ЖИРЭМСНИЙ ҮЕИЙН ТАРГАЛАЛТААС СЭРГИЙЛЬЕ

By: Admin
2024-12-23
0
1491

Жирэмсний үеийн таргалалтын хор нөлөө

Жирэмсний үеийн таргалалтаас үүдэн жирэмсэн болон төрөх үед дараах хүндрэлүүд гарах эрсдэлтэй.

Үүнд: Жирэмсний үеийн цусны даралт ихдэлт, жирэмсний үеийн чихрийн шижин, төрөлтийн хүндрэл, төрөх хүчний сулрал гэх мэт.

j

Жирэмсний үеийн цусны даралт ихдэлт:

            Жирэмсэн үед цусны даралт ихсэх ба шээсэнд уураг ялгарах шинж тэмдэгүүд илэрч, толгой өвдөх, нүд бүрэлзэх, улмаар жирэмсний хожуу үеийн хордлого манас таталтаар хүндэрч, эх болон ургийн амь насанд аюул учрах эрсдэлтэй.

Жирэмсний үеийн чихрийн шижин:

            Жирэмсний хугацаанд цусан дахь сахарын хэмжээ байж болох түвшнээсээ их болж, чихрийн шижин шинээр үүсч бий болохыг жирэмсний үеийн чихрийн шижин гэнэ.

            Жирэмсний үеийн чихрийн шижин ихэвчлэн шинж тэмдэггүй явагддаг боловч хүндэрсэн тохиолдолд шинж тэмдэг илэрч инсулинээр эмчлэх шаардлагатай болдог.

 Жирэмсний үеийн чихрийн шижинтэй эмэгтэйчүүдийн ихэнх нь төрсний дараа хэвийн байдалдаа эргэж ордог бөгөөд хэрэв төрсний дараа цусан дахь сахарын хэмжээ буурахгүй үргэлжилбэл чихрийн шижингийн биеэ даасан эмгэг үүсэх магадлал өндөр болно.

Төрөлтийн хүндрэл:

            Жирэмсний үеийн хэт таргалалтын улмаас аарцгийн хөндийн өөхлөлт нэмэгдэн төрөх замын хэмжээ багассанаар төрөлтийн саатал үүсч, төрөх үед урагт хүндрэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Төрөх хүчний сулрал:

            Төрөх үед төрөлтийн үйл ажиллагааны хүч суларснаас болж төрөлт удаашрах, төрөлтийг эрчимжүүлэх тариа хийх болон кесархагалгаа хийлгэх эрсдэл үүсдэг. Түүнчлэн төрсний дараа цус алдах магадлал нэмэгдэнэ.

Жирэмсний таргалалт урагт хэрхэн нөлөөлөх вэ?

  • 2500 граммаас бага буюу жингийн алдагдалтай нярай төрөх
  • Дутуу төрөх магадлал нэмэгдэх, Дутуу төрсөн нярай нь төрсний дараа гадаад орчинд дасан зохицох чадвар муутай байдаг тул амархан даарч дулаанаа алддаг бөгөөд энэ нь өвчлөл, эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйл болдог
  • Ургийн хэт бойжилт явагдаж том жинтэй ураг төрөх магадлал өндөрсөнө. Ингэснээр төрөлт удаашрах, ураг бүтэх, мөр тээглэх зэрэг эрсдлүүд нэмэгдэнэ
  • Дээрх шалтгаанууд нь касерхагалгаа хийх нөхцөл болно
  • Эхийн хэвлийд байхдаа цусан дахь сахарын хэмжээ өндөр байсан нярай төрмөгцөө сахарын дутагдалд орж хүндрэх аюултай
  • Ураг хүчилтөрөгчийн дутагдалд орсноос эх дотроо бүтэх, амьгүй төрөх эрсдлийг дагуулдаг

        Хүрэлбаатарын Хишигтогтох /БОЭТ-ийн төрөх тасгийн эх баригч/ 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 10 =

Create Account



Log In Your Account