Нурууны хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өвдөлт өөр өөр байдаг

By: Admin
2024-11-22
0
1051

 Статистик мэдээгээр бол дэлхийн хүн амын хоёр хүний нэг нь энэ өвчнөөр өвдөж байгаа бөгөөд дэлхий дээр амьдарч буй 40-өөс дээш насныхны 10 хүн тутмын найм нь энэ таагүй өвчтэй таардаг аж. Хамгийн их өртдөг хүмүүс нь 30-аас дээш насны эмэгтэйчүүд.

nuruunii zurag

Нурууны өвчин намдаах энгийн аргууд

  • Ямар нэг зүйл хийж байх үедээ нэг байрлалд удаан суух буюу зогсохгүй байх хэрэгтэй.
  • Утсаар ярих үедээ чих мөрнийхөө хооронд утсаа удаан хавчуулахгүй байхыг хичээ. Ингэснээр мөрний булчинд нөлөөлж улмаар нуруу өвддөг.
  • Хэрвээ машин барьдаг бол машинаа зогсоож гар, мөрөө амрааж яв.
  • Унтаж амрахдаа нягт хатуу гудастай унт.
  • Даавууны өөдөс болон цайны хатаасан шаараар хийсэн нэг их өндөр биш дэртэй унтах нь зөв. Учир нь, өндөр дэр хүзүү, толгойг хөшихөд нөлөөлөхөөс гадна хүзүүнд үрчлээ үүсгэдэг.
  • Хөлд эвтэйхэн өндөр биш гутал өмс. Ер нь, өндөр өсгийтэй гутал нурууны өвчний эх суурийг тавьдаг.
  • Мөрөндөө цүнх үүрч явдаг бол аль болох хоёр мөрөндөө ээлжлэн зүүгээрэй.
  • Хэрэв хүнд юм өргөж явахаар бол нуруугаа аль болох эгц байлгаад гуяны булчинд хүнд ачааллыг төвлөрүүлэх хэрэгтэй бөгөөд өргөж байгаа зүйлээ биедээ ойр барь.
  • Өндөр, овор ихтэй зүйлийг бүү өргөж яв. Өөр рүүгээ аль болох татах хэрэгтэй. Өндөр юман дээр зогсчихоод доош бөхийх хэрэггүй.
  • Хүнд юмыг аль болох өргөх хэрэггүй. Энэ нь нуруунд маш их ачаалал өгдөг тул үүнээс зайлсхий. Бусдын дэмжлэгтэй өргөж байх
  • Зайлшгүй өргөх шаардлага гарвал хоёр хөлөө нугалж доош суун биедээ нааж өргөөд босох хэрэгтэй.
  • Суугаа ажил хийдэг бол аль болох хөлөө өвдгөөрөө гуянаас дээш байхаар нугал. Энэ нь нурууны булчин сунаж гажихаас сэргийлнэ.
  • Ямар нэг биеийн хүч шаардсан ажил хийхээр бол эхлээд бөхийх, суниах, хагас эргэх зэргээр биеэ халаах хэрэгтэй.
  • Оройд унтахын өмнө хажуу талаараа хэвтээд өвдгөө дээш татаж эрүүндээ хүргэхийг бод. Энэ нь нурууг амраах сайхан дасгал болно.
  • Түрүүлгээ харж унтдаг бол хэвлий дороо дэр ивж унт
  • nuru dasgal 1
  • Өглөө сэрэнгүүтээ шууд босож болохгүй. Харин сэрээд аажуу тайван хэсэг суниаж биеийн чилээг гарсны дараа бос.
  • Нэг байрлалд хөдөлгөөнгүй удаан байсан бол гэнэтийн хүчтэй хөдөлгөөн хийхээс зайлсхий.
  • Биеэ хөлөрсөн үед нүцгэн гадаа гарахаас зайлсхий.
  • Бие халаалтгүйгээр тэмцээнд орох, хүнд дасгал хийхээс болгоомжил.
  • Сунгалтын дасгал их хийж бай.
  • Удаан сууж ажиллахаас сэргийл
  • Компьютерээ эгц урдаа байрлуул
  • nuruu dasgal 2

Хэрвээ таньд энэ өвчний шинж тэмдэг ямар нэг хэмжээгээр илэрч байгаа бол эртхэн бага дээр нь эмчлүүлээрэй гэж зөвлөх байна. Яагаад гэвэл бага дээрээ үлдэцгүй эдгэрдэг юм. Эмчилгээний үргэлжлэх хугацаа өвдсөн хугацаанаас нь хамаардаг бөгөөд эмчилгээ хийж байх хугацаанд үений хөдөлгөөн, далайцыг сайжруулах дасгал, өвдөлт зовиурыг багасгах дэглэм эмчилгээнүүдийг гэрийн нөхцөлд хийх нь чухал юм.

Урьдчилан сэргийлэлт:  Нурууны булчин, үе холбоосыг бэхжүүлэх дасгал хөдөлгөөн хийх, даарч хөрөх, хүнд юм болгоомжгүй өргөх, нэгэн хэвийн байрлалд удаан хугацаагаар ажиллах зэргээс сэргийлж байх нь чухал.

                      БОЭТ-н Амбулаторын тасгийн                    БОЭТ-н Эрчимт эмчилгээний тасгийн

                          БЗДХ-н сувилагч Б.Мөнхсоёл                          ахлах сувилагч Ж.Бумзаяа

nuruu dasgal 3

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 10 =

Create Account



Log In Your Account