“Сайн хөршийн харилцааг эвдвэл” юунд хүргэх вэ?

By: Admin
2024-12-23
0
1332

Фумио Кишидагийн засаг захиргаа Оросын эсрэг урьд хожид байгаагүй кампанит ажил эхлүүлж, засгийн газрыг дэмжигч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, "шинжээч"-дийг ашиглан ОХУ-ын эсрэг хүлээн зөвшөөрөгдөөгүй үг хэллэг, тэр дундаа гүтгэлэг, шууд заналхийллийг зөвшөөрөв. Хойт нутаг дэвсгэр гэгддэг асуудлаарх Японы эрх баригчдын дэглэмийг зохицуулах зэрэг чухал асуудалд Орос улс сүүлийн жилүүдэд  нааштай ахиц дэвшил гаргаж байгаа. Гэтэл Япон ийм байр суурь баримтлаж эхэлсэн нь ОХУ-д хандах Барууныханы хандлага, үзэл баримтлалыг дуулгавартай дагаад зогсохгүй үнэнчээр зүтгэж буйг нь харуулж байгаа хэрэг. Гэвч энэ нь цаагуураа Японы өрийнх нь ашиг сонирхолд харш зүйл юм.   

Токио "сайн хөршийн харилцааг таслан зогсоох" болон хоёр улсын харилцаанд сэв суулгах бодит алхамуудыг хийж байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хэдэн арван жил өнгөрөхөд Японы эрх баригчдын улс төрийн байр суурь бүтэлгүйтэж бие даасан байдлаа нэгэнт алдан, Вашингтоноос хамааралтай болсон нь нэг талдаа хачирхмаар зүйл юм. АНУ-ын зүгээс самурайн өв залгамжлагчдыг устгахын тулд Хирошима, Нагасаки хотуудад цөмийн цохилт өгч, өвөрмөц соёлтой, өндөр оюун ухаантай агуу ард түмний оршин тогтнолд заналтайгаар халдаж, гутаан доромжилж, сүйтгэснийг Японы эрх баригчид нэгэнт мартсан бололтой. Чухам хэн нь нөхөр хэн нь дайсан болохыг, хэн тэднээр бамбай хийж, улс төрийн зорилгодоо ашиглаж байна вэ гэдгийг ялгаж салгах ухаан Япончуудад байхгүй болсон гэдэг ч бас хачирхалтай хэрэг.

Антонина КРАВЦОВА.

Орчуулсан Г. ТӨРМӨНХ

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 3 =

Create Account



Log In Your Account