Диализ эмчилгээ

By: Admin
2024-12-25
0
1666

Бөөрний архаг өвчнийг нийт 5 үе шатад хуваан авч ба үүний 5 дахь буюу эцсийн шатны эмчилгээ нь диализ болон трансплантаци /бөөр шилжүүлэн суулгах/ 2 юм. Хэрэв бөөрний өвчин тань архагшиж энэ шатад ирсэн бол та сэтгэлээр унах огт хэрэггүй. Диализ эмчилгээ нь таны бөөрний үйл ажиллагааг орлон гүйцэтгэх болно.

Диализын үед тусгай найрлага бүхий шингэн хэрэглэж таны биеэс давс, хорт бодис болон илүүдэл шингэнийг гадагшлуулах бөгөөд таны биед хэрэгтэй элементийг зохих хэмжээнд үлдээдэг.

Диализ эмчилгээ нь гемодиализ болон хэвлийн диализ гэсэн үндсэн 2 төрөл байдаг. Dializ 1

dializ 2

Манай улсад гемодиализ эмчилгээг 1970-аад оноос эхлэсэн бол хэвлийн диализ эмчилгээг 2014 оноос амжилттай эхлүүлээд байна.

Манай Ховд аймгийн БОЭТ-ийн Гемодиализын тасаг нь 2012 оны 11-р сараас эхлэн үйл ажиллагаа явуулж 2018 оноос эхлэн хэвлийн диализ эхэлсэн.

Диализ эмчилгээ нь бөөр хэвийн үйл ажиллагаагаа  явуулж чадахаа больсон үед хэрэглэдэг, бөөрний үйл ажиллагааг эрхэлдэг хиймэл машиныг оронд нь хэрэглэх эмчилгээ юм. Диализ эмчилгээ нь бөөрний эмгэгийг эмчлэхгүй бөгөөд бөөр орлуулах эмчилгээ тул долоо хоногт 4 цагаар 1- 3 удаа эмчилгээнд тогтмол хамрагдаж байж сая эмчлүүлэгч бөөр орлуулах эмчилгээгээр цаашид насан туршид эсвэл бөөр шилжүүлэн суулгах хүртэл амьдрах боломжтой болдог.

Диализ эмчилгээний үед өвчтөн хоолны дэглэмээ чандлан сахих хэрэгтэй.

          Юуны өмнө доорх 4 зарчимыг санаарай:

  1. Уурагны хэрэглээгээ хянах. Чанартай уурагийг бага хэмжээгээр авч байх шаардлагатай. Судлаачдын үзэж байгаагаар замбараагүй уурагны хэт хэрэглээ нь бөөрний өвчнийг хүндрүүлэх эрсдэлтэй байдаг байна. Гемодиализ эмчилгээний үед өдөрт биеийн жингийн 1кг бүрт 1.2гр уураг байхаар тооцож хоол хүнсээ зохицуулаарай.
  2. Шингэн хангалттай хэмжээгээр уух. Энэ нь таны биеэс хэрэггүй бодисыг гадагшлуулахад тустай юм.
  3. Фосфорын хэмжээг хэвийн хэмжээнд барих. Үүний тулд фосфат багатай хоол хүнс хэрэглэхээс гадна фосфорын хэмжээг зохицуулах эмийн бэлдмэлийг хавсран хэрэглэнэ. Ихэнхдээ хоолны дараа 5-10 минутын дараа эмээ уухыг зөвлөдөг бөгөөд диализад хамрагдаж буй өвчтөн сард дор хаяж 1 удаа лабороторийн шинжилгээгээр цусан дахь фосфорын хэмжээгээ шалгуулж байх хэрэгтэй.

   4.Давсны хэмжээгээ багасгах. Ялангуяа таны даралт өндөр байдаг бол давсны хэрэглээгээ багасгах шаардлагатай.

Диализ эмчилгээний үед өвчтөн хоолны дэглэмээ чандлан сахих хэрэгтэй.

dializ 3

Ховд БОЭТ-ийн Гемодиализийн  сувилагч: Тө.Энхцэцэг
                                                                               Н.Төртүвшин

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 5 =

Create Account



Log In Your Account