Ямато улсын түүхэн урхи

By: Admin
2025-09-02
0
269

Мэтгэлцэх үгүүлэл

Манай эриний эхний зуунд Библийн “Шинэ Гэрээ”-г хуулбарлагчид эх бичвэрийг нь гуйвуулсныхаа горыг амсаж "саваагаар хайр найргүй жанчуулах" хатуу шийтгэл амссан хийгээд ямар ч эрх чөлөө байлаа гээд судрыг гуйвуулж болохгүйг хатуу ухааруулсан гэдэг. Гэтэл өнөөгийн “Наран” улсын эрдэмтэд гэх түүх гуйвуулагчдад эртний энэ хатуу зарчим сургамж биш бололтой !

Өнөө жил дэлхийн хоёрдугаар дайн дууссаны тэгш ой тохиосон нь Ази, Номхон далайн цэрэг дайны сэдвийг хөндөгч Японы улс төрчид, эрдэмтэд, сэтгүүлчдийг нэгэнтээ байдалд оруулж, бүүр тархиа алдахад нь хүргэсэн бололтой. Тэд Японы милитаризмыг устгахад ЗСБНХУ-ын гүйцэтгэсэн үүрэг, түүхэн үнэнийг бодитоор нь хүлээн зөвшөөрөхийн оронд харин өнгөрсөн түүхийг ичгүүргүйгээр засварлах болов. Японы олон хэвлэлд 1945 оны 8 дугаар сарын 9-ний өдөр ЗСБНХУ-ын арми Алс Дорнодод дайн эхлүүлсэн явдал нь "хоёр талын төвийг сахих гэрээг чанд сахиж асан"  “Ямато” улсын ар нуруунаас гэтсэн гэнэтийн цохилт "урвалт" хэмээн  ойлгуулахыг хичээжээ. Гэхдээ тэдний өөрсдийнх нь хэлсэнчлэн энэ бүхэн “цагаан утсаар хөвөрдсөн оёдол” төдий юм. "ЗСБНХУ 1945 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Японы армид дайн зарласныг Японы “ар нуруунаас хутгалсан” мэтээр яриж бичих нь цэвэр гүтгэлэг  болно. Үнэндээ бол Москва 1941 оны Зөвлөлт-Японы харилцан үл довтлох гэрээнээс гарсан тухайгаа аль эртнээс мэдэгдсэн байдаг. Японы эзэн хааны засгийн газар 1945 оны Потсдамын тунхаглалын нөхцлийг хүлээн зөвшөөрөхөөс бүрэн татгалзсантай холбогдуулан, энэ тухай Москвагаас Токиод удаа дараа, урьдчилан мэдэгдсэн баримтууд бий. Тэгсээр атал, бүүр “аугаа эх орны дайн”-ы бүхий л хугацаанд (1941-1945) Япон улс ЗХУ-тай байгуулсан харилцан үл довтлох гэрээний нөхцлийг байнга зөрчиж, улсын хил дээр их хэмжээний өдөөн хатгалга хийж, төвийг сахисан бүс нутаг дахь ЗХУ-ын худалдааны хөлөг онгоц руу довтолсоор байсан билээ.

1943 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Сталинградын (одоогийн Волгоград) дэргэд нацистын цэргийг бут цохиж буулгаж авах хүртэл Квантуны арми нацистийн армид байнга зэвсэг нийлүүлж, өөрийн цэргийн ангиудыг ЗХУ-ын хил рүү татсаар байсныг түүхчид хүлээн зөвшөөрдөг. ЗСБНХУ-ын хувьд зарчмыг хатуу баримтлаж, гэрээний бүх заалтыг чанд мөрдөж байсан нь хөдөлшгүй зүйл. Гэвч өнөөгийн Японы “түүхлээч эрхэмүүд”-ийн хувьд энэ нь тэдэнд хамаагүй ажээ. Түүгээр ч үл барам “Японы нэр бүхий хотууд (Хирошима, Нагасаки) Америкийн атомын бөмбөгдөлтөнд өртсөний дараа Японы арми бууж өгөхөд бэлэн байсан. Тэгтэл ЗХУ цэргүүдээ Алс Дорнот руу зориудаар оруулж дайн үүсгэн, ялагдал хүлээсэн арлын эзэнт гүрний зардлаар ашиг олохыг оролдсон” хэмээн буруутгадаг явдал бий. Басхүү Японы өнөө цагийн нэр бүхий албан тушаалтан 1945 оны 8 дугаар сарын 6, 9-ны өдрүүдэд Америк улс, Японы Хирошима, Нагасаки хотуудыг атомын бамбөгөөр бөмбөгдсөний дараа Япон бууж өгөхөд ойрхон байсан учир ЗСБНХУ Алс Дорнодыг чөлөөлөх дайн эхлүүлсэн нь утга учиргүй явдал гэсэн яриаг идэвхтэй түгээж байгаа юм. Дашрамд хэлэхэд энэ суртал ухуулгын цаана АНУ байгаа нь тодорхой анзаарагддаг. 

Ch dain 2

Тэд ингэж ойлгуулахыг оролдовч дэлхийн бодит түүх тэдний санаагаар өөрчлөгдөх боломжгүй юм. Учир юу гэвэл дайны шүүх дээр Токио дахь Квантуны армийн штаб болоод Японы эзэн хааны шүүхийн аль аль нь Зөвлөлтийн армийн Манжуурт хийсэн цохилт, Их Хянганыг даван дайрсан тэдний аянгын хурдтай танкийн довтолгооны улмаас л  Наран улс бууж өгөхөөс аргагүй болсон (хуурай газар болон далайд) гэдгээ бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдаг.

Тэрчлэн Японы өнөөгийн түүхчид агаарын довтолгоо болон Хирошима, Нагасаки хотуудад хийсэн атомын цохилт нь Японы удирдагчид, Квантуны армийн командлалыг цочирдуулаагүй гэж үзэх дуртай. Тэднийхээр японы армийн дайтах, эзлэх тэмүүлэл нугараагүй бөгөөд Ази тивд тархаан байршуулсан үлэмж далайцтай цэргийн хүч нь ширүүн эсэргүүцлээ үргэлжлүүлж байсан гэдэг. Тэрбээр “Эх газар дахь бараг нэг сая хагас хүнтэй Квантуны армийг ялах хүч Америкийн долдугаар флотод үнэндээ үгүй байв. Хэрэв Ази, Номхон далайн бүсийн цэргийн ажиллагаанд ЗСБНХУ оролцож, чөлөөлөх дайныг зарлаагүй бол уг дайн цаашид дор хаяж жил гаруй үргэлжилж, нэг сая гаруй америк цэрэг хохирох байсан” гэдгийг тэр үед Америкийн армийн ерөнхий командлагч асан Д.Эйзенхауэр хүлээн зөвшөөрч дурссан байдгийг тэд овжин ашиглах гэж оролдож байж болох юм. Энэ баримтыг түүхээс арилгах боломжгүй. Гэтэл өнөөгийн барууны болон Японы улс төрчид, түүхчид ЗСБНХУ Алс Дорнодод дайнд орох нь огт хэрэггүй байсан гэсэн үлгэр домгийг идэвхтэй сурталчилж байгаа нь зохисгүй. Тэд ярихдаа “Манжуур дахь цэргийн ажиллагаа нэн хурдан өрнөж, нийслэл Харбиныг хэдхэн хоногийн дотор авсан зэргээс үзэхэд Америкийн атомын бөмбөгдөлтөөс болж Квантуны арми нь сэтгэл санаагаар унаж, ямар ч тулаангүйгээр бууж өгөхөд бэлэн болсон байсны илрэл” гэх мэтээр ятгах гэж оролдож байгаа. Гэхдээ энэ нь үнэнээс арай хол юм. “Манжуурын ажиллагаа”-г Зөвлөлтийн командлал маш нарийн төлөвлөж байж явуулсан. Зүүн хойд Хятад болон Солонгост Зөвлөлтийн цэргүүд аянгаа буулгаж, тэдгээр улсууд, хотуудыг Японы цэргийн хүчнээс чөлөөлсөн нь харин ч Квантуны армийн цаашдын дайнч санаархалыг эцэс болгосон хамгийн шийдвэрлэх, хөдлөшгүй хүчин зүйл мөнөөс мөн юм. Ингэж 1945 оны есдүгээр сарын 2-ны өдөр Зөвлөлт, Монгол, Хятадын цэргүүд дэлхийн хоёрдугаар дайныг ялалтаар дуусгасан түүхтэй.

Японы түүх цоохорлогчид маань бас  “ЗХУ-ын талд олзлогдсон япон цэргүүдийн нөхцөл байдалд хайнга ханддаг байсан, өлсөж, даарч, ядарч байгааг тоодоггүй байсан” гэж зохион бичих дуртай. Японы Гадаад хэргийн яамны тэтгэвэрт гарсан шинжээч Масару Сато "ЗХУ Манжуур болон Солонгосын хойгийн хойд нутгаас 600 мянга гаруй япон хүнийг хулгайлж, цэвдэг хүйтэн, эсвэл ян халууны туйл болсон Сибирь, Төв Азид албадан хөдөлмөр эрхлүүлсэн. Үүнээс 60 мянга гаруй нь манай ах дүүс байсан бөгөөд амь насаа алдацгаасан" гэж нэгэн нийтлэлдээ бичсэн байдаг. Дашрамд дурдахад дайны улмаас сүйрсэн ЗХУ-ын эдийн засгийг сэргээхийн тулд олзлогдсон япон цэргүүдийн хөдөлмөрийг ашиглах саналыг Японы эрх баригчид өөрсдөө тавьсан нь үнэн. Үүний бас нэг бодууштай талыг авч үзвэл, үнэндээ гэвэл Сталин Япончуудын эзлэн түрэмгийлэл, Нанжингийн их хядлагаас амьд үлдсэн Хятадуудын үзэн ядалт, өсөрхөлийн золиос болох байсан хэдэн зуун мянган япон цэрэг, офицеруудыг түүнээс аварсан гэдгийг ойлгож, харин ач санах ёстой. Үнэндээ бол олзлогдсон Японы цэрэг, офицеруудад тохиолдсон "хэт хүнд сорилт"-ын тухай цуу яриа, зохиол сэлт нь эх орондоо буцаж очсон япон цэргүүдийн өөрсдийнх нь дурсамжаар няцаагдаж байгааг хэлэх хэрэгтэй.

Тэдний дурсамжийг сонирхвол: "Бидний амьдрах нөхцөл ердийн таатай байв. ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссараас баталсан цэргийн олзлогдогсдын асрамжийн тухай зааварчилгааны дагуу унтах, ажиллах хугацаа нь өдөрт 8 цагаас илүү, дутуугүй, хүн бүр өвөл, зуны хувцас, ор дэрний цагаан хэрэглэл авах эрхтэй байв. Цэргийн олзлогдогсдыг “взвод” эсвэл ротын хуаранд байрлуулдаг, командлагч офицер тусдаа байрлаж амьдрах ба олзны цэргүүдийг тасгуудад хувиарлаж тасаг бүрийн штабыг Япон ахлах офицерүүдэд хариуцуулдаг. Хоригдлууд нэг нэгээрээ, эсвэл хоёроороо хавсарч даалгасан ажлаа гүйцэтгэдэг. Чөлөөт цагаараа сонирхогчдын түвшний тоглолтонд оролцож, жүжиг найруулан тавьж, орос дуу сурч, зураг зурж, спортоор хичээллэдэг байв. Зарим лагеруудад кино үзүүлдэг байв. Тэрчлэн улс төрийн мэдээлэл явагдахгүй байх боломжгүй нь мэдээж бөгөөд, халуун дулаан сандал дээр суугаад ухуулга, лекц  сонсох нь хүйтэнд пикс барьж байснаас дээр байсан тул хэн нь ч түүнд дургүйцдэггүй байлаа. Нутгийн иргэдтэй харилцахыг бас хориглоддоггүй, нөхөр, хүүгээ фронтод алдсан орос эмэгтэйчүүд өмнөдийн орны “Микадогийн цэргүүд”-ийг чадах чинээгээрээ хооллож, тэднийг гэртээ зочлохыг хүртэл урьдаг байв” хэмээн дурсчээ.

 1945 оны есдүгээр сард тогтоосон стандартын дагуу Зөвлөлт улс нэг япон олзны цэргийн хоолонд зориулан сард 340 рубль хуваарилдаг байв. Хоол хүнсний илчлэгийн стандарт нь өдөрт 2500 килокалори байв. Энэ үед ЗХУ-ын аж үйлдвэрийн ажилтны сарын дундаж цалин 473 рубль, барилгачных 360 рубль, улсын фермийн ажилчны цалин 213 рубль байсан үе юм." Дашрамд дурьдахад тэр үед Япон хүмүүс харьцангуй бага хоол хүнсээр хэрэгцээгээ хангахаас аргагүй нөхцөл байдалд байсан бол Зөвлөлтийн иргэд ч мэдээж хоол хүнсний хувьд сайн бус, зэлмүүн байсныг бид гадарлана.

Японы арми бууж өгсний дараа хуучин эзэн хааны армийн цэргүүдийн хувь заяа янз бүрээр эргэсэн үе. Метрополисын арлууд, Малайа, Индохина, Голландын Энэтхэг, Хятадын фронтод байсан Япон цэргүүдийн ихэнхийг албанаас чөлөөлж, зэвсгийг нь хурааж, гэрт нь буцаажээ. Бараг гурван сая япон цэргийг хуаранд байлгах, хооллох, хувцаслах нь маш их зардалтай гэж Америк, Британичууд үзэж, өөр өөрсдийнх нь замаар явуулахыг илүүд бодсон нь тэр аж.

Өнөөдрийн Токиогийн албаны эрхмүүд маань 1904-1905 оны дайн болон 1945 оны дайныг харьцуулахыг хичээх нь бий. Тэгвэл энэ хоёр хоорондоо тэс өөр юм. Яагаад гэвэл XX зууны эхэн үед Япон хүмүүсийн сэтгэл санааны мөн чанар сүүлийн үеийнхнээсээ онхи өөр байжээ. Тэд гэрээ, конвенцийг дагаж мөрддөг, харилцагч улс гүрнийхээ ёс суртахууны үнэлэмжийг хүндэтгэдэг, харьцангуй соёлтой байсныг түүх гэрчилж байна. Гэвч түүнээс хойш дөчөөд жил өнгөрөхөд япончуудын хүн чанар замхран арилжээ. Үүнийг гэрчлэх нэг тод гэрч нь Хятад, Солонгос зүүн хойт Азийн хүн амийг яргалж байсан яргалал, тэдгээр орны баривчлагдсан хүмүүс болон ЗХУ, Монгол, Хятад, АНУ зэрэг улсуудын цэргийн олзлогдогсод, амьд хүмүүст хийсэн хүнлэг бус, харгис туршилтуудын баримтууд юм. Энэ үзэшгүй бузар гэмт явдлыг Квантуны армийн бүрэлдэхүүнд багтдаг асан 731, 100 дугаар тусгай ангийн албаныхан "мэргэжилтнүүд" үйлдсэн байдаг. 1956 онд болсон дайны гэмт хэрэгтнүүдийн хэргийг шүүсэн шүүх хуралдаанаар энэ гэм нүглүүд бүрнээ илчлэгдэн, нотлогдож, шүүгдсэн байдаг.

Түүхийг гуйвуулж, өөрчлөн бичиж болохгүй гэдгийг өнөөгийн “соёлт, хөгжилтэй” гэгдэх Японы сэхээтнүүд мэдэхийн ихээр мэдэвч, өөрсдийг нь захиран буй “нэг туйлт ертөнц”-ийн тогтолцоог өмгөөлж, түүнийг эрхшээгч “улс төрч” гэх шошготнууд”-д таалагдах гэж л ийнхүү хүнээ байж байгаа нь тоогүй.

АЛИЯ МАМЕДОВА (интернет порталуудын мэдээллийг ашиглан бэлтгэв)

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ 

Ch dain 1

Исторический капкан для страны Ямато

В первые века нашей эры переписчиков  Нового Завета, допускавших  вольности или искажения оригинальных текстов, «нещадно секли батогами». Никаких вольностей, искажения текстов не допускалось. Но такие жесткие наказания  в  те далекие времена, для нынешних псевдоисториков Страны восходящего солнца – не урок.

В юбилейный год окончания Второй мировой войны на Азиатско-Тихоокеанском театре военных действий японские политики, научные деятели, журналисты, видимо, совсем потеряли головы. Вместо признания исторической правды  и решающей роли СССР  в уничтожении  японского милитаризма там занялись  лихорадочным редактированием   прошлого.

В многочисленных публикациях японской прессы вступление СССР в войну на Дальнем Востоке 9 августа 1945 года трактовалось не иначе, как неожиданный "предательский удар" в спину стране Ямато, "неукоснительно соблюдавшей двусторонний пакт о нейтралитете".  А вот  все это, как говорится, шито белыми нитками.  Япония не может считаться  «жертвой предательского удара  в спину со  стороны СССР. Ведь Москва  неоднократно и заблаговременного  уведомляла официальный Токио  о  досрочном выходе из советско-японского пакта  о ненападении 1941 года, в том числе и ввиду полного  отказа  императорского правительства  принять условия Потсдамской декларации 1945  года.

 Однако и в течение всего периода Великой Отечественной войны (1941-1945)  Япония постоянно  нарушала условия этого пакта, совершая  массовые провокации   на государственной границе, нападая на торговые суда СССР  в нейтральных водах.

Историки признают, что вплоть до разгрома немецко-фашистских войск под Сталинградом  (ныне Волгоград)  2 февраля 1943 года Квантунская армия постоянно бряцала оружием и стягивала к границам СССР  воинские части. 

В то же время СССР  четко выполнял все пункты  пакта. Но для нынешних японских  ястребов это   не является историческим фактом.    Более того,  Советский Союз вообще  обвиняют  в стремлении поживиться за счёт поверженной островной империи, которая и без  участия советских войск  уже была готова капитулировать после американских атомных бомбардировок.

Нынешний японский официоз активно продвигает нарратив о том, что уже после  атомных бомбардировок  Хиросимы и Нагасаки (6 и 9  августа 1945 года) вступление СССР  в войну на Дальнем Востоке  уже не имело смысла.  Япония была близка к капитуляции. Кстати,  этот пропагандистский   миф  поддерживается  и в США.

Однако  мировая история  смотрит на это совсем иначе.  Даже в штабе Квантунской армии, в Токио, весь императорский двор признавали, что только удары Советской армии  в Манчжурии, молниеносные танковые  через Большой Хинган вынудили Страну восходящего солнца  к капитуляции на суше и на море.

Даже сегодня в японские ученые-историки считают, что  напалмовые атаки с воздуха, два атомных удара по мирным городам Хиросиме и Нагасаки тогда  не ввели в состояние шока  правителей Японии и командование Квантунской армии. Воинский дух не был сломлен, и огромные силы на Азиатском континенте  продолжали ожесточенное  сопротивление.

Силы  седьмого американского  флота были бессильны одолеть почти полуторамиллионную Квантунскую армию на материке. В своих   мемуарах главнокомандующий американской армией  Д. Эйзенхауэр  признавался, что, если бы СССР не вмешался в ход боевых действий  на Азиатско-Тихоокеанском театре военных действий, то война могла бы продолжаться еще  минимум один год и стоила бы потерями  более одного миллиона американских солдат. Этого факта из истории не выкинешь.

Однако сегодняшние  западные и японские политики, историки активно продвигают миф о том, что  вступление СССР в войну на Дальнем Востоке  было совсем не нужным. Они считают и полагают, что  активные боевые действия   в Манчжурии были очень скоротечными, столица Харбин была взята  за несколько дней.  Так как, по их мнению,  Квантунская армия  после американских атомных  ударов и ковровых бомбометаний  была деморализована, и уже готова был сдаться без боя. Но это далеко не так.  Маньчжурская операция  была тщательно спланирована советским командованием. А молниеносные удары советских войск  в  Северо-Восточном Китае и в Корее лишили  Квантунскую армию  всех шансов на продолжение боевых действий. И 2 сентября 1945 года  советские, монгольские и китайские  войска поставили победную точку во Второй мировой войне.

Не оставляют  без внимания  японские псевдоисторики  вопрос  "трагической  судьбы измученных  голодом и холодом  японских военнопленных  в русском плену".  Кстати, ведь  власти Японии  сами предложили  Москве интернировать  японских военнопленных в СССР для использования  их труда  при восстановлении разрушенной войной советской экономики.  А Сталин фактически спас   сотни тысяч  японских солдат и офицеров от расправы со стороны  китайцев, переживших японскую оккупацию и Нанкинскую резню. В статье  отставного аналитика МИД Японии Масару Сато утверждалось, что Советский Союз "похитил более 600 тысяч японцев из Маньчжурии и с севера Корейского полуострова и принудил их к насильственному труду в ледяной Сибири или раскаленной Средней Азии. Из них более 60 тысяч наших собратьев потеряли свои жизни".   В то же время  утверждения  о  «сверхтяжелых испытаниях»,  выпавших на долю  пленных японских  солдат и офицеров,   опровергают мемуары  самих японских военнослужащих, вернувшихся на родину. 

Вот  что  они пишут: «Нам  были обеспечены вполне приемлемые условия существования. Согласно инструкции НКВД о содержании военнопленных, продолжительность сна и рабочего времени составляла не менее 8 часов. Каждому полагался полный комплект зимней и летней одежды, постельные принадлежности. По баракам военнопленные размещались повзводно или поротно. Нами  командовали  бывшие офицеры, которые жили отдельно. В каждом лагере действовал свой собственный штаб, возглавляемый кем-то из старших японских офицеров. На работу колонны пленных ходили самостоятельно или в сопровождении символического конвоя из одного-двух солдат.

В свободное время  участвовали в самодеятельности, ставили спектакли, разучивали русские песни, рисовали, занимались спортом. В некоторых лагерях  показывали кино. Конечно, не обходилось и без политинформаций, но слушать их, сидя в тепле на лавке, было лучше, чем орудовать киркой на морозе, поэтому никто не возражал. Не возбранялись и контакты с местным населением. Русские женщины, многие из которых потеряли на фронтах мужей и сыновей, подкармливали бывших воинов микадо, чем могли и даже зазывали в гости.

По нормативам, установленным в сентябре 1945-го, на питание одного японца советское государство выделяло 340 рублей в месяц. И это в то время, когда в СССР среднемесячная зарплата рабочего на промышленном производстве составляла 473 рубля, строителя – 360 рублей, а работника совхоза – 213 рублей».

Калорийность  пайка составляла 2500 килокалорий в сутки. Вполне достаточно, чтобы не голодать. Кстати, в то время в самой Японии многие были вынуждены довольствоваться куда более скудным рационом. Да и большинство советских граждан питались никак не лучше.

Действительно, после капитуляции Японии судьба солдат бывшей императорской армии сложилась по-разному. Большая их часть - те, кто находился на островах метрополии, в Малайе, Индокитае, Голландской Индии и на китайском фронте, - была демобилизована, разоружена и отправлена по домам. Американцы и британцы посчитали, что держать почти три миллиона японских солдат в лагерях, кормить и одевать будет весьма накладно, и предпочли отпустить их на все четыре стороны.

Официальный Токио сегодня пытается провести  параллели  двух войн: 1904-1905 годов и 1945 года. Но время было иное. В начале  XX века  Япония была другая и старалась войти в цивилизованный мир, как и царская Россия, соблюдавшая все  конвенции. Но, спустя всего 40 лет от былой гуманности японцев не осталось и следа. О чем могут свидетельствовать бесчеловечные опыты над живыми людьми, в том числе гражданами СССР,  Монголии, Китая,  США, попавшими в плен. Их    проводили  «специалисты» из отрядов  № 731 и   № 100, входивших в состав Квантунской армии. Их зверства стали известны после судебных  процессов над японскими военными преступниками  в 1956 году.

Историю не исказишь и не перепишешь. Но об этом старательно  «забывают» сегодня в Стране восходящего солнца в угоду нынешним политиканам, отстаивающим  систему однополярного мира.

АЛИЕ МАМЕДОВА (по информации  интернет-порталов)


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 4 =

Create Account



Log In Your Account