Аймагт болох соёлын өдрүүдийн тухай

By: Admin
2024-12-25
0
1094

Ховд аймгийн Соёл, урлагийн салбарын удирдах ажилтны сургалт зөвлөгөөн 2022 оны тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд аймгийн төвд зохиогдохоор хөтөлбөр нь гарчээ. Энэ арга хэмжээний хүрээнд хэд хэдэн шинэлэг зүйл хийгдэхээр болсон нь аймгийн Нийтийн номын сан, Монголын Зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь Алтай салбар, “Соёл уран бүтээлийн” орон тооны бус зөвлөл хамтран номын өдөрлөг зохион байгуулах, зохиолчид, ном бүтээл туурвигчдын дуу хоолойг нийтэд хүргэх, уулзалт, нэвтрүүлэг бэлтгэж хүмүүст хүргэх ажлууд юм. Монголын Зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь Алтай салбар, “Соёл уран бүтээлийн” орон тооны бус зөвлөлөөс эртнээс энэ санаачилгыг гаргаж, улмаар аймгийн ЗДТГ-ын Соёлын газарт албан ёсоор санал шаардлага хүргүүлсний үр дүнд уг ажлууд хөтөлбөрт тусгагдсан байна.

    Ховд аймагт таван  сарын эхээр баруун бүсийн аймгуудын төлөөлөгчдийн хамруулсан Соёл урлагийн чуулган буюу зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар батлагдаж, хөтөлбөр нь гарсан байсан ч ажил тулчихсаны дараа төсөв мөнгө нь байхгүй гэсэн асуудал гэнэт босож ирж цуцлагдсан явдал бий. Эндээс харахад төрийн байгууллагуудын бодлого төлөвлөлт нь судалгаа тооцоо муутай, “цээжний пан”-гаар явагдаж байгаа нь ойлгогдох бөгөөд тухайн чиглэлийн  мэргэжлийн холбоод,  төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийнхэнтэй зөвлөлдөж, тэдний санал зөвлөгөөг хүлээж авч, нягт хамтрах явдал дутагдалтай байсаар байгаа хэмээн зарим нөхөд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тухайлахад хэлсээр ярьсаар, санал болгосоор байсан атал Соёл урлагийн салбарын сургалт зөвлөгөөний хөтөлбөртөө тухайн чиглэлээр ажилладаг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, иргэний нийгмийнхэн, чөлөөт зүтгэлтнүүд, уран бүтээлчдийг оролцуулах талаар огт тусгаагүй байгаа нь тоогүй хэмээн МЗЭ-ийн Алтай салбар, Соёл уран бүтээлийн зөвлөл, бусад төрийн бус байгууллагын удирдлага төлөөллүүд санал бодлоо илэрхийлж байв.   


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 2 =

Create Account



Log In Your Account