Монгол Улсад Судрын хэлэлцүүлгийн хамтарсан уулзалт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

By: Admin
2024-12-23
0
212

2024 оны 6-р сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг дэх Яргайтын ууланд Монголын шашны зүтгэлтнүүд цуглан “Шашны хоол” сэдвээр Судрын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энх тайван найрамдлын ашгийн бус, олон улсын HWPL төрийн бус байгууллага нь өөр өөр шашны удирдагчид болон сүсэгтнүүд шашны судруудад агуулагдах энх тайван, шударга ёс, хүний эрхэм чанарууд, хүндэтгэл, үнэт зүйлс зэрэг дээр анхаарлаа хандуулан бие биеэ ойлгосноор шашин хоорондын эв нэгдлийг бий болгож чадна гэсэн итгэл үнэмшил дээр тулгуурлан өөр өөр шашны судруудын талаар хэлэлцүүлэг өрнүүлдэг юм.

Өнгөрөгч 6-р сард Монгол улсын Улаанбаатар-1, Улаанбаатар-2, Налайх хэлэлцүүлгүүдийн оролцогчид хамтарсан “Судрын хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулсан нь олны анхаарлыг татсан юм. Хэлэлцүүлэгт Хиндуизм, Буддизм, Ислам, Христийн шашны төлөөллүүд “Шашны хоол” сэдвийн дагуу чууллаа. Шашны тэргүүлэгчид өөрсдийн шашны онцлох хоол хүнс, өвөрмөц шинж чанар, зан үйл мөн цээрлэх зүйлсийн талаар ч мэдлэгийг хуваалцаж хэлэлцүүлгийн төгсгөлд шашны тэргүүнүүд бие биеийнхээ судруудаас энэ сэдвээр суралцсан нь үр дүнтэй, талархууштай үйл явдал болсныг тус тус илэрхийлэв.

Хиндү шашны төлөөлөл Кришнагийн ухамсрын төлөөх олон улсын нийгэмлэг/ISCON/-ийн зүтгэлтэн, Ведийн соёлыг түгээгч, Кришна Мандир төвийн прабху Бавуугийн Баярсайхан: “Бидний амьдралынхаа туршид идэж, хэрэглэж байгаа хоол хүнс бүр амьтай, сүнстэй. Иймд ургамал, жимс жимсгэнэ, амьтад бүгд хүний хэрэгцээг хангахын тулд амь нь тасарч байгаа. Амийг нь тасалсан тул ямар нэг хэмжээгээр үйлийн үр ирнэ. Тиймээс Бурханыг мэддэг, эрэлхийлдэг хүн аль болох амьтны амь таслахаас татгалзаж, зөвхөн ургамалд анхаарлаа хандуулбал бага нүгэл үйлдсэнд тооцогдоно” гэв. xxxxxxxxxxxxx

Монгол үндэстний уламжлалт зан үйлийн өргөө төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн  тэргүүн, Монголын бурханы шажны Монгол уншлагат түгээмэл ивээлт төвийн тэргүүн Пүрэвжавын Сүхбат: “Биеийг тэжээхэд хоол хүнс хэрэгтэй, харин билиг оюуныг тэжээхэд эрдэм мэдлэг, мэдээлэл бүхэн чухал. Уламжлал, бурханлаг сургаал, батлагдсан мэдлэг бол сэтгэлийн хоол юм. Мөн та бүхний хэлээд байгаа цаг үеэ олсон мэдлэг, мэдээлэл нь бие махбодын хоол хүнс гэхээсээ илүү харин дотоод хүний хувьд хоол болдог гэдэгтэй санал нэг байна” гэж илтгэлдээ дурдлаа.
Монголын Мусульманы Хотон түмний Худая нийгэмлэгийн тэргүүн Журнайн Цэрэнчимэд: “Коран сударт бичигдсэнээр ислам шашинтнууд алагдсан, агнасан, өвчин туссан, зовоож нядалсан мал амьтны махыг иддэггүй. Хотончууд бид ч мөн адил даган мөрддөг. Мэдээж хэрэг сударт бичигдсэн архи, мансууруулах бодисууд, гахайн мах, амьтны цус, могой, соёо шүдтэй махчин амьтад зэрэг Харам (ариун бус) хүнсийг хэрэглэдэггүй хэмээн танилцуулав”.

Өдгөө HWPL олон улсын байгууллага нь дэлхийн 131 орны 285 хотод Христ, Буддизм, Ислам, Сикхизм зэрэг 30 гаруй шашны удирдагчдыг хамруулан судрын хэлэлцүүлгүүдийг тогтмол зохион байгуулж байна. Дээрх шашны төлөөлөл болсон удирдагчид тус тусын судрууд дахь нийтлэг үнэт зүйлс нь хүн төрөлхтний эв нэгдэл, амар амгалан гэдгийг хүлээн зөвшөөрч, энх тайвны үйл хэрэгт идэвхтэй оролцож байна.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 4 =

Create Account



Log In Your Account