Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн мэдвэл зохих заалтууд

By: Admin
2024-12-23
0
1070

 1994 оны 11 дүгээр ХОЁРДУГААР БҮЛЭГ
Дархан цаазат газар, түүний хамгаалалтын дэглэм

сарын 15-ны өдөр батлагдсан

З дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал

  1. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна:

 1/ дархан цаазат газар;

 2/ байгалийн цогцолборт газар;

 3/ байгалийн нөөц газар;

 4/ дурсгалт газар.

  1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно.

7 дугаар зүйл. Дархан цаазат газар

Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ.
Хэвлэх

 8 дугаар зүйл. Дархан цаазат газрын бүс

 Дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан дараахь бүсэд хуваана:

 1/ онгон бүс;

 2/ хамгаалалтын бүс;

 3/ хязгаарлалтын бүс.

Хэвлэх

 9 дүгээр зүйл. Онгон бүсийн дэглэм

  1. Онгон бүсэд байгалийн унаган төрх, хэв шинжийг нь хадгалах шаардлагад нийцүүлж зөвхөн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлнэ.
  2. Онгон бүсэд байгалийн төлөв байдлыг нь хөндөхгүйгээр зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулж болох бөгөөд үүнээс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Хэвлэх

 10 дугаар зүйл. Хамгаалалтын бүсийн дэглэм

Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна ургамал, амьтны аймгийн өсч  үржих нөхцөлийг хангах, гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдсон биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

 11 дүгээр зүйл. Хязгаарлалтын бүсийн дэглэм

 Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно:

1/ энэ хуулийн 9,10 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа; 2/ хөрс, ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх;

3/ ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх;

4/ ан амьтны тооллого, тэдгээрийн тоо, нас, хүйс, сүргийн бүтцийг зохицуулах үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр, аргачлалын дагуу явуулах;

5/ рашаан, эмчилгээ, сувилгааны чанартай бусад эрдсийг ашиглах;

6/ байгалийн аялал, жуулчлалыг тогтоосон зам, чиглэлээр зохих журмын дагуу зохион байгуулах;

7/ аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах;

8/ зураг авах, дууны болон дүрс бичлэг хийх, тэдгээрийг зохиол бүтээл туурвихад ашиглах;

9/ уул,овоо тахих, уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх;

10/ нутгийн оршин суугчид ахуйн хэрэгцээндээ зориулан байгалийн дагалт баялаг, эмийн болон хүнсний ургамлыг зохих журмын дагуу түүж ашиглах.

Хэвлэх

12 дугаар зүйл. Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа

 

Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

1/ газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх;

2/ байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх;

3/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх, ноохойг хөндөх, эвдэж сүйтгэх;

4/ хортон шавьж, мэрэгчид, түймэртэй тэмцэх, тэдгээрээс сэргийлэх арга хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөөлөх арга, техник, бодис хэрэглэх;

5/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих;

6/ хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах;

7/ тухайн газрын хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр нохой дагуулж, буу авч явах;

8/ аргагүйгээс бусад тохиолдолд тухайн газрын хамгаалалтын захиргаанаас урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам өндрөөр нислэг үйлдэх;

9/ өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх;

10/ нуур, мөрөн, гол горхи, булаг, шанд зэрэг ил задгай усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах;

11/ хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах.

Хэвлэх

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Байгалийн цогцолборт газар, түүний хамгаалалтын дэглэм

1З дугаар зүйл. Байгалийн цогцолборт газар

Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн цогцолборт газар гэнэ.
Хэвлэх

14 дүгээр зүйл. Байгалийн цогцолборт газрын бүс

Байгалийн цогцолборт газрыг байгалийн хэв шинж, ургамал, амьтны аймгийн байршил, түүх, соёлын дурсгалыг нь хадгалах шаардлага, аялал, жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан дараахь бүсэд хуваана:

1/ онцгой бүс;

2/ аялал,жуулчлалын бүс;

3/ хязгаарлалтын бүс.

Хэвлэх

15 дугаар зүйл. Онцгой бүсийн дэглэм

Онцгой бүсэд байгалийн унаган төрхийг нь хадгалах шаардлагад нийцүүлэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ байгальд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулах, ургамал, амьтны өсч үржих нөхцөлийг хангах, хөрсийг нөхөн сэргээх, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээ авна.

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

16 дугаар зүйл. Аялал, жуулчлалын бүсийн дэглэм

Аялал, жуулчлалын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно:

1/ энэ хуулийн 11,15 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа явуулах;

2/ зөвшөөрөгдсөн газар загас барих.

Хэвлэх

17 дугаар зүйл. Хязгаарлалтын бүсийн дэглэм

 Хязгаарлалтын бүсэд дараахь үйл ажиллагаа явуулж болно:

1/ энэ хуулийн 11,15,16 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа;

2/ уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх;

3/ аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих;

4/ батлагдсан зураг төсөл, зохих журмын дагуу зам тавих, тээврийн хэрэгслийн зогсоол гаргах;

5/ биеийн тамир, нийтийн арга хэмжээнд шаардагдах талбайг засч тохижуулах;

6/ тухайн нутаг дэвсгэр дэх сууринг экологийн магадлан шинжилгээ хийж баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх.

Хэвлэх

18 дугаар зүйл. Байгалийн цогцолборт газарт хориглох үйл ажиллагаа

Байгалийн цогцолборт газарт энэ хуулийн 15,16,17 дугаар зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

1/ энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулах;

2/ онцгой бүсэд энэ хуулийн 12 дугаар зүйлийн 9,1О-т заасан үйл ажиллагаа явуулах;

3/ батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зураг төсвийг зөрчиж суурингийн нутаг дэвсгэрийг тэлэх, барилга байгууламж барих.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 9 =

Create Account



Log In Your Account