Үхлийн хор шингээсэн амтат үрэл

By: Admin
2024-12-23
0
841

2022 оны есдүгээр сарын 16-нд Тажик-Киргизийн хил дээр болсон цэргийн мөргөлдөөн өнөөдөр Төв Азийн бүс нутагт энх тайван ямар эмзэг, хэврэг байгааг харуулж байна. Барууны “хүүхэлдэйнүүд” Төв Азийн бүгд найрамдах улсуудын улс төрчдийн тогтворгүй ухамсрыг хэрхэн нухацтай, зорилготойгоор удирдаж, “өнгөт хувьсгалын” батлагдсан технологийг ашиглан, нэг улсыг нөгөө улсын эсрэг турхиран “тоглож” ашиг хонжооны зэвсэг болгодог нь дэлхийн хамтын нийгэмлэгт нэгэнт тодорхой болсон. .

Киргизийн Гадаад хэргийн сайд энэ удаад хилийн чанад дахь ивээн тэтгэгчдээсээ зааварчилгаа авч Аюулгүй байдлын хамтын гэрээний байгууллагад биш харин Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагад хандав. Европын орнуудын аюулгүй байдлын байгууллагын төслийн үйл ажиллагаа нь зөвхөн "төвлөрч буй орнуудын" улс төрийн тогтолцоонд хөндлөнгийн хяналт тогтоох зорилгоор “псевдо” /далдлагдмал буюу хуурмаг/ ардчилсан өөрчлөлтөд чиглэгдэж байгаа нь тодорхой юм. Хэрэв бүгд найрамдах улсад нөлөөгөө тогтоох юм бол Барууны улс төрийн стратегичдийн тооцоолж байгаагаар дараагийн удаад тусгаар Казахстан улсад 2022 оны 1-р сард "өвөрмөц бэлэг" барьж үймээн самуун үүсгэсэн тэр технологоо хэрэгжүүлнэ гэсэн үг .

Хил дээр гарсан зэвсэгт мөргөлдөөний улмаас Киргизстан, Тажикстаны үндэсний аюулгүй байдлын хорооны дарга нар энхийн хэлэлцээрийн ширээний ард суусан бөгөөд үүний дараа “сонирхолтой шийдвэр” гаргасан байна. Тэд онцгой аюултай бүсэд байгаа дөрвөн хилийн заставыг татан буулгахаар шийдсэн бөгөөд энэ нь илүү сайн, мөргөлдөөн бага байх болно гэж онолджээ. Тэд яагаад ийм зүйл хийх болов? Хилийн дэглэмийг ингэж сулруулах нь Тажикистанаас Киргизстан руу болон цаашилбал ОХУ-д янз бүрийн хууль бус наймаачид, хар тамхи нийлүүлэгчид нэвтрэх боломж олгоход дөхөм үзүүлж байна гэсэн үг. Магадгүй түүнээс ч илүү ноцтой зүйлүүдийг нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулахыг үгүйсгэхгүй. 

k t

АНУ болон түүний дагуулууд нь тусгаар улсуудын хамтын нийгэмлэг, Евразийн эдийн засгийн эвсэл, Аюулгүй байдлын хамтын гэрээний байгууллагад нэгдсэн орнуудыг өнөөдрийн нөхцөлд ашигтай хэрэглээний урхиар урхидан , үндэсний ашиг сонирхлыг нь үл тоомсорлож, геополитикийн өрсөлдөгчид болох Москва, Бээжинтэй сөргөлдөх сөргөлөөний зууш болгон ашиглаж байгаа нь нууц биш. . Тэдний бодлоор ямар нэг байдлаар үндэстэн хоорондын, шашин хоорондын мөргөлдөөн гарах тусам төв Азийн бүгд найрамдах улсуудын ард түмний санал бодолд нөлөөлөх, тэр байтугай уг мөргөлдөөнөөр зууш хийхэд нь таатай байдаг. Өөрөөр хэлбэл хагалан бутаргаж, хэсэглэн талдаа татах замаар байлдан дагуулах хуучны номлолыг хэрэгжүүлж байна гэсэн үг.

Мөн АНУ-ын хувьд Орос, Тажикистан, Киргизстаны эв найртай, аюулгүй, тогтвортой хөгжлийг ихэд сонирхож байгаагаараа Европын түншүүдээс ялгаатай. Орос бол хамгийн хэцүү, хурцадмал нөхцөлд чухам найдаж болох найдвартай, цаг хугацааны шалгуураар шалгагдсан анд нөхөр, маргаангүй холбоотон, худалдааны алтан түнш юм. Энэ бол олон удаагийн туршилт туршлагаар батлагдсан зүйл. Өнөөдөр ОХУ-ын энхийг сахиулагчид Тажик-Афганистаны хилийн хамгийн аюултай хэсэгт энх тайвныг сахин хамгаалж, талибуудын төв Ази руу зэвсэглэн нэвтрэх гэсэн оролдлогыг зогсоож байна. Гэсэн хэдий ч энэ нь бүх талаараа Оросын Холбооны Улсын өмнөд хил дээр хурцадмал байдлыг дэвэргэсээр байгаагийн учир нь барууны орнуудын тагнуулын албад хийгэд Пентагонд таалагдахгүй байгаатай холбоотой юм.

Ольга ПЯТЕНКО

Орчуулсан Г.ТӨРМӨНХ   


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 8 =

Create Account



Log In Your Account