Зүрх дэлсэхийг нэг минутын дотор хэрхэн болиулах вэ?

By: Admin
2024-12-23
0
1831

Заримдаа яагаад гэдгийг нь мэдэхгүй гэнэт зүрх дэлсэж эхэлдэг билээ. Тэр даруйд нь арга хэмжээ авахгүй бол энэ нь үхэлд хүргэж болзошгүй аюултай байдаг байна. Иймд бид өнөөдөр зүрх дэлсэхийг болиулах шалгарсан 2 аргыг хүргэхээр бэлтгэсэн юм. Та эдгээр аргуудыг заавал мэдэж аваарай.

          Мөстэй хүйтэн усанд нүүрээ дүрэх: Биеийн температур огцом буурснаар зүрхний цохилт удааширдаг. Ингэснээр мэдрэлийн систем шинэ нөхцөл байдалд дасан зохицох үйл явц явагддаг аж. Өөрөөр хэлбэл бие организмаа хөргөх нь зүрхэнд тэр дорхноо нөлөө үзүүлдэг байна. Тиймээс та зүрх дэлсэх үед дараах арга хэмжээг аваарай. Үүнд:

  • Томхон хэмжээний саванд хүйтэн ус хийж тавина. Ингэхдээ дээр нь мөс хийгээрэй. Илүү хүйтэн болох болно.
  • Дараа нь амьсгалаа түгжиж, хүйтэн усандаа нүүрээ дүрэн, хэдэн секунд байлгана. Энэ үед хэцүү байвал, хамраа нэг гараараа чимхээрэй.
  • Хэрвээ нүүрээ дүрэхэд хүндрэлтэй байгаа бол хоёр гарын алгаа дүрж, хүйтэн усаар нүүрээ шавших хэрэгтэй. Мөн мөсөөр нүүрээ арчиж болох юм.

          Хэвлийн дасгал хийх  Зүрхний хэмнэлийг хянадаг "Vagus" мэдрэлийн системд сайнаар нөлөөлөх дараах дасгалыг мөн хийж болно. Үүнийг хийхийн тулд:

  • Гүнзгий амьсгаа авч, хэвлийн булчингаа ажиллуулна.
  • Хамраа гарынхаа эрхий болон долоовор хуруугаар чимхэж, ам, нүдээ хаагаарай.
  • Дараа нь ам болон хамраараа бага зэрэг амьсгална. Ингэхдээ ч мөн хэвлийн булчингаа ажиллуулах хэрэгтэй.

         Хэрвээ цээжээр хүчтэй хатгуулж өвдөх юм уу, эсвэл амьсгалахад хүндрэл учрах зэргээр нөхцөл байдал бүр дордсон үед дээрх аргуудыг ашиглаад нэмэргүй болохыг анхаарна уу. Харин яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй юм. Зүрх дэлсэхэд хүргэдэг хамгийн том шалтгаан бол стресс бухимдал юм. Тиймээс та аль болох стресс бухимдлаас хол байхыг хичээгээрэй. Эс бөгөөс энэ нь даамжирсаар амь насанд аюул учруулж болзошгүй болохыг санаарай.

БОЭТ-ийн  Дотор, зүрх судасны сувилагч: Б.Булгаа

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 10 =

Create Account



Log In Your Account