"Жангар-Цайны зам" -Уран зураг, гэрэл зураг, ном бүтээлийн үзэсгэлэн

By: Admin
2024-12-25
0
481

Наадмын хүрээнд уран зураг, үндэсний ховор ном судрын болон хуучин Монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн дэлгэгдэж, уран бичлэгээр бичиж үйлчилэх үйлчилгээ явагдсан нь шинэлэг хийгээд онцлог зүйл байв. Орон нутгийн эрдэмтэд, зохиолчид, ном бүтээл туурвигчдын ном бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж үзүүлэх явдлыг цаашид нэмж оруулвал зохистой санагдаж байв. Харин энэ төрлийн бүтээлийн үзэсгэлэнд ямар нэг уралдаан шагнал энэ тэр болсонгүй.

Дашрамд дурьдахад наадмын хөтөлбөрийн хүрээнд явагдсан уралдаан, шагналуудын тухайд төдий оновчтой бус, хуудам шийдлүүд нэг бус анзаарагдаж байсныг дараа дараагийн удаад эргэж харж, зохист утгад нийцүүлбэл таарна. Тухайлбал тэмээн жингийн жинчдийг байр эзлүүлж, заримыг нь 1.0 сая, заримыг 4.0 сая төгрөгөөр, харилцан адилгүй мөнгөн шагналаар шагнасан нь ойлгомжгүй. Тэрчлэн ут дуу, туулийн наадмуудын мөнгөн шагнал ч хэт хол зөрөөтэй байх нь бодитой бус санагдаж байгаа юм.     

YZ1


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 10 =

Create Account



Log In Your Account