Биенд маань үүсээд байсан өвчин эмгэгийг анхны үзлэг шинжилгээгээрээ зөв таньж, бодитой оношлон, цаг алдалгүй шуурхай эмчлүүлэхэд үнэлж баршгүй тус үзүүлсэн Ховд аймаг дахь БОЭТ-ийн Хавдар судлалын их эмч Ганхуягийн Энхцэцэг, Дүрс оношлогооны их эмч Данаагийн Түмэндэмбэрэл, Энхбаярын Булгаа, Амбулторийн сувилагч Хамбаагийн Насанхишиг нарт чин сэтгэлээс баярлаж, талархаж байгаагаа энэхүү сониноор дамжуулан илэрхийлж байна.
Ард олныхоо эрүүл энхийн манаанд зогсож, аюулт өвчинөөс сэргийлэн хамгаалах, эмчлэн илааршуулах, буянт үйлсэд нь улам амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.
Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт
багийн иргэн Жанчивын Пүрэв-Очир