвдөх, бие суларч туйлдах, унтамхай болох, vvрэrлэх, толгой дvйнгэтэх, төвлөрөл алдагдах, ой санамжаа алдаж мартамхай болох, мөн зарим хvн дээр бөөлжих, дотор муухайрах, гүйлгэх шинж илрэнэ. Үндсэн шалтгаан, гарвал үүсгүүр нь вирус, вирусын эсрэг эм тариа, мөн вакцин болохыг эрдэмтэд эцэслэн тоrтоосон байдаr. Гийена-Барре синдром нь онож эмчилвэл засал авна, гэхдээ төгс эмчилгээ байхгүй. “Хятад вакцины сондром” КоBид-19 нь Гийена-Баррегийн синдром үлдээнэ гэдгийг эрдэмтэд судлаж тоrтоолоо, тухайлбал Бирмингемын И.С-ийн эрдэмтэд энийг судлаж 7 сарын 5-нд зарласан байна” гэж бичжээ. ko 8

Реалполитик судлаач, Монголын үндэсний чөлөөлөх хөдөлгөөний тэргүүн Болорболд олон түмэнд хандаж ярихдаа:  https://youtu.be/PRfSCdOZYRE / Нялхас, хүүхдүүдэд байгаа Янз бүрийн гажиг, саажилт зэрэг өвчнүүд 1990 оноос өмнө бараг байгаагүй бол одоо маш олон тохиолдох болсон. Вакцинд бүхнийг хамруулах гэж хаа сайгүй улайран сурталчилдаг нь тэдгээрийг үйлдвэрлэж борлуулж буй бизнесийн бүлэглэлийнхэнд асар их орлого ашиг өгдөгт байгаа юм. Түүхэн үеүүд дэх яг бодит баримтуудыг судлаад үзэхэд элдэв өвчнөөс вакцин аварсан гэдэг нь худлаа болох нь  мэдэгддэг. Аюулт өвчнийг хүмүүсийн анагаах мэдлэг, ариун цэвэрч байдал, сайжирснаар арилгаж, ялан дийлсэн нь илүү бодитой зүйл болох нь харагддаг. 1933 онд Гитлер Германы төрийн эрхэнд гараад Рокфеллерийн сантай хамтран явуулж байсан үйл ажиллагаатай холбоотойгоор  вакциныг хомроглон тарихыг хүчтэй сурталчилах болсон байдаг. Хүмүүс өнгөрсөн түүхийн бодит үнэнийг сайн мэддэггүй учраас төөрөлдөөд, төөрөлдсөн ойлголт нь хэвшмэл итгэл үнэмшил болчихсон нь тоогүй. Вакциныг борлуулах сонирхолтой этгээдүүд ДЭМБ-ийг гар, хөлөө болгочихсон нь үнэн зүйл . Яг үнэндээ гэвэл нийгэмд тийм ихээр хавтгай тархах  магадлалгүй, өндөр аюул учруулахааргүй өвчнүүдийн нэр барьж, “вакцин тариулахгүй бол танай хүүхэд тийм, тийм өвчнөөр заавал өвдөнө” гэж айлгаж, хуурах замаар нялхасд вакцин хийж байна. Үүнийг вакцин үйлдвэрлэгч борлуулагчид нь ДЭМБ гэх мэтээр дамжуулж, эрх баригчдад, улсын эрүүл  мэндийн байгууллага болон эмнэлгийнхнийг төөрөлдүүлэх замаар итгүүлдэг. 2013 оны үед Ламбаа ЭМ-ийн сайд байхдаа Гардиасел гэгч вакциныг оруулж ирээд, Монголчуудад хавтгайд нь хийх зорилго тавьж, хийж эхэлсэн нь аюул тарих шахсан. Үүнийг нийгмийн зүтгэлтнүүд мэдэж, эсэргүүцэж байж зогсоосон. Саажилт гэх өвчин нялх хүүхдүүдэд яагаад үүсч байна гэхээр хүүхдийн төрөлхийн эрүүл өсөж бойжих зүй тогтолтой заяагдсан эрхтэний систем рүү нь хортой хүнд металууд агуулсан вакцин гэгчээрээ тариад, хэвийн өсөлтийн ажиллагааг нь гацаагаад эвдчихэж байгаа юм. Одоо бүүр байтлаа хүүхдүүдийг нэг нас хүртэл нь 24 төрлийн вакцин хийх ёстой гэсэн жагсаалт гаргачихсан. Энэ юу гэхээр манай улс үндэстний эсрэг геноцид бодлого явуулаад байгаа нь илэрхий зүйл” гэсэн бол,       

Герман дахь тусгай сургуулийн хичээлийн эрхлэгч, орлогч захирал, доктор Б.Жаргалмаа: “Монголд сүүлийн 15-20 жилд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд түрцтэй нэмэгдсэн. Тэдний эцэг эхчүүдийн яриа, тайлбарыг сонсож, нягтлаад байхаар эдгээр өвчин вакцинаас улбаатай нь  маш тодорхой болсон. Тухайлбал 4 сар, 6 сар, нэг ой хүртлээ зүв зүгээр байсан нялх хүүхдүүд вакцин тариулсны дараагаар гэнэт өвчтэй болдог тохиодол дийлэнхийг эзэлж байгаа нь бодитой зүйл. Вакцин хийсний дараа хүүхдүүдийн тархины судсанд цочрол өгч, тархи хавагнаснаас тархины даралттай болно. Улмаар нугас, тархины хальс үрэвсэж, мэнингит болдог тохиолдлууд их гарах болсон. Монголд хүүхдийг дөнгөж төрөнгүүт нь 24 цагийн дотор вакцин хийж байгаа нь маш буруу зүйл. Үүнээс болоод өвчтэй хүүхдийн шалтгааныг нь, төрөлхийн гажиг байна уу, олдмол гажиг байна уу гэдгийг тогтоох боломжгүй болдог. Өвчтэй зарим нялх хүүхдийг Герман гэх зэрэг улсад аваачаад, нарийн шинжилгээ хийлгээд үзэхэд вакцины нөлөө байна гэдгийг тогтоосон. Хүүхдийн зулай жилийн дотор аажмаар битүүрдэг байтал, маш хурдан, хэдхэн сарын дотор битүүрдэг болсныг манай Монголын зарим эмч нар гайхаж, вакцины нөлөө юм шиг байна гэж надад ярьсан.  Вакцины найрлаганд мөнгөн ус гэх мэт хүнд металиуд байдгийг бид мэддэг болсон. Мэдээжийн хэрэг тэр нь хүний организмд, тэр тусмаа нялх хүүхдүүдэд ямар нөлөөтэй болох нь ойлгомжтой. Дөнгөж төрсөн хүүхдэд тархины “барьер” буюу хориг гэх дөрвөн сар хүртлээ бүрэлдэж биеждэг заяамал зүйл байдаг. Тэр нь тархийг гадны нөлөөнөөс хамгаалдаг. Гэтэл эхийнхээ уургийг ч амлаагүй байхад нь хүчээр вакцин тарьчихаар тархины барьерыг нь гэмтээчихдэг, цаашаа бүрэлдэж биежих боломжгүй болгочихдог. Өмнөх жилүүдэд томуугийн вакциныг хүүхдүүдэд хавтгайруулж хийлгээд, түүний дараа томуугийн дэгдэлд улам гаарсан. Бүх эмнэлгүүд ачааллаа даахаа больсон гэх мэтийг хүмүүс сүүлийн үед ажиглаад мэддэг болж байгаа. Олон хүн үүнийг ярьж байсан. Японд нялх хүүхдэд хөхүүл ханиадны вакцин тарьдаг байх үед хүүхдийн эндэгдэл маш их болсон. Тэгээд болиод гурван наснаас нь хойш, зөвхөн шаардлагатай бол тарьдаг болсноос хүүхдийн эндэгдэл бараг байхгүй болсон” хэмээн үгүүлсэн байна.   

ko 9

Ийнхүү ард олны төлөө зүрх нь цохилж, сэтгэл нь зовниж, санаагаа чилээн, тархиа ширээж байдаг “элитүүд” /илүү сэхээлэг хүмүүс/ маань өөрсдийгөө золиослон, ажиглаж тандаж, судлаж шинжлэхэд цаг наргүй зүтгэсээр, таньж болгоосноо толилуулсаар байвч, нийт олны ухаарч сэхээрэх нь нэн хойрго, харин ч үл итгэн, өөдөөс нь доог тохуу болгох явдал хаа, сайгүй байв. 2021 оны 3 сар гараад орон нутагт иргэдийг вакцинжуулах ажиллагаа эхэлсэн. Захиргааны байгууллагаас сэтгүүлчдийг “харж үзэж” бусдаас түрүүлэн вакцин шахуулах юм болоход нь нөгөөдүүлдээ учрыг ухуулахыг хичээж, дор бүрнээ сайтар тандан судалж, нэг их яарахгүй байхыг сануултал зарим нь “олон улсын байгууллага улсын Засгийн газраас шийдвэр гаргаад хийж байхад ямар тэнэг нөхөр вэ чи. Чи л ганцаараа үхчих вий дээ хэмээн тохуурхав. Гэвч зарим нь бол учрыг тунгаан, эрэгцүүлж буй нь мэдэгдэж байсан юм. Харин вакцин тарьж байгаа эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, асууж санал солилцоход “яг үнэндээ вакцины найрлага, эерэг, сөрөг нөлөө, эцсийн үр дүн ямар байх тухайд бидэнд мэдэж байгаа зүйл бол алга. Дээд газрын шийдвэр учраас л дагахаас аргагүй байна” гэцгээж байлаа. /Орон нутагт 4-5 эмч мэргэжилтэнтэй уулзахад бүгд иймэрхүү хариулт өгсөн/. Дашрамд дурьдахад коронавирусыг оношлох оношлуурын тухайд ч орон нутгийн, хөдөөгийн эмч, мэргэжилтнүүд ийм л юм ярьцгааж байсан.   

Монголд л лавтайяа хүн амыг вакцинжуулах аяныг эхлүүлснээс хойш дээр нэгэнтээ үгүүлсэнчилэн халдвар тархалт, өвчлөлт, нас баралт огцом нэмэгдэв. 2021 оны 3 дугаар улиралд судлаач, нийтлэлч, зохиолч Б.Наминчимэд энэ тал дээр анхаарал хандуулан статистик мэдээлэл, дата өгөгдөлүүдийг ажиглан, судалгаа хийж үзсэнийг энд авч үзвэл  “манайд улсад ковид халдвар авсан хүмүүсийн дундахь нас баралтын хувь сар тутамд өмнөхөөсөө дунджаар 2 дахин өссөөр. Үүнд:

- 2021.3.7-нд Халдвар авсан 1614 хүний 1 нь нас барж. 0,0006 хувь

- 2021.4.7-нд Халдвар авсан 1000 хүний 1 нь нас барж. 0,0014 хувь

- 2021.5.7-нд Халдвар авсан 1000 хүний 3 нь нас барж. 0,0035 хувь

- 2021.5.27-нд Халдвар авсан 1000 хүний 5 нь нас барж.0,0047  хувь

/Энэ нь вакцинжуулалтын эрчимжилттай парлелээр давхцаж байгаа./ ийнхүү нас баралтын хувь огцом өсөж буйн шалтгаан юу байна вэ? Нас барагчдын хэдэн хувь нь вакцины нэг болон хоёрдугаар тунд хамрагдсан байсан бэ? /Статистикийг уншдаг өөр ямар аргачлал байна вэ?/ Өөрөөр хэлбэл вакцинжуулалтаас болж нас баралтын хувь өсөв үү? Өөр шалтгаан байна уу? хэмээн судлаач санал дэвшүүлжээ. Энэ мэт гярхай ажиглалтаас үүдсэн, санал бодол, эрэлхийллийг цөөн бус судлаачид, олон нийтийн зүтгэлтнүүд, мэргэжийн хүмүүс, иргэд дэвшүүлэн гаргасаар асан ч Засгийн газар, УОК, ЭМЯ мэт нь “иргэн үг хэлвэл сонсож болдоггүй юм шүү гээд ам шүд алдчихсан юм шиг” нөгөө л дүлий, гөлгөр хэвээрээ. Улсын Ерөнхий сайд маань “Бид вакцинжуулалтаараа дэлхийд эхний тавд орох зорилт тавьсан” хэмээх хүн гайхмаар, өмнөөс нь санаа зовмоор “тэнэгдүү” мэдэгдлээ дахин дахин давтсаар. Телевизүүдээр үе, үе гарч, “вакцинжуулалт тэдэн хувьтай байна. Төдий хугацаанд тэдэн хувьд хүргэнэ. Бүгдийг вакцинжуулна. Заавал вакцин тариулцгаа” хэмээн “донгодсоор” байв.

Умард Солонгос улс л “ковакс” хөтөлбөрийн хүрээнд тусламжаар илгээсэн Астразенекаг хүлээж авахаас татгалзсан ба хятад вакциныг мөн авахгүй гэдгээ мэдэгдсэн https://www.facebook.com/NewsChannelMN/videos/200626428537877 (2021.07.12 News chanel /Ньюс чанел/ суваг) тухай  мэдээллийг сонсоод “тэр улсын удирдлага нь манай эрх баригчдын дэргэд үндэсний аюулгүй байдал гэж юу болохоо хувь илүү ойлгодог юм байна даа” гэсэн бодол ч төрөх.

Дээр үгүүлсэнчилэн вакцины сөрөг үр дагавар, таагүй урхаг илэрхий болсоор байхад яагаад улс орнуудын Засгийн газар мэдэн будилсан байдлаар хуумгай шийдвэр гаргаж, бүх нийтийг вакцинжуулалтанд албаддаг вэ гэхээр үүнийн цаана дэлхийд ноёрхлоо тогтоосон, маш том бизнесийн бүлэглэлүүдийн эрхшээл байдаг гэх үг яриа, бичвэр, баримт сэлтүүд ч цөөн бус үзэгдэх болов. Хүнээр зогсохгүй, мал эмнэлгийн салбарт вакцинаар дамжуулан малын өвчин тарааж, түүнийхээ мөрөөр дахиад вакцин “шахаж” вакцины наймааг “цэцэглүүлдэг” мөнөөх мафийн бүлэглэлийн гар хөлүүд Монголын төрийн систем, мал аж ахуй, мэл эмнэлгийн салбарыг эрхшээж хяналтаа тогтоосон тухай олон удаагийн баримттай нийтлэлүүдийг доктор О.Уламбаяр, доктор Ц.Өлзийтогтох нар бичиж нийтлүүлжээ. http://www.ulziitogtokh.mn/news/c/7   

Япон эмч Сакаүэ Хитоши 2021 оны 7 сард “клуб хаус”-т болсон ярианд оролцохдоо “Корона бол томуугаас ч зөөлөн ханиад. Вакцин огт хэрэггүй. Ажлаас чинь вакцин тулгавал ажлаасаа гар. Бүү тариул. Файзерын туршилт 2023 оны 5 сард дуусна. Коронагаас биш вакцинаас болж эрүүл, залуу хүмүүс үхэж байна. Ковидын вакциныг эрүүл хүнд тарих нь аллага, хүн амины гэмт хэрэг. Медианууд хэтэрхий их тархи угааж үнэнг огт хэлэхгүй байна” хэмээсэн байна. Тэгвэл судлаач Б.Наминчимэд цааш нь тунгааж үзэхдээ “55-аас дээш насны эрсдэлтэй бүлэгтээ Sputnik V вакцин хийж байгаа. Энэ нь ямар ч маргаангүйгээр Sputnik V вакцин нь Vero sell-ээс илүү юм аа гэдгийг манай УОК, ЭМЯ өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдож байна. Ер нь ч янз бүрийн мэдээллийн сувгуудад гарч буй дээрх хоёр вакцины үзүүлэлт дунджаар, Sputnik V –ийн үр дүн 92%, Vero sell –ийнх 73%. Өөрөөр хэлбэл эхнийх нь 10 хүн тутмын 1 нь эрсдэлтэй, удаах манайд сонголтгүй шахаж буй Vero sell вакцин 10 хүн тутмын 3 нь эрсдэлтэй. Ковидын B.1.351&P.1 мутацид Sputnik V - 45% бол Vero sell – 36%. Хэрвээ тийм аваас илэрхий эрсдэл багатай гэж өөрсдөө /УОК, ЭМЯ/ хүлээн зөвшөөрчихсөн Sputnik V вакцинаар иргэдээ хангах талаар ЗГ ямар арга хэмжээ авч байна вэ? “УИХ-ын дэд дарга О-гийн гааль руу утасддаг”-аас өөр... хүн үнэмшиж болом ямар бэрхшээл саад байна вэ? Sputnik V –ийг хувийн салбарынхан оруулж ирээд 120 000 төгрөгөөр үйлчилж байхад яагаад Засгийн газарт тэр нь олдохгүй байна вэ? Яагаад сонголттгүй вакцинжуулалт болоод байна? Бас яагаад иргэдээ айлгаж, 50.000 төгрөгөөр даллаж, ажил амьдралаар нь барьцаалан байж, илүү эрсдэлтэй болохыг нь өөрсдөө хүлээн зөвшөөрчихсөн вакцинаар тулган шахаж вакцинжуулж байгаа вэ?” хэмээсэн байв.

 Хятадын вирус судлалын эцэг хэмээгдэж буй профессор Жун Нань Шань 2021 оны 7 сарын 8-ны өдөр Шанхай хотын шинжлэх ухаан технологийн дээд сургууль дээр хэлсэн үгэндээ:  "Хятад улсад вакцины судалгаа удаашралтай байгаад нэг хүндрэл байгаа юм. Тэр нь юу хэмээвээс гуравдагч шатны туршилтанд хамрагдах өвчтөн олдохгүй болчихсон. Тийм болохоор арга буюу гуравдагч шатны бүх туршилтаа гадаад оронд хийхээс өөр арга алга." хэмээн мэдэгдсэн нь тэр даруйдаа дэлхийн хэвлэл мэдээллийн анхааралд өртсөн.  “Манайд үхэл бүртгэгдээгүй үе буюу 3 сарын эхээр хятад вакцин тариулсан Чили, Туркэд өвчлөл үхэл эрс нэмэгдээд эхэлсэн байдаг.  Одгэрэл гэдэг хүн нийтийн сүлжээнд энэ тухай дурьдаад, “вакцины 3 дугаар шатны туршилт "Урвагч эсрэг" биет үүсэж байгаа эсэхийг нягтлах хариуцлагатай үе шат юм байна шүү. Үхэл геометр прогрессоор нэмэгдээд байгаа нь түүнтэй холбоо бүхий байж болох юм шүү гэдэг талаар анхааруулж, /”Урвагч эсрэг биет” нийтлэлдээ/ Ковидын улмаас гэх тодотголтой нас баралтын тоо 700-д хүрчихлээ. Ардын хувьсгал, Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайны үеэр ч ийм олон цэргийн халуун амь тасарч, бүлээн цус урсаагүй” Тэгэхээр тэдгээр 700 иргэдийнхээ халуун амийг хаанаас хэнээс нэхэх учиртай вэ?” гэж бухимдсан байв.  “1 тэрбум 400 сая хүн амтай улсын иргэдийн дундаас гуравдагч шатны туршилтанд хамрагдах өвчтөн олдохгүй байна гэдэг үнэхээр бахархалтай хэрэг. Харин ердөө гурван сая хүн амтай иргэдээ гадны вакцины туршилтын туулай болгочихоод сууж байгаа нь манай засгийн газрын эмгэнэл” хэмээн тэр бас харууссан байлаа. Тэгтэл 2021 оны 5 сарын 27-нд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Баттөр мэдээлэл хийхдээ “вакцины бүрэн тунд хамрагдсан буюу хоёр тун тариулсан иргэдээс гурван мянган нь халдвар авч, өвчилсөн” тухай зарлав. Вакцин тариулсан дариуд, түүнчилэн вакцины хүндрэлээс болж өвдсөн хавдсан, тэр ч байтугай нас барсан тохиолдлын тухай мэдээ сэлт хаа сайгүй тааралдах болсон. Ганц хоёрхон жишээ авахад Увс аймагт нэгэн цагдаагийн албан хаагч вакцины хоёр тун хийлгэсэн шөнөдөө /5 сарын 5-6 шилжих шөнө/ гэнэтхэн нас барсан бол, төсөрхөн зайтай бас л Увс аймагт дахиад нэг цагдаагийн албан хаагч вакцин хийлгэмэгц нас барсан. Вакцин хийлгэхгүй бол ажлаас хална гэж дарамталсны улмаас хийлгэсэн тухай мэдээлэл түгсэн ч шүүх эмнэлэг, албаныхан үүнийг үгүйсгэж, өөр шалтгаанаар, суурь өвчтэй байсан гэх мэтээр хайцаалав. Бас нэгэн эмэгтэй шахалтаар вакцин тариулаад хүндээр өвдсөн тухайгаа өөрөө ярьсан бичлэг /Urug.mn – 8 сарын 06/ бий. https://www.facebook.com/urugmnmedia/videos/339234411240487.  Ер нь энэ мэт жишээ үй олноор гарсан ч, тэр бүрийг үгүйсгэн тайлбарлах нь жишиг болсон. Энэхүү нийтлэлийг бичигчийн хувьд таагүй баримтуудыг дэлгэхээс аль болох зайлсхийж, гагцхүү эрэгцүүлэлд өдөөх, бодит үндэслэл, нөхцөл байдал, учир начрыг таниулахыг чухалчилсан болно.   

Дээрхүүдээс санаа авч Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд нөхцөл байдлыг ажиглах, эрэгцүүлж тунгаах, буй болоод буй таагүй баримтуудаас цочрол авах мэдрэмж ер төрсөнгүй. Нөгөөх л муйхар бодлого, шаардлагаа хэрэгжүүлсээр. 2021 оны 11 сар гарахад Монголд  1694 иргэн ковидын халдварын улмаас нас барсан тухай баримтыг нэгэн сэтгүүлч дэлгэв. https://www.facebook.com/Tsahiur.mn/videos/638949460439700

Энэ хооронд коронавирусын гурав болон дөрөвдөгч мутаци хувирал “дельта”, “омикрон” гэх  улам их хор уршигт вирусын халдвар тархаж байгаа тухай  мэдээлэл гарч,  Засгийн газар, УОК, ЭМЯ маань ард олныг гуравдагч тунд албадан, шахалт үзүүлсээр л. Гэсэн ч нэг үеийг бодох нь ард иргэд хэрсүүжиж, байдлыг тунгаан, хамаагүй вакцин шахуулахаас зайлсхийх нь элбэг болсон тул вакцины албадлага олигтой газар авахаа болив. Тэгмэгц албан тушаалтнууд ил цагаан дарангуйлах хэлбэрт шилжжээ. Жишээлэхэд Нийслэлийн захирагч Д. Сумьяабазар ЭМГ-ын даргаа загнан, “Вакцин шахуулахгүй байгаа төрийн албан хаагчдыг ажилд нь битгий ирүүл. Болохгүй бол хүч хэрэглэ. Хүч хэрэглэсэн ч яадгийн ...” https://www.facebook.com/100005912737967/videos/947832762485601 хэмээн уурсан, “тэнэгтэж” байгаа аудио бичлэг нь задарч, нийтийн сүлжээнд цацагдав. Улсын онцгой комиссоос нь шийдвэрлэсэн бололтой зарим аймгийн Онцгой комисс, ОБГ-ын дарга даамлууд вакцины гурав дахь тун тариулаагүй иргэнд үйлчилгээний газрууд үйлчилгээ үзүүлэхгүй, бараг л гудамжаар явуулахгүй ухааны юм ярьж, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх зэрэг “хошин үзэгдлүүд” хөвөрсөөр. https://www.facebook.com/www.khovd.mn/videos/615345519649970     

2021 оны хавар манай Засгийн газраас Ерөнхий сайд Оюун-Эрдэний зорилт тавьсанчилан вакцинжуулалтаараа Ази тивд тэргүүлэхийн тулд вакцин хийлгэсэн хүн бүрт 50.000 төгрөг өгөх арга хэрэглэв. Энэ урамшуулал нь вакцин тариулсан хүн бүрийн дансанд орсон. Гэвч эрүүл ухаанаар бодож үзвэл нэг талаасаа дэндүү бүдүүлэг, дэндүү увайгүй арга юм.

Корона вирусыг эсэргүүцэх вакцин гэгч нь жинхэнэ мэргэжлийн горимоор нь авч үзвэл хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагыг хангаагүй бараг туршигдаагүй зүйлээр хүн төрөлхтөнд туршилт тулгасан хэрэг болсон тухай дээр олон мэргэжилтэн, судлаачдын дуу хоолой санал бодлоос эш татсан. Тэгвэл Монгол улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулинд “4.1.Эмийн үндэсний бодлого нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл бодлогын салшгүй хэсэг мөн.

21.5.Эмнэлзүйн туршилт явуулагч нь туршилтад хамрагдах хүмүүст туршилтын зорилго, арга, гарч болох эерэг, сөрөг үр дагаврын талаар сайтар ойлгуулж, гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

1.6.Энэ хуулийн 21.5-д заасан гэрээнд эмнэлзүйн туршилтад оролцогч талууд гарын үсэг зурж, хөндлөнгийн гэрчээр баталгаажуулна.

21.7.Эмнэлзүйн туршилт явуулагч нь туршилтын явцад илэрч болох гаж нөлөөг мэдээлэх тусгай хуудастай байх бөгөөд ноцтой гаж нөлөө гарсан тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэж шаардлагатай арга хэмжээ авна.

21.8.Эмнэлзүйн туршилтад оролцогчийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлийг арилгахаар хийснээс бусад тохиолдолд туршилтыг батлагдсан аргачлалаас өөрөөр явуулахыг хориглоно.

21.9.Эмнэлзүйн туршилттай холбогдсон зардлыг туршилт явуулагч хариуцна” гэж заажээ. Гэвч туршилтын корона вакциныг хүмүүст хомроголон тарихдаа ямар ч гэрээ байгуулсангүй, хөндлөнгийн гэрчээр баталгаажуулсангүй, гаж нөлөөг мэдээлэх хуудас олгосонгүй. Вакцины улмаас хүндэрч өвдсөн, тэр ч байтугай нас барсан хүмүүсийн асуудлыг ер авч үзсэнгүй. 

Дархлаажуулалтын тухай хуулийн: 6.1.1. сэргийлэх тарилгын ач холбогдол, түүнээс татгалзсан тохиолдолд гарах хор уршиг, эмнэлгийн харшлах заалт, тарилгын дараа үүсэж болох хүндрэлийн тухай бүрэн бодит мэдээллийг эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнээс шаардаж авах;

6.1.3. сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилгыг төлбөргүй хийлгэх;

6.1.4. тарилгын дараахь хүндрэлийн үед төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад төлбөргүй эмчлүүлэх;

6.1.5. эмчийн заалтаар сэргийлэх тарилгаас татгалзах.

6.2. Иргэн дархлаажуулалтын талаар дараахь үүрэг хүлээнэ:

6.2.2. сэргийлэх тарилгаас татгалзсан бол түүнийгээ бичгээр баталгаажуулах;

13.3. Сэргийлэх тарилгыг хүүхэд болон иргэний эрх зүйн эрхийн чадамжгүй гэж тооцогдсон иргэнд эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр хийнэ.13.4. Сэргийлэх тарилгыг эмнэлгийн харшлах өвчингүй иргэнд хийнэ. Сэргийлэх тарилга хийхэд харшлах өвчин, эмгэгийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан байхад хуулийг ер таниулан сурталчилсангүй. Вакцинжуулалтын үйл явцад энэ заалтууд хавтгайдаа зөрчигдөж ирэв.

            News.mn сайтад сэтгүүлч Б.Дэлгэрцэцэгийн бичсэнчилэн “цар тахлын аюул намжаагүй гэх ч, хүмүүс залхжээ. Олон удаагийн хөл хорио, эрдэмтдийн сүржин мэдээлэл, тооцоо судалгааны аль нь ч үр дүнгээ өгсөнгүй. УОК-ын Эрдэмтдийн зөвлөлөөс наймдугаар сард өдөрт бүртгэгдэх халдварын тоо 80-90 хувь буурна гэх өөдрөг төсөөлөлтэй байв. Тус зөвлөлийн гишүүн, МУИС-ийн доктор профессор Т.Бэгзсүрэн “долдугаар сарын 1 гэхэд зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулахаар зорилт тавин ажиллаж байгаа. наймдугаар сар гэхэд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 90 хувиар буурах дүр зураг харагдаж байна” хэмээн 2021 оны тавдугаар сард мэдэгдсэн бол мөн тус зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих “Зуны сар эхлэхээр монголчууд хөдөө гадаа явдаг. Энэ хөл хөдөлгөөнтэй халдварын оргил давхацчихлаа. Үүнийг Улсын онцгой комисс холбогдох албаныхан мэдэж байгаа. Одоогоор халдвар их илэрч байгаа ч долдугаар сараас яваандаа буурна. Дархлаажуулалт хийж буй тул 2-4 дүгээр сарынх шиг халдвар огцом нэмэгдэх аюул байхгүй. Байдал хүнд байгаа ч энэ нь зургадугаар сард үргэлжлээд буурна гэж ойлгож болно” хэмээн “айлдсан” байдаг. Халдвартай хүний тоо зургадугаар сараас хойш буурсаар, наймдугаар сард 10 болж буурна гэсэн “эрхэмүүд” ч байв. Гэтэл зургадугаар сараас хойш халдвар авсан хүний тоо нэмэгдсээр хоногт бүртгэгдэх Covid-19-ийн тохиолдол 3000 дөхөв. 8 сарын сүүлчийн долоо хоногт л гэхэд Covid-19-өөр 16974 хүн өвдсөн байх жишээтэй. Халдварын нөхцөл байдал хүндрэх бүрт УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийнхөн хөл хорио тогтоох санал гаргадаг жишиг тогтсон. Тэр нь даанч үр дүнгүй. 2021 оны хоёрдугаар сарын 12-ноос 21 хоногийн хугацаанд хөл хорьж, нийслэлийн 411.4 мянган өрх бүрийн нэг иргэнээс PCR шинжилгээ авах ажил зохион байгуулсан. Гэтэл улсын төсвийн 30 тэрбумыг зарлагадаж хийсэн ажил нь мөнөө л үр дүнгүй.

Тэрчлэн 2021 оны дөрөвдүгээр сарын 10-наас 28 хоногийн хөл хорио тогтоосон. Энэ үед вакцинжуулалтын хоёрдугаар тунг эхлүүлснээр дархлаажуулалт, хөл хорионы үр дүнд халдварын гинжин хэлхээг тасална гэж үзэж байв. Гэсэн ч хоногт бүртгэгдэх Covid-19-ийн тохиолдол 1000-аас буугаагүй. https://news.mn/r/2468759/?fbclid=IwAR26xZYNQpU9TRr-iKxhBzB1pUUFNRY7XNjReFzkMwItit8RPzShltmwgh8

Ийнхүү ач тус өгөхөөсөө илүү эргэлзээ, сэжиг, магадгүй гай, гамшиг дагуулж байгаа вакцинжуулалт болон ковидын эсрэг дэглэм /вакцины код шаардах гэх мэт/ гэгчид асар их хөрөнгө зарцуулж буй тухай дээр үгүүлснийг дахин тодруулбал 2021 оны 10 сарын 14-ны ТВ-9 телевизийн мэдээгээр Сангийн сайд Жавхлан, ЭМ-ийн сайд Энхболд нар ярихдаа: “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 21.0 сая доллар зээлж, вакцин худалдаж авна.Монголын нийт хүн амын 65.6 хувь нь хоёрдогч тунд хамрагдсан бол гуравдагч тунд 350000 хүн хамрагдсан. Вакцины нөөц хангалттай, өнөөдрийг хүртэл 56 сая доллараар 4 сая тун вероцел вакцин, 16.8 сая доллараар 2.5 сая тун пайзер вакцин, хүйтэн хэлхээ болон бас бусад эм хэрэгслийг 16.1 сая доллараар тус тус худалдаж авсан. Нөөцөд 1.7 сая тун вероцел, 890000 тун пайзер байна. Одоо вакцин худалдаж авах боломжит эх үүсвэр 28 сая доллар бий. 2012 оны 12 сарын 31 гэхэд 800000 тунгийн хугацаа дуусна. 2022 онд 2 сая хүнийг вакцинжуулах 4.3 сая тун вакцин худалдаж авна” гэж ярьсан. Тухайн өдрийн байдлаар гэхэд 1 тэрбум долларыг вакцины эргэн тойронд зарцуулсан. Гэтэл ард түмэн туршилтын вакциныг албадагаар шахуулахаас, цаашилбал болзошгүй эрсдэлд орохоос аль хэдийн татгалзаж, гуравдагч тун гэгчээс нь аль болох зайлсхийх болсон. 12 сарын 31-нд хугацаа дуусах 800000 тунгийн тухайд илүү гарз болсон нь ойлгомжтой. Тэгээд ч “буруу замаар будаа тээсэн” нь тодорхой болоод ирмэгц эрх мэдэлтнүүд яах учраа олохгүй бухимдаж, судлаач Д.Банзрагчийн хэлсэнчилэн анхнаасаа буруу бодлого явуулж, буруу юм хийснээ хүлээхгүйн тулд мөнөөх хотын дарга Д.Сумъяабазарын аашилсанчилан “вакцины гуравдугаар тунг тариулаагүй бол ажилд нь битгий ирүүл. Хүмүүст хүч хэрэглэ, хүч хэргэлсэн ч яадаг юм...” хэмээн доод албан тушаалтнаа загнаж, муйхарлах мэтээр сандралдах болсон. Дээр нь зарцуулж буй тэр их мөнгөнд нарийн хяналт байхгүй, ёстой нөгөө “дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргиж” байж магадгүй гэдэг нь зарим албан тушаалтнуудын ам алдсан, үг ярианаас илэрхий харагдсаны жишээг авч үзвэл нийслэлийн Эрүүл  мэндийн газрын дэд дарга Ж.Отгонболдын ковидыг эмчлэхэд нэг өвчтөнд “111.0 сая төгрөг зарцуулсан” гэдэг яриа юм. https://www.facebook.com/100069546797986/videos/3070570669931484

Хиргис Г.ТӨРМӨНХ

Ховд хот. 2021 оны 10 сарын 15-аас 12 сарын  25

Үргэлжлэл бий. 

ko 10

      ko 11

 ko 12


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 4 =

Create Account



Log In Your Account