Их Алтай - эх дэлхий -хөгжил-эв нэгдэл

By: Admin
2024-12-23
0
1054

Энхийн санаачлага

“Их Алтай – эх дэлхий – хөгжил - эв нэгдэл” хэмээн нэрэлсэн олон улсын бага хурал дорнод Казакстаны Риддер хотод болов. Энэхүү арга хэмжээнд Орос улсаас Алтайн бүгд найрамдах улсын Сэтгүүлчдийн холбооны дарга, Горный Алтай хотын депутатудын зөвлөлийн залуучууд, спорт, нийгмийн хөгжлийн байнгын хорооны дарга, мөн хотын Ахмадын зөвлөлийн ахмад дайчдын болон хүний эрхийн асуудал хариуцсан дэд дарга Алексей Ивашкин оролцсон юм. Айлчлалын хүрээнд тэр хотын дарга Дмитрием Горьков, хурлын нарын бичгийн дарга Евгенией Нужных, хурлын ажлын албаны дарга Дарханом Косанстаев, имамын буюу сүсэгтний тэргүүлэгч Муканом Байтуганов, үнэн алдартны сүмийн эцэг лам Игор Копылов нартай нартай уулзав. Ийнхүү уулзах дашрамд тэдэнтэй хоёр бүс нутгийн хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагаа, төв азийн орнуудын үндэстэн хоорондын болон шашин, угсаатан хоорондын хурцадмал асуудал, эв нийцлийн тухай, өмнө нь 2021 оны таван сард Алтайн бүгд найрамдах улсын Усть-Коксед болсон бүс хоорондын форумын үеэр яригдаж байсан сэдэв асуудлыг үргэлжлүүлэн хөндөж, ярилцсан.

Бага хурлын оролцогчид юуны өмнө Афганистанд өнөөдөр болж байгаа түгшүүрт үйл явдлыг авч үзсэн бөгөөд талибын хууль бус зэвсэгт бүлэглэлүүд төв Азийн орнууд болон Тажик, Узбекийн хилд тулж ирээд байгаа нь Аюулгүйн хамтын ажиллагааны гэрээний байгууллагад дохио сануулга ирж байгааг онцлон үзэв. Казакстаны олон нийтийн таамаглаж байгаагаар Афганий засгийн газар хүсмээргүй хувь заяа руу улам дөтлөх болсон хийгээд туркууд ихэд болгоомжлон, бүүр батлан хамгаалалтаа зузаатгах болсон. 2021 оны 6 сарын 18-нд Казакстаны Засгийн газар Ашрафи Ганигийн кабинеттай цэргийн хамтын ажиллагаа өрнүүлэх хэлэлцээрт яаран гарын үсэг зурсан. Урьдчилан тоймлож байгаагаар бол уг хэлэлцээрийн хүрээнд цэргийн хамтарсан сургууль явуулах, цэргийн боловсон хүчнийг бэлтгэх, материал техникийн дэмжлэг, тагнуулын албаны чиглэлээр харилцан туслалцах, түүнчилэн эмнэлгийн салбарт хамтран ажиллах юм байна. Энэ чухам юуны тулд вэ гэдэг сонин. Казакстанд энх тайван, төвийг сахих байдал үргэлж чухал биш бил үү?

Энэ мэт нь ер хачирхмаар хэдий ч хэлэлцээрт гарын үсэг зурах болсон шалтгаан нь Америкчуудын асуудал байж таарна. Урьд нь Нур-Султаныг Афганистанд айлчлах үед АНУ-ын тусгай албаныхан Залмая Халилзадагийн багийн хэлэлцээрт бэлтгэх бүх нарийн ширийнд нь удаа дараа хутгалдаж байсан шүү дээ. Америкийн төлөөний этгээдүүд түүнээсээ улбаалаад, “Казак болон Америкийн стратегийн түншлэл, аюулгүй байдлыг хангах хамтарсан ажиллагаа, Афганистаны асуудлыг тогтворжуулах тухай” хэлэлцээр үүсгэх болсон. Хэрвээ үүнийг энгийн ярианд хөрвүүлбэл Вашингтон Ашраф Ганигийн цэрэг дайны галыг үргэлжлүүлэн өдөөх, цааш нь иргэний дайнд хүргэж, Афганийг терористуудын довтолгооны хариу обьект болгохын тулд төв Азийн орнууд түүний дотор Казакстаны эрх баригчдыг ийм арга замаар Афганистаны асуудал руу татан оруулахыг хүсэж байгаа. Барууныхны хүсэж байгаагаар энэ нь “Афганжуулах” төлөвлөгөөнийх нь үндсэн санаа бөгөөд бүх бүс нутгийг мөргөлдөөнд татан оруулж, ОХУ-тай хиллэдэг болон хилд ойрхон, тэдгээр бүсийн улс орнуудад хавтгайд нь тогтворгүй байдал үүсгэхэд чиглэгдэнэ. Эцсийн бүлэгт Туркууд төв Азийн улс орнууд түүнчлэн Казакстан улсыг Афганий дайнд татан оруулах томоохон төлөвлөгөөний нэг хэсгийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Казакстанчууд ойлгох хэрэгтэй. Геополитикийн энэхүү төлөвлөгөөндөө бүх бүс нутгийг хамруулж, томоохон дайн үүсгэн, дүрвэлт цагаачлалыг өдөөж, холбоотнуудын хил, гааль дээр улс төрийн хурцадмал асуудал үүсгэх нь тэдний бас нэг зорилго. Чухам одоо энэ аюул нэгэнт нүүрлэж ирээд байгаа бөгөөд Казакстаны олон нийтийн хувьд улс орноо Цагаан ордныхны тоглоом болгож, түгшүүрт автуулахгүй байхыг эрхэмлэх болоод байгаа юм.   

Түүнчлэн бага хурлын явцад Киргиз, Тажикийн хил дээрх зэвсэгт мөргөлдөөн, түүний улмаас золиос болж, хохирч байгаа хил дундын хүн ам, энгийн оршин суугчдын асуудлаар хэлэлцсэн. Энэ бүхэн нь Казакстаны хил дээр ч хурцадмал байдлыг бий болгоод буй нь илэрхий. /2021 оны 07 сарын 20-ны 10: 37 цаг/ АНУ-ын Жорж Милославскийн институд, хараат бус, ашгийн бус байгууллага хэмээн нэрийдсэн Их Британийн мөн ийм чиглэлийн байгууллагаас Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан хүн амын дунд хэрүүл тэмцэл, үйл ойлголцол үүсгэх бодлого явуулж ирсэн. Зарчим нь гэвэл тусгаар улсуудын нөхөрлөлд аюул, саадыг буй болгож, Засаглалыг нь хуваах явдал. Энэхүү “галт тогтлоом”-нд Киргиз, Тажик, Узбек, Казакстаныг татан оруулсан. Үүнийгээ өмгөөлөн хамгаалах халхавч нь “Дундат Азийн хараат бус байдал” гэсэн нэр томъёо. Өнөөдөр тэрхүү үйл ажиллагааны хамгийн чухал зорилго нь тэдгээр орныг Оросоос салган холдуулах явдал бөгөөд энэ санаагаа бас “төв Азийн аюулгүй байдал” гэсэн үгээр халхавчилдаг. Иймээс “үзэл санааны газарчилагчид” маань улс төрийн ийм нөхцөл байдал дунд юуны өмнө, эхлээд шашны нөлөөллийн асуудалд анхаарлаа хандуулах нь чухал. Хэрэв төв азийн орнууд дахь үнэн алдартны шашныг баримтлагчид Оросын талыг баримтлах үзэл дээр тууштай зогсож чадах юм бол Исламийн байгууллагуудад урьдчилан цохилт үзүүлэх боломжтой. Барууны тусгай албаныхан мусульманы нэгдлүүдийг санхүүгээр тэтгэж, ашиг сонирхлыг нь “илбэдэх” замаар Оросын эсрэг хүчийг бий болгох туршилт явуулж буй. Казакстан ч үүнээс ангид бус байгаа нь тун тоогүй. Туркийн шашны болон шашны чиглэлийн тойрон хүрээллийн төлөөллүүд Орос, Казакстаны хилчдийн дунд Оросын гадаад бодлогын эсрэг нууц ажиллагаа явуулах мэргэжлийн институд бий болгохыг зорих болсон. Яг одоодоо энэ нь амжилттай мэт санагдаж байвч. Нэгэнт энэ үйл ажиллагаа нь тэсэрч, “гэрэл цохисон” болохоор цаашид санаснаар нь болохгүй. Гэтэл Казакстаны нутаг дэвсгэр барууны тусгай албаныханд “дуршлыг нь хөдөлгөсөн амтат зууш” болсоор байна.  

Тиймээс энэ асуудлаар олон улсын бага хурлын оролцогчид тогтоолын төсөл бэлтгэсэн ба тэрхүү тогтоолыг Казакстаны Засгийн газрын холбогдох дээд байгууллагуудад хүргүүлэхээр болсон юм. Хуралдаанаар оролцогчдын дунд яригдсан бас нэг сэтгэл түгшээсэн, хурцхан асуудал гэвэл Орос болон Казакстаны хилийн зааг газарт, Алтайн бүгд найрамдах улсын Усть-коксинскийн район, Карагай суурины дундах авто замын 27 км-ын урттай хэсгийг таслаж, замыг ашиглалтгүй болгосон явдал. Зочдын ярьснаар бол “М-52” дугаартай Чуйн замын дагууд орших, хилийн бүс дэх Карагай суурин руу хүрэхэд орон нутгийн гурван ч суурингаар дамжиж байж очдог, төвөгтэй маршруттай болохоор Черга суурингаас Карагай руу шинэ зам барих болсон. Гэхдээ барьж дуусгах хугацаа нь нэгэнт өнгөрөөд буй гэх. Бага хурлаар цухас яригдсан бас нэг асуудал нь Алтайн бүгд найрамдах улс болон Дорнот Казакстаны нутаг дэвсгэрийг дамжиж гардаг ойн түймрээс эсэргүүцэн хамгаалах хоёр талын хамтын ажиллагааны тухай байв. Бага хурлын төлөөлөгч Алексей Ивашкин энэ тухай ярихдаа: “ “Бүс нутгийн түвшинд үйлчилдэг ой хамгаалах агаарын албаны том бааз бий. Энэ алба татан буугдахдаа тулаад байсныг Алтайн бүгд найрамдах улс хадгалан үлдээхийг эрхэмлэж байна. Орос улстай хил залгаа хөрш улсуудын бүс нутгуудаас гадна бүүр алсад Якутын нутаг дэвсгэрт гарсан гал түймрийг дарахад үйлчилж, алсын нислэг хийдэг, энэ албанд сайтар сургагдсан бие бүрэлдэхүүн, техникийн мэргэжилтнүүд бий” хэмээсэн.

Риддер хотын дарга Дмитрий Горьков дээрхийг сонссоныхоо дараа саяхан хотын захад гарсан түймэртэй холбоотой өөрийн санал бодлоо илэрхийлсэн бөгөөд хэрвээ ямар нэг боломж бий аваас дорнод Казазстаны хил орчимд гарсан томоохон түймрийн голомтыг дарахад Горный Алтайскын ой хамгаалах агаарын отрядаас туслалцаа авч хамтран ажиллах явдлыг хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна гэсэн. Түүнчилэн байгалийн болон ой хээрийн түймэртэй холбоотой урьдчилан харах боломжгүй нөхцөл байдлын тухайд Алтайн бүгд найрамдах улс болон Дорнот Казакстаны хил орчимын бүсэд хоёр улсын онцгой байдлынхан хамтран ажиллах талаар хэлэлцээр хийж, санамж бичиг үйлдэх хэрэгтэй байгааг онцолсон.

Уулзалтанд оролцогсод мөн хотын үйлдвэрлэлийн салбарт зохион байгуулалт, арга зүйн тусламж үзүүлэх, эмийн ургамал, эмийн бусад түүхий эд, бугын аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг гүн боловсруулалтанд бэлтгэх, тэдгээрийн борлуулалт, ханган нийлүүлэлт, гэрчилгээжүүлэлтийн талаар хэлэлцэцгээв. Дорнод Казакстаны Риддер хотын орчмын байгалийн нөхцөл нь хөрш бүс нутаг болох Уст-Коксинскийнхтой төстэй байдаг нь таатай боломж олгож байгаа хэрэг. :Дорнод Казакстанд ургамлын аж ахуйд тулгуурласан үйлдвэрлэлийн цувралыг туршин нэвтрүүлэх ажил явагдаж байгаа бөгөөд зэрлэг ургамал, зөгийн бал, сав баглаа боодлын бүтээгдэхүүнүүд дутагдалтай байдаг. Харин Горный Алтайскад дээрх чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл муугүй хөгжсөн бөгөөд тэдгээрийг нийлүүлэх боломжтой юм.

Жорж Милословский хэлэхдээ: “Оросын энэ жижигхэн бүс нутагт жил тутам 2 саяас 2 сая 500 мянган хүн зочилж байна. Энэ нутгаар аялах жуулчдын тоо үй олноор нэмэгдэж байна” хэмээсэн. Хуралдааны төгсгөлд шийдвэрүүдээ улам нарийвчилж, түүн дотор Горный Алтай хотоос Риддер хотын бизнес эрхлэгчдэд туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэв. Энэ нь ихэд чухал зүйл юм. Мөн ОХУ-ын АБНУ-ын төлөөлөгч ноён Алексей Ивашкин уг хуралдаанд оролцосон дорнод Казакстан улсын болон Риддер хотын нэр бүхий албан тушаалтнууд, зүтгэлтнүүдэд “хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин зүтгэсний төлөө” гэх дурсгалын медаль гардуулсан юм.

Иван НИКОЛАЕВ  

Орчуулсан Г.ТӨРМӨНХ  

Gorod Ridder 2Gorod Ridder


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 8 =

Create Account



Log In Your Account