Алтай дахь экологийн гэмт хэргийг гадаадын хөрөнгө оруулагчид хатган, түншиж байна

By: Admin
2024-12-23
0
1308

ОХУ-д 2014 оноос эхлэн, өөрийн улс болон Казакстан, Монголыг хамруулсан хил орчмын бүс нутгийн хамтын хөгжлийг дэмжих, мэдээллийн технологи, эдийн засаг, экологи, байгаль хамгаалал, хүн амын соёл хийгээд ерөнхий соёлын салбаруудад хамтран ажиллахад чиглэгдсэн “Хамтын нөхөрлөл” (Содружество) төслийг санаачлан хэрэгжүүлэх болсон. Гэтэл барууны орнуудын үзэл суртлын болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр, энэхүү санаачлага зүтгэлийг мушгин гуйвуулахад чиглэгдсэн элдэв материал сэлтийг бэлтгэн түгээхээс гадна Казакстан болон Монголд үүнийгээ шургуулах, нөлөөлөхийг хичээх явдал ажиглагдаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан дараах мэдээлэл, нийтлэлийг бэлтгэн, толилуулж байна.

 “Алтай төсөл”, (AltaiProject), “ГлобалГрингрантс” сан, “Ирвэс хамгаалах төсөл” (SnowLeopardConservancy), “Хүрээлэн буй орчны хамгаалал” (PacificEnvironment) төслүүдийн тухайд бүүр хэдэн жилийн өмнөөс л холбооны улсын болоод бүс, орон нутаг мөн гадаадын хэвлэлүүдэд “Уг төслүүд Алтайн бүгд найрамдах улсад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхол нь буурч байна, ажлаа зогсоож байна” гэж мэдээлэгдэх болсон. Гэтэл эдгээр нь хэзээ язаанаас хойш янз бүрийн хөтөлбөрийн нэрийн доор, идэвхтэйгээр мөнгө хувааж авах, улмаар гадаад  валют болгон зувчуулахад чиглэгдэж байсан юм шигээр харагдах болов. Харин өнөөдөр Алтайн бүс нутгуудад буй арилжааны бус байгууллагууд (НКО) мөнөөх далайн чанадын дэмжлэгийг хүртэж байгаа нь огт үгүй болов. Чухам ямар ноцтой шалтгаан байсан болоод тэр вэ?   

Гадаадын агентуудын нэрээр хилийн чанадаас орж ирсэн хэмээн сурталдаж буй тэр санхүүжилтийг үнэндээ гэвэл бүс нутгийн хууль сахиулагчдад буцааж төлөх ёстой гэхэд хилсдэхгүй. Энэхүү далд экологийн ажиллагаа нь бүгд найрамдах улсын байгаль, газар орныг хамгаалж сэргээхээс илүү сүйрэлд дуудаж байгаагаар барахгүй, оросын санхүүгийн системд нөлөөлөх арга замыг сэдэж буй нэг хэлбэр гэж болох. Түүгээр зогсохгүй сүүлийн үед тухайн шугамаар орж ирсэн санхүүжилтийг шаардлагатай бүх газарт нь хүргэхгүйгээр цөөн төдий хэсэг хуваан авах нь элбэг болжээ. Тэгэхээр мөнөөх хэсгүүд нь ОХУ-ын хуулийн эсрэг ажиллаж байгаа хэрэг болно. АБНУ-д үйл ажиллагаа явуулж буй америкийн экологчид оросын хуулийг зөрчсөн нь оргүй зүйл биш болох тухай БНУ-ын хэвлэл мэдээллээр хэдэнтээ мэдээлэгдсэн.

Үүнээс сэдэл болгон авч үзэхэд АНУ-ын зүгээс АБНУ-ын эклогийн асуудал тэгтлээ санаа тавих ямар нэг зориудын шалтгаан байгаа биш гэж үү? Тэгсэн атлаа тэр бүс нутагт явуулж буй үйл ажиллагаагаа яагаад, ямар нэг хуудуу, булхайгүй хүмүүсийн гарт өгч, ном журмын дагуу удирдан явуулж болохгүй байгаа юм бол гэсэн асуулт гарч ирнэ. Дээр үгүүлсэнчилэн холбооны улсын болоод бүс, орон нутаг мөн гадаадын хэвлэлүүдэд энэ талаар ноцтой баримтууд ч хөндөгдсөн. Тухайлахад таван жилийн өмнө Катун голын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Александр Затеев, түүний орлогч Татъяна Яшина нартай холбоотой ноцтой баримт дэлгэгдэж байсан. Тэрбээр Затеев нь зарим дотно хүмүүсдээ өөрөө ярихдаа “тухайн дархан цаазат газарт дээд зиндааны бийлэгжүү эрхэмүүдээс бүрдсэн хууль бус ан агнуурт зуучлах ажиллагааг зохион байгуулдаг” болохоо илчилсэн байдаг. Тэдгээр “элит” анчид дархан цаазат газрын хаана ч чөлөөтэй ан хийдэг байсан байна. Дээдсүүдийг тийн амрааж, зугаалуулах ажлыг зохицуулан, үйлчилснийхээ төлөө хөлс олбор авдаг, тэрчилэн гадаадын агентуудаас тэтгэлэг авдаг байж болох магадлалтай нь мэдэгдсэн гэх. Үүний нотолгоо нь Александр Викторевич болон түүний ах дүү нар Усть-Коксан районд маш тансаг зочид буудал бариулсан байдаг (үүнийг тэр хэрхэвч захирлын цалингаараа бариагүй нь тодорхой юм) Татьяна Валерьевнагийн хувьд өөрийн захирлаас мөр ялгалгүй, бүүр түүнээс ч илүү болох нь бас тодорхой болсон.

Яшина хатагтай Катуны эрэг дээр амарч болох байтал үүнийг огт байж болохгүй зүйл мэт үзэж, харшилтай гэж шалтаглан, жил болгон Турк, Египет, Тайландад очиж амардаг болсон байв. Саяхан тэр Болгарт багашаархан байшин худалдаж авчээ. Мэдээж энэ бүхнийг амжуулахад түүний орлогч захирлынх нь цалин хүрэлцэхгүй. Гайхалтай байгаа биз ! Алтай Саяны төсөл хэмээх арилжааны бус түншээс УАЗ автомашин худалдан авах зориулалтаар авсан тэтгэлэгийн мөнгөө мөн л хуваан завшижээ. Бартаа туулагч машин худалдаж авах нь ч авсан. Тэгэлгүй дээ, ямар ч асан хэлбэрийн хувьд гүйцэлдүүлсэн хэрэг. Гэтэл тэр машин нь яагаад дархан цаазат газрын ажил хэрэгт хэрэглэгдсэнгүй, орон тооны жолооч нь яагаад тэр машиныг жолоодох эрх дутав гэсэн асуудал илэрсэн байдаг юм. Тэгэхээр төд удалгүй өнөөх автомашин эрхэмүүдийн гараар орж, халаасыг нь мялаасан бололтой. Манай оронд та бидний амин эх болсон байгаль экологийг хамгаалан хариуцах ажил иймэрхүү хүмүүсийн гарт байгаа нь эрсдэлтэй. Зэрвэс харахад байгалийн баялгийг хамгаалах, байгалаа сэргээн тордох, мөн хүн амын ядуу хэсгийг тэтгэхэд зоиулагдах мөнгийг эрхшээлдээ атгаж байгаа энэ байдал тийм сүйдтэй аюултай зүйл биш юм шиг санагдаж  магад. “Алтай төсөл”, (AltaiProject), “ГлобалГрингрантс” сан, “Ирвэс хамгаалах төсөл” (SnowLeopardConservancy), “Дисней” төсөл гээд энэ олон янзын сангууд, төслийн байгууллагууд гадаад дахь янз бүрийн ивээгчдээс гуйлга түүлгэ хийн байж, зөвхөн өөрсдийн асрамжлан, тэтгэгчдийг л санхүүжүүлэх нь чухам шаардлагаас үүдэлтэй вэ?. Тэгэхдээ эдгээр нь бүс нутаг дахь улсын чухал төсөл хэрэгжүүлэхээр бодлогоор төлөвлөгдсөн газруудыг зориудаар онилон, тэр хэсгүүдэд буюу нутаг, дэвсгэрүүдэд чиглэгдсэн,  тэгсэн хэрнээ улсаас хэрэгжүүлж буй  төсөл, хөтөлбөртэй /бодлоготой/ эсрэгцэхүйц, лекц, семинар, сурталчилга, элдэв үйл ажиллагааг өрнүүлдэг нь сонин. Цаашилбал тухайн нутаг орнуудаас байгаль хамгаалал, экологийн харуулын чиглэлээр өсвөр залуусыг АНУ-д илгээн сургах ажиллагааг мөн идэвхтэй явуулдаг. Үзэл бодол нь төлөвшиж бэхжээгүй эдгээр хүүхэд, залуусыг тэнд аваачаад, экологийн талаар онхи өөр санаа бодолтой болгож авч ирэх нь нууц биш. Энэ нь эргээд манай орон нутгийн ирээдүйд ямар нөлөө үзүүлэх вэ !

Онгудайскийн районы Даниел Мамыев гэгчийн экологийн бизнесийн тухай цуугиан саяхныг хүртэл хэвлэл мэдээллээр, олны сонорыг дэлдэж байсан. Тэр бол саяхныг хүртэл “Учь-Энмек” байгалийн хүрээлэнгийн захирлаар, бас 1995 оноос хойш “Тэнгэр” /Тенгри/  “Амьд байгаль-экологийн сургууль”-ийн удирдагчаар ажилласан, амьдрал байдал нь тун муугүй (чинээлэгдүү) нэгэн. Зарим гэрч нарын үгүүлснээр тэр энэхүү экологийн чиглэлийн бизнес үйл ажиллагааныхаа төлөө сар тутам сая рубль хүртэл тэтгэлэг авдаг байна. Зөвхөн хөдөө орон нутагт биш бүс нутгийн хотуудад ч ийм үзэгдэл нүүрлэх болсон нь ажиглагдаж буй. Дээрх мэдээллийн дагуу бол жилд 10-12 сая рубль цохидог Даниел Мамыевын өөрийнх нь ярьснаар бол өөрийн хөрөнгө оруулагчдыг эргүүтүүлэх нь ер хялбар асуудал гэнэ. Тэрбээр ийм, тийм үйл хэргийг бүтээхийн тулд хэмээн тэтгэлэг хүсэх бөгөөд, орж ирсэн тэтгэлэгийн хөрөнгө нь бартаа туулагч машин, хувийн орон сууц, эдлэн газар олж авах, түүгээр ч барахгүй өөрийн төрөл төрөгсөд, хамаатан садан, хань хамсаатнуудаа тэжээн тэтгэх гэх мэт хувийн үйл хэрэгт нь зориулагдана. Нэлээн түрүүхэнтээ тэжээлгэн, тэтгүүлэгчдийнх нь нэг гол хүн болох, түүний залуу хамтрагч Артёма Пиянтиновын тухай асуудал бас дэгдээд авсан.  

Артёма Пиянтинов гэх энэ “жаалхүү” /залуу хамсаатан/ Даниел Мамыевын “шийрийг хатаах”-аар зогсохгүй, түүний яг “амьд хуулбар” нь болоод буй гэх. Энэ хархүү Томскийн улсын их сургуулийг дүүргээд, АБНУ-ын Ойн аж ахуйн яамны томоохон албан тушаалтны зөвшөөрлөөр Экологийн хяналт шинжилгээ, норм нормчиллын тасагт ажиллах болсон. Бүс нутаг байгалийн тусгай хамгаалалтын асуудлаар олон улсын хэд, хэдэн бага хурал сэлтэд оролцож байсан. Тэр явцдаа гадаадын хөрөнгө оруулагчдын хараанд өртөж, улмаар тэдний хамтран ажиллагч болж, гадаадынхны тэтгэлгээр “хучигдах” болсон байна. Ёстой л нөгөө “тосоор гулгина” гэдгийн үлгэр болсон юм шиг. Гэлээ ч тийм амар юм гэж юу байхав. “Тэнгэр” амьд байгалийн сургууль” /Школа экологий души “Тенгри”/ арилжааны бус орон нутгийн олон нийтийн байгууллага нь гадаадын төлөөлөгчийн газраас /АНУ/ их хэмжээний мөнгөн тэтгэлэг хүлээн авсан нь тогтоогдсоны учир Онгудайскийн районы шүүхээс уг байгууллагыг татан буулгах шийдвэр гаргасан байна. Гэтэл Данил Мамыев, Артёмом Пиянтиновтайгаа хамсан, “АруСвати” гэгч байгууллагыг дахин шинээр үүсгэн байгуулж, хуурамч хөрөнгө оруулалтын схемээ цааш үргэлжлүүлж эхэлсэн. Мөнгөн тэтгэмжээр чухам ямар чухал үйл ажиллагаа өрнүүлээд байгааг лавлаж үзвээс ердөө л сургуульд арга зүйн зөвлөгөө өгөх төдийхөн. Тэгэхээр тэд хангалттай их мөнгийг гартаа атгаж үлддэг нь тодорхой байгаа юм. Артем Пиянтинова өөр чиглэл рүү бас “гал өгч” орхижээ. Тэрээр прокурорын шаардлагаар, районы зөвлөлийн депутатын бүрэн эрхэнд хамаарах асуудлын хүрээнд өөрийн орлогоо мэдүүлэхдээ 2.2 сая гэснийгээ дахин 320 мянга болгон даруухнаар буулган дарагдуулж, хоёр өөр дүнгээр мэдүүлсэн байгаа юм.

Тун саяхан гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой бас нэг таагүй мэдээлэл ирсэн нь Ирвэс хамгаалах чиг үүрэг бүхий (SnowLeopardConservancy), хэзээнээс “Алтай XXI зуун” хэмээн нэрлэгдсэн олон улсын байгууллага -ын орон нутаг дахь салбарын  захирал Чагат Алмашыев бусдыг дарангуйлах замаар эрх мэдлээ урвуулан ашиглаж байсан асуудал юм. Юу болж байна гэхээр, өнөөх экологийн гэмт хэргийн асуудал давтагдаж байна гэсэн үг. Холбооны улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр бол захирал албан үүргээ ихэд идэвхийлэн гүйцэтгэж байгаа дүр үзүүлж, оноо авах талдаа гарамгай хийгээд, үнэн хэрэгтээ бол гийгүүлсэн зүйл тун бага, тухайн зориулалтын (экологи, байгаль орчны) тэтгэлгийн мөнгийг зориулалт бусаар завшсан нь мөн илэрсэн байна. Дараагийн ээлжинд хэний нэр гарах бол гэхээс яс хавтайм ... 

Хэвлэлд бэлтгэсэн: Ольга СЕВОСТЬЯНОВА

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 3 =

Create Account



Log In Your Account