Ариун багаж, материалыг хэрхэн хадгалах тухай зөвлөмж

By: Admin
2024-12-23
0
444

Ариутгалийн тасаг, тусламж үйлчилгээний нэгжүүдэд ариун материал хадгалах шүүгээтэй байна. Ариутгасан материалыг тавиур, шүүгээнд байрлуулахдаа хамгийн сүүлд гарсан ариутгалын материалыг тавиурын цаад талын  хэсэгт байрлуулж, хуучныг тавиурын урд хэсэгт тавьж эхэлж хэрэглэнэ (зүүнээс баруун чиглэлд).

Хадгалах нөхцөл

- Ил задгай ус зайлуулах хоолой, агааржуулалтын хоолой байж болохгүй.

- Гадаргуу нь гөлгөр цэвэрлэхэд хялбар байвал сайн.

- Тоос шороо хуримтлагдах нөхцлийг аль болох хязгаарласан байх.

- Бусад тасаг нэгжээс тусдаа байх, болохгүй бол агаарын хөдөлгөөнийг ариунаас цэвэр, цэврээс бохир гэсэн байдлаар зохион байгуулах.  

- Гадна хана, дотор гадаргуугаас цана цохихоос сэргийлж, хана, цонх цонхны цагийн уснаас зайтай, хамгийн багадаа 5 см-ийн хөндий зайнд хадгална.

- Гар угаах угаагуур, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчтэй байх. Угаалтуур нь хадгалах шүүгээнээс 1 метрээс багагүй зайтай байршсан байх.

- Агааржуулалтын шороо тоосыг цэвэрлэх, шүүлтүүрийг солих. Агаарын даралт эерэг байх.

- 1 цаг тутамд хамгийн багадаа 4 удаа агаарын солилцоо хийх.

- Температур нь цельсийн 24 хэмээс их, харьцангуй чийгшилт нь 70 хувиас бага байх. Хангалттай гэрэлтүүлэгтэй, гэрэлтүүлэг нь 200-500 люкс.

- Температур болон чийгшлийн түвшинг өдөр бүр хянах.

Ховд аймаг дахь БОЭТ-ийн ТАТ-ийн сувилагч Г.Ариунаа


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 8 =

Create Account



Log In Your Account