Гамшгийн дараах сэтгэл зүйн цочролыг арилгахын тулд

By: Admin
2024-12-24
0
784

Эрүүл мэндийн зөвлөгөө

Гамшгийн нөхцөл байдлыг  туулсан бага насны болон өсвөр насны хүүхдэд удаан хугацааны туршид илрэн харагдаж байгаа сөрөг сэтгэл хөдлөл, мэдрэмжийг сургууль, гэр бүл, ойр тойрны хүмүүс олж танихад нь мэргэжлийн зөвлөгчийн тусламж дэмжлэг шаардлагатай байдаг. Нөхцөл байдал намжингуут гэр бүлүүдэд ялангуяа эцэг эхчүүдэд хэрхэн хүүхдээ сэтгэл санаагаар дэмжих талаар чиглүүлэх, зөвлөмж өгөх шаардлагатай болдог. Эцэг эхчүүд нь хүүхдээ эргэн хэвийн байдалдаа ороход чухал үүрэгтэй учир сэтгэл зүйн хувьд өөрсдийгөө бэлтгэх нь чухал. Мэргэжлийн зөвлөгч нь сэтгэл санааны хүнд нөхцөл байдалд хүүхдээ хэрхэн хариу үйлдэл бэрхшээлийг таних, үүнд илүү анхаарснаараа эцэг эхчүүдэд илүү дөхөм болж ирдэг. Зөвлөгч нь шаардлага хангасан зөвлөгөө өгөх өрөөтөй байх нь чиглүүлэг тусламж хүсэхэд хүүхэд болон эцэг эхэд аюулгүй чөлөөтөй байх боломжийг олгодог. Зөвлөгч нь гэр бүлийн гишүүдийн харилцаа, сэтгэл санааг үргэлжлүүлэн дэмжихэд анхааран ажилладаг бөгөөд хүүхдийг аюулгүй тайван болгох, хэвийн байдалдаа эргэн ороход нь туслах юм. Зөвлөгч нь гамшгийн үеийг биеэрээ туулсан хүүхдүүдийн сэтгэл зүйн хэрэгцээ бүрт нь анхаарал хандуулан ажилладаг. Мөн давтан шинж тэмдэгтэй холбоотой сэтгэл зүйн үнэлгээ оношилгоо авах тохирсон сэтгэл зүйн эмчилгээ арга хэмжээ авч ажилладаг.

                                   Зөвлөмж гаргасан С.Оюунэрдэнэ, З.Батдорж /Ховд БОЭТ/ 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 5 =

Create Account



Log In Your Account