"Тоглоом" нэг л хаалганд

By: Admin
2024-12-23
0
1168

             Өнөө цагийн түгшүүр !

Допингийн шуугиан хэмээн нэрийдсэн хэрэг явдалтай холбоотойгоор Оросын спортын томоохон бүрэлдэхүүнийг Латин америк дахь Рио-де-Жанейрогийн олимпийн тоглолтонд очуулахаас зайлсхийсэн, тэнд Оросын паралимпийн тамирчдын эрхийг хясан боогдуулсан асуудлыг дэлхийн хэвлэл мэдээлэл янз бүрээр бичиж, тэмдэглэж, нэвтрүүлж байгаа. Тэгвэл чухам яг юу болсон бэ гэдгийг тодруулах үүднээс энэхүү нийтлэлийг бэлтгэв  

Сүүлийн дөрвөн жил спортын гол арга хэмжээний хаалтын дараа хориотой бэлдмэл хэрэглэснийг илрүүлж гаргаж ирсэн гэх шуугианы улмаас МОК /Олон улсын олимпийн хороо ОУОХ/, WADA /Дэлхийн допингийн эсрэг агентлаг ДДЭА/. МПК-гийнхан /Олон улсын паралимпийн хороо ОУПХ/ донслон үймж эхэлсэн. Гэвч энэ тухай Михайль Леонтьевийн юу гэж хэлснийг анзаарцгаая. Телевизийн нэгдүгээр сувгаар тэр энэ явдлыг хэрхэн үзэж байгаагаа илэрхийлэхдээ “энэ бол тодорхой дээд түвшний буюу нэр дээгүүр байдаг байгууллага, хүмүүсийн амьдралд гарсан маш таагүй баримт, яах аргагүй таагүй хэрэг явдал, шуугиан донсолгоон гэж болно. Дэлхийн спортын салбар төдийгүй нийгэм хүй олны сэтгэл санаа, тамирчнаас нь допинг илрүүлсэн гэгдэх тэрхүү улс орнуудын засаглалын бүтэц тогтолцоонд хүртэл ихээхэн нөлөө холбогдолтой зүйл. Харин үүнийг хэн шүүн тунгаах вэ? Зохион байгуулагч нь хэн байна гэдэг асуулт гарч ирж байна.

Англи саксоныхны аль эрт бичсэнээр бол энэ нь дээр үгүүлсэнчилэн тиймэрхүү зохиомж сценариар ч явагдаагүй гэдэг нь илэрхий болсон зүйл.

Бас нэг зүйл гэвэл WADA /Дэлхийн допингийн эсрэг агентлаг ДДЭА/. болон мэдээллийн бусад сувгаар олон нийтэд түгсэн допингийн тухай барууны спортынхонтой холбоотой  цочролд оруулам хурц мэдээллүүдийг WADA-гийн зөвшөөрөлтэйгээр хакердан довтолох, барууны спортын зүтгэлтгүүдийг самгардуулан будилуулах замаар арчин хаях ажиллагаа явагддаг нь илэрхий болоод байгаа. Юу болоод байгаа яагаад сандарч үймж эхэслснийг ч тэд мэдэхгүй үлдэх жишээтэй. Одоо харин энэ учиргүй тэнэг балай байдлын дунд  хольж хутгаж төөрөлдөхгүйн тулд түр азнаж тэсвэрлэх хэрэгтэй байх.

Олон улсын олимпийн хорооны томоохон албан тушаалтан Томас Бах эхлээд эл байдлыг үнэртэж мэдэрчээ. Японы нэгэн сонинд нийтлэгдсэн түүний ярилцлагыг үг үсэг гээлгүйгээр энд эш татъя. “Орос дахь допингийн эсрэг систем хазайж хэлбийх шалтгаан бий болсон талаар сэжигтэй зүйл ажиглагдаж байна. Би одоо болтол түүнийг ойлгож чадахгүй байна. Яагаад спортын зуны тоглолтын үеэр, хэрэв зөрчилтэй зүйл гарсан бол яагаад заавал Оросын спотрын зүтгэлтгүүдийн дарамт шахалтаас үүдэлтэй байх ёстой гэж? Тэд хэд хэдэн холбоонд хуваагдсан байлаа ч ийм харилцаа үүсэх боломжгүй” гэжээ.

Аан тийм байх нь, одоо л, ... хэтэрхий хожуу учрыг нь олох шив! Үүний өмнөх олимпийн тоглолтын үеэр Оросын зарим тамирчдыг жагсаалд хүчээр оролцуулаагүйг Бах өөрөө ч ойлгоогүй байх нь. Энэ шалтгаан өнөөдөр тодорхой харагдаж байна. Тэр үед мөрдөн шалгах хорооны гол хүн байсан Р.Макларена хэрэг явдал яагаа ч үгүй байхад мэдэгдэхдээ “Юуны өмнө хэрхэн шийтгэл оногдуулах вэ? гэдгийг авч үзнэ. Бүх талын спортын зүтгэлтнүүд, тамирчдад үүнийг зайлшгүй сонсгож мэдэгдэх ёстой” гэсэн . Энэ мөчид Макларенийн энэ үг мөрдөн шалгах хорооны байр суурь болж болохгүй юм. Энэ бол асуудлыг хэрхэн нэг талын эрх ашгийн олз болгож болдогийн гоц жишээ.

Хэрвээ бүүр 70 жилийн өмнөхөөс эхлээд түүхэн үйл явцуудыг буцаан ухаж нягтлаж үзвэл асуудал аяндаа илэрхий болно. Тэгэхэд дэлхийн хоёрдугаар дайн төгсгөл болж, Зөвлөлийн ард түмэн дайны айдсаа ялалтын баяр хөөрөөр сольж байлаа. Тэр үед АНУ-ын Европ дахь стратегийн албаны дарга байсан хожим нь ЦРУ-ийн /Тагнуулын төв газар АНУ-ын ТТГ/ толгойлогч болсон Ален Даллесын толгойлсон багийн Зөвлөлтийн эсрэг боловсруулсан (бүхий л чиглэлийг хамруулсан) төлөвлөгөө өдгөө 150 жилийн настай гэхэд зарим нь бараг итгэдэггүй. Хүйтэн дайны тэр үед ч гэсэн манай орны (бүх Зөвлөлтийн) нэр төрийг спортын талбарт хугалан гутаах зориудын ажиллагаа явагдаж л байсан. Энэ нь мөнөөх төлөвлөгөөний дагуу гэдгийг бас санах хэрэгтэй.

          1952 оны олимпийн хүнд атлетикийн төрөлд зөвлөлтийн бөх Америкийн тамирчин Боба Гофмантай өрсөлдсөн. Зөвлөлтийн тамирчин өрсөлдөгчөө өргөж гаргаж ирээд газар тавилгүйгээр орхисон (шидсэн) гэдэг шалтагаар түүнийг далайн чанадын спортын шүүхээр шүүв. Тэгэхэд допингийн тухай яриа байдаггүй байлаа. Энэ заргыг шийдэхдээ хөшигний цаана, нууц хуйвалдаанаар шийдсэн юм. Энэ хэдий жижиг асуудал ч гэлээ зөвлөлтийн эсрэг мөнөөх төлөвлөгөөний дагуу кампанит явуулгын нэгээхэн хэсэг нь байсан юм.

          1960 оны олимпид өрсөлдөгчөө хожсон зөвлөлтийн тамирчин Юрия Власовын ялалтад Америкийн нөхөд маш зэрлэг балмад байдлаар хариу барьсан. Тэд Юрия Власов ялаагүй, энэ ялалт Америкийн Пауля Андерсоны ялалт байсан гэж хамаг чадлаараа хашгирч байсан юм. 1964 онд болсон Инсбрукийн өвлийн олимпид манай нутгийн (Зөвлөлтийн Алтайн хязгаар, Алтайн Бүгд найрамдах улсын) цаначин Евдокия Мекшило (Архипова) –оролцсон тэмцээнд Америкийн цаначин зөвлөлтийн тамирчинг яаж мачийгаад ч гүйцэлгүй тойргоор хоцорсондоо хорсож, цанын таягаар нуруун дундуур нь савж цохиж, түүний цаныг нь хугалсан. Гэлээ ч зөвлөлтийн тамирчид үүнд гарталгүйгээр түрүүлж багаараа алтан медалийн эзэн болж байв. Цаашлах юм бол өнгөрсөн хагас зууны туршид хийгээд 21 дүгээр зууны эхний жилүүдэд ч олимпийн талбарт зөвлөлт болон Оросын тамирчдыг дарангуйлсан, дарамтлах оролдлого хийх зэргээр Америкийн үзэл сурталын машин ажилласаар ирэв. Үгүй ерөө чи бас их санаатай орос байх нь олимпийн аврага гэнээ !” гэх мэт басамжилсан өнгө аяс гаргах гэх мэт байж болшгүй аяг аашийг барууны үзэл сурталчид гаргасаар ирэв. Тэдний санаагаар Америк амьдралын хэв маяг л хамгийн сайн байх ёстой, бүх хүрээнд ямар (аргаар ч хамаагүй) тэд л ноёлж байх ёстой,  ямар ч байдлаар ийм нөхцлийг баталгаажуулж, эсвэл өөрсдөө өөрсдөдөө зориудаар дайсныг бий болгож (бодож олоод) тэр тухай хуурамч мэдээллийг дэлхий даяар аль болох өргөн хүрээнд тархаах, улмаар итгүүлэх явдал тэдний үзэл суртлын гол зэвсэг нь аж.

Оросын тамирчдын ялалтыг үнэнээр нь хүлээн зөвшөөрч болохгүй гэдэг гаж суртлыг нь дагахгүй хэн нэгнийг шууд арчин хаяж, оронд нь өөр нэг “чадалтан”-г гарган ирэх нь америкийн үзэл суртлын машины тоглолтын болон өрсөлдөөний гол дүрэм нь юм.

Харин тэр Бах өөрсдийн жинхэнэ үнэнийг үгүүлжээ. Энэ үнэн нь зүтгэл тэмүүлэлгүйгээр бий болгодог тийм “үнэн”, үүнийгээ хүчээр цээжлүүлэн давтуулах маягаар хоногшуулдаг агаад мөрөөдлөө, нэр хүндээ ийнхүү хамгаалдаг аж.

Хэрэв орос орон спортын фронтод өөрсдийн сөрөг давшилт, давхар нягтлан хянах ажиллагаагаа үргэлжлүүлэх аваас мэдээллийн бааз руу нь хакерууд довтлон устгаж, өөрсдийн элдэв зохиомол мэдээллийг шургуулдаг нь англи, америкийн зөвшөөрөлтэйгээр явагддаг өөрөөр хэлбэл тэдний хууль ёсны гэгддэг “допинг” ажиллагаа юм.

Гэтэл одоо ВАДА /Дэлхийн допингийн эсрэг агентлаг ДДЭА/. бас нэг шинэ объектод тоглолтоо эхлүүлэхээр болжээ.. Юу гэвэл “багтраа” өвчтэй хүмүүсийг энэхүү ажиллагаагаа тархаах бай болгон ашиглах аргыг бодож олжээ. Норвегид болох цанчид болон биатлончдын цугларалт тэмцээний үеэр энэ аргаа хэрэглэх юм. Тэрээр Норвегийн телерадио нэвтрүүлгийн “NRK” компаниас ВАДА-гийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Бена Николсагийн нэрийг эшлэн мэдэгдэхдээ эл үеэр тамирчдад астмын эсрэг бэлдмэл хэрэглүүлэх асуудлыг санаачлаад байгаа хэмээсэн. Норвегүүд тэргүүн байрны төлөө туршилтын ийм гэрээг байгуулсан болох нь илэрхий. Ийм туршилтанд өртсөн алдартнууд болох норвегийн аврага Марит Бьорген, Мартин Сундбю, Уле Айнар Бьорнален нар бий. За тэгээд америкийн гимнастикчид ч байна. Тухайлбал Симона Байлз амфетимин гэгч бэлдмэлийн, харин түүний эгч Уильямс нь оксикодоне, гидроморфоне, преднизоне, преднизолоне, метилпреднизолонийн туршилтанд өртсөн шүү дээ. Ойлгомжтой. Норвегичууд англи-саксонтой ойрын холбоо байхгүй учир Америкчууд Норвегийн тамирчдыг золигт гаргахдаа юман чинээнд тоохгүй. ВАДА-гийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Бен Николс энэ талаар зарлан мэдэгдэхдээ энэ практика ажиллагаа бол эмнэлгийн үзлэгийн зөвлөлөөр баталгаажих учир допингийн  эсрэг хууль ёсны эрхийг зөрчсөн зөрчил болохгүй юм гэсэн байна. Эмнэлгийн зөвлөл гэдэг нь мэдээж ВАДА-гийн “ёс зүйн” хүрээнд л байгаа зөвлөл юм.  . 

ВАДА уг бэлдмэл болон түүнтэй төстэй бэлдмэлийг цаашид практикт хэрэглэхийг мэдээж сайшаахгүй. Энэ нь олимпийн дараа л ойлгогдсон. Норвегчууд ийнхүү түгээлтийн туршилт болохдоо харамсахгүй байгаа бол Оросыг олимпийн хэсгээс холдуулахыг  оролдсон шигээ бас л чимээгүйхэн гарыг нь мухарлах болно. Норвегчууд бүхнийг тодорхой мэдэж байгаа. Гагцхүү ВАДА –гийн байр суурь чухам хэдийд тэрхүү бэлдмэлийн тухайд эргэлзээ тээнэгэлзэлээр  солигдох вэ гэдгийг ажиглаж байгаа биз. Энэ бол ердөө л туршилт ! ВАДА – гийнхан хамтран ажиллагчдынхаа, зөвхөн Оросын тамирчид, спортынхноор зогсохгүй зэргэлдээх Хятад, Монгол, Казакстан, Ираны тамирчдын амжилтын үр дүнд эргэлзэх эргэлзээг бий болгож, Пекин, Лондон, Сочигийн олимпийн тоглолтуудын үр дүнг ч үүнд хамруулан авч үзэж мэдэх юм. Тэдний санаагаар  допинг хэрэглэх явдалтай холбоотой асуудлуудыг олон улсын түвшинд бүр аль эрт зогсоосон мэтээр авч үзэх ёстой аж. Бас тэдний санаагаар Америкчуудтай чанга өрсөлдөгч болох Хятад мэтийн орны тамирчдын амжилтыг аль болох хазаарлан барих нь чухал бололтой.

Олон улсын паралимчдийн хороо шавар шалбаагт хутгалджээ. Тэд оросын паралимпийн тамирчдыг барууны арбитрын тусламжтайгаар холион бантантай хутгахын тулд Оросын талаас шүүхийн бүх зарга маргаанаа таслан зогсоохыг шаардсан. Оросын паралимпийн хорооны эрхийг сэргээн тогтоох асуудлыг авч үзэхээс татгалзах учиргүй бөгөөд үүний тулд тэдэнд эл асуудлыг ямар шалгуур хэмжүүрээр авч үзэх тухайд асуулга тавьсан билээ.

МПК-аас /Олон улсын паралимпийн хороо ОУПХ/ өнгөрсөн 9 сарын 7-9-нд оросын паралимпийн олон төрөлтийн тэмцээн дээр допингийн эсрэг ямар арга хэмжээ өрнөсөн талаар маш их анхаарал тавьсны үрээр учрыг нь сайтар тодруулсан байна. Энэ тэмцээнүүдэд олон сайн үр дүн байсан ч Риогийн паралимпийн ялалтууд юунд чиглэгдэв. Хамгийн сонирхолтой зүйл гэвэл тест авах үйл ажиллагааг яаж зохион байгуулав.

Допингийн талаарх чиг шугамыг нь нугалах гэсэн оролдлогоо өрнийнхөн үргэлжлүүлсэн ч түүний дараа МПК-ын заавар удирдамж, мөн тухайн үеийн МОК-ын заавар удирдамжид дулдуйдан тал тал руу бултан зайлж байсан. Бах сүүлд нь зүгээр л зайгаа барьж орхисон нь ичгэвтэр хэрэг болов.

Мэдээжийн хэрэг МОК /Олон улсын олимпийн хороо ОУОХ/, МПК-ын заавар удирдамжын хувьд арьсаа хамгаалах л арга. Бүх хэрэг явдал эцэстээ Макларенагийн илтгэлтэй холбогдоно. Өөр ямар ч гарцгүй. Оросын паралимчдийг паралимпийн тавцангаас шахан зайлуулна гэдэг бол тэд өөрсдөө буланд шахагдана л гэсэн үг. Одоо ийм үйл явц аяндаа инерцээрээ өрнөж байна. Харин энэ мухардмал байдалд гарц бий юу? “Бридж Стоун” гэдэг багашаархан сонинд нэгэн сонирхолтой нийтлэл нийтлэгдсэн байдаг юм. Сэтгүүлчдэд бол энэ нь маш тодорхой ойлгогдох зүйл. Лондонгийн олимпийн дараа Америкийн тамирчдаас допингийн сорил авсан дээж бүхий хуруу шилүүд гэнэт алга болжээ. Техникийн ажилтан тухайн үед хуруу шилүүдийг зөөвөрлөн хурааж байгаад алдаж хагалсан бололтой. Ямар ч асан огт найдваргүй болсон гэдэг. Маш жижигхэн уйтхан өрөөг түрээслэж гурван хоног тэдгээрийг хадгалсан гэдэг хэр үнэмжилтэй вэ? Бараг 15 мянга орчим хайрцаг бүхий тэдгээр сорилын дээжийг бүх лабораторуудаас зөөвөрлөлөө гэхэд хаана хадгалсан байж таарах вэ? тэгээд үнэхээр Америкийн тамирчдын сорил мөн үү? Бас нэг асуулт шалан дээр алдаж унагаалаа гэхэд яагаад сорилын бүх дээж хагарсан байдаг билээ. Тэр чинь ямар ч дэлсэлт, цохилтонд тэсвэртэй, хагарч гэмтэхгүй материалаар хийгдсэн битүү бүрхүүлээр хамгаалагдсан байдаг шүү дээ. Хоёр дахь асуулт яагаад үүнийг тойрсон асуудлуудад ямар ч хариулт гарч ирсэнгүй вэ?

Үнэхээр гадны халдлага довтолгооноос найдвартай хамгаалагдсан байдаг гэж ярьдаг тэр ажиллагаа нь ийм хэврэг, эрсдэлтэй зүйл байсан хэрэг үү? Ийм ичгүүр сонжуургүй байдал үргэлжилсээр байна. Оросын паралимпийн олон төрөлтийн тэмцээний нээлт, хаалтын ёслол дээр хэлэгдсэн үгүүдийг хуулбарлаж өгөхийг шаардсан явдлыг юу гэж үзэх вэ?  Үүнийг сонсоод Оросын спортын түшмэлүүд ч сандарсан. Гэхдээ ямар ч тохиолдолд үүнийг огт хэрэгсэхээргүй зүйл юм.  Урьдны бас нэг баримтыг сөхөж үзье! Тэр баримтанд “Хүндэт Виталий Смирнов ! олон жил СССР-ын НОК-ыг (Үндэсний олимпийн хороо ҮОХ) толгойлсон хүний хувьд танаас хүсэхэд шүүхийн зарга маргаанаа таслан зогсоох хэрэгтэй байна. Энэ талаар яриа хэлэлцээр эхлүүлэхийг хүсье” гэсэн байдаг. Энэ асуудлыг хэн сэдэж зохион явуулсан нь одоо ч тодорхой бус. Оросуудын тандалтын үр дүнд бий болсон үзэл, дүгнэлтээр бол битүүхэндээ харилцан буулт хийсэн арчаагүй хэрэг болсон байна.

Манай спортын түшмэлүүд гадаад хэргийн сайд Лавров шиг л хандах хэрэгтэй. Америкийнхан  Сирийн дэргэд агаарын нислэггүй дэглэм тогтоох тулган шаардлага ирүүлэхэд Лавров “Америкчууд юунд бидэнтэй зөвлөлдөхгүй байна. Энэ бол маш цээргүй шахалт байна. Хэрэг явдал өнгөрөөгүй ! Цэрэггүй бүс заагын тухай диполмат ажиллагаа тасалдаж хязгаарлагдсан шүү дээ! Дайн, мөргөлдөөний асуудал шийдвэрлэгдээгүй байна гэж хариулсан.  Энэ хэрэг явдалд ч яг ингэж яг таг хариулт өгөх хэрэгтэй. МПК-аас тэдэнд эелдэг хэрнээ хатуу байр суурьтай шаардлага илгээх нь зөв юм. Гарцаагүй энэ бол МПК хийгээд Филипп Крэйвенийг тойрсон асуудал. Үнэн хүчтэй шүү дээ.

Ерөнхий сайд Дмитрий Медведев өнгөрөгч есдүгээр сард допингийн эсрэг эрүүл тунгалаг тогтолцоог бий болгох хоёрдмол бус стандартын талаар үгээ хэлсэн. Тэрээр өөрийн албан ёсны вэб хуудсандаа Рио-де-Жанейрогийн олимпийн тоглолтын үеэр оросын паралимпчдийн шигшээ (тамирчид) допингийн дуулиан шуугиантай холбосон нь байж болшгүй шийдвэр юм гэсэн тайлбарыг нийтэлсэн байна. Оросын тамирчдыг паралимпид оролцуулахгүй байх гэсэн энэ явдал нь хүчтэй өрсөлдөгчдөө явуургүй аргаар шахан зайлуулах гэсэн арга мэх хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.  

“Оросын спортын салбарт эрсдэл үргэлжилсээр байна. Спортын арбитрийн шүүх Оросын паралимпийн хорооны сөрөх нэхэмжлэлийг хүч түрэн үгүйсгэж байна. Бас Оросын хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг Риогийн тэмцээнд оролцуулахгүй арга саам хэрэглэв” хэмээн тэр бичжээ. Энэ нь зөвхөн дээрх хоёр шийдвэрийн тухай биш хүмүүсийн төлөө, хүмүүсийн эрх, эрх чөлөөний төлөө хэлсэн үг юм. Тэрээр өөрөө бараг өдөр болгон ийм асуудлуудыг даван туулж буй. Эл жудаггүй шийдвэрүүд нь зөвхөн Орос улсын төдийгүй, дэлхий дахины хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тамирчдад хүнд цохилтыг авч ирж байна хэмээн ерөнхий сайд үзсэн байна.

Түүгээр ч зогсохгүй энэ нь олон улсын паралимпийн хөдөлгөөнийг удирдагчдын хүсэл зорилгыг мохоох, хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Оросын паралимпчдийг шахан гаргаж, үүрдийн дайсагналыг бий болгож ч болох туйлын бодлогогүй хандлага юм.

Алдарт тамирчин олимпийн аврага Ирина Роднина үүнд хариулт өгөхдөө САS-ийн энэ шийдвэр бол тэд санаа сэтгэлээсээ оросын паралимчдийг арчин хаях гэсэн хэрэг юм уу гэж харагдаж байна. Үүссэн асуудал гэвэл допинг үнэхээр байгаа юу? хэрвээ тийм бол чухам хаана үүнийг хуулийн арга замаар шийдвэрлэх гэж, хориглох арга хэмжээг эхлүүлэх гэж чармайж байгаа билээ? Хэрэг явдлыг шийдэхдээ хамгийн тодорхой, хөдлөшгүй баримтанд үндэслэж байна уу гэдгийг авч үзвэл үүнд шуудхан “үгүй” гэж хариулах бүх нөхцөл нь тов тодорхой харагдаж байна. Энд Оросын хувьд олз болж буй хүчин зүйл нь допинготой төстэй үйлчилгээ бүхий бусад эм бэлдмэл, хүнсний зүйлүүд ихээр тархсан хийгээд түүнийг оношлох нэн орчин үеийн боловсронгуй систем бий болоогүй байгаатай холбоотой хэмээжээ.   

Тэгж бодож болно л доо. WADA –гаас гаргасан,  допинготой холбоотой мэдээллүдийг бид  уншдаг боловч энэ нь огт батлагдаагүй дэгс алдаатай мэдээллүүд юм. Иймээс хэрвээ тамирчид, спортын зүтгэлтнүүдийг допингтой холбогдуулж эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авахад хүрвэл тэр нь хамгийн орчин үеийн системээр шалгагдсан, бүх зүйл нь маш ил тод ойлгомжтой харагдаж байх ёстой. Түүнээс биш хэн нэгний болон хэсэг этгээдийн дур зоргын субьектив дүгнэлтэнд тулгуурлах нь ёс бус зүйл юм. Одоо бид үүнийг өөр зарчмаар шийдэхгүй бол спортын хувь заяанд маш гунигтай зүйл тохиолдож болохоор харагдаж байна гэж Медведев бас мэдэгдсэн байна.             

            Харамсалтай нь яг практик дээр бараг бүх оронд спортын бүх төрөлд допинг хэрэглэх явдал ямар нэг хэмжээгээр байсаар ирснийг Ерөнхий сайд санаж байгаагаа ч илэрхийлсэн байлаа. Өнөөдрийн байдлаас харахад допингийн эсрэг үйл хэрэг нь нийгэм дэх спортын бодлогын хувьд том асуудал болсон нь тодорхой хийгээд энэ нь мэдээжээр мөнөөх хоёрдмол стандарт гэгчтэй холбоотойгоор үүсч байгаа хэрэг. Оросын допингийн асуудлыг мөрдөн шалгах хэсгийн судалгаагаар өтгөрүүлсэн коктейлын найрлагыг авч үзвэл 20 хувь нь допингийн төрлийн бодис илэрдэгийг илрүүлсэн байдаг. Эндээс харахад энэ бодлого нь оросын спортын салбарын эсрэг үйл ажиллагаа болж таарч байна.

Тэр үед “Санди Таймс” сонинд ах дүү Уйльямс – Серена ба Винус нар бичихдээ преднизолон, гидроморфон, оксикодон, формотерол, триамцинолон, нийлмэл глюкокортикоидын төрлийн эм бэлдмэл уухад хурдан хугацаанд дунд зэргээр биеийн хүчийг сэргээж, нэмэгдүүлдэг бөгөөд дараа нь булчинд маш их хэмжээнйи ачаалал өгч, ядруулж, туйлдуулдаг тухай үгүүлжээ. Тэд эдгээр эмийг ходоодны өвчнийг намдаах зорилгоор уусан гэсэн байна.  

ВАДА тэднийг шууд л тодорхой хэмжээний допингийн илэрц байна гэж үзсэн. Тиймээ энэ бол “тоглоом”-ын нэг гарц хаалга нь. Мөнөөх хоёрдмол стандартын асуудал энд босож ирж байна шүү дээ.

“Тараалт”-нд өртсөн Америкийн гимнастикч Симона Байлз албан ёсоор хэлэхдээ тэр сэтгэл зүйгээ идэвхжүүлэхийн тулд албан ёсны зөвшөөрөлтэйгээр дексамфетами гэгч бэлдмэл ууж хэрэглэсэн гэсэн бөгөөд энэ бэлдмэл нь анхаарал сулардаг синдромынх нь эсрэг хэт идэвхтэй үйлчилгээ үзүүлж, яг л хүүхэд шиг болгож байсан гэжээ. Америкчууд өөрсдийн шүтэн бишрэгчдэд ингэж татагдах нь байдаг үзэгдэл. Гэтэл тэдний шүтлэг бишрэлийн ийм хурц илрэл нь ихэнхдээ хуурамч байх нь бий. Харин Оросын тамирчид хийгээд спортынхны хүрээнд тэд ийм л “халдвар”-ыг хорт хавдар мэт тараахаар хэлэлцээгүй гэж үү? Гэвч үүнийг ёстой “тонил цаашаа!” гэмээр байна.

WADA хакеруудын дайралт довтолгооны үр дүнд эвдэн нураах системийг баталгаажуулсан /баталсан/ гэх яриа байгаа нь цуурхал биш. Тиймээс чухалчилан хэлэхэд энэ бүхнийг одоо зогсоох ёстой. WADA –гийн нэр хүнд унаж, аажмаар шахагдан төгсгөл рүүгээ яарч байгаа нь тэдний эдгээр үйл байдлаас харагдсаар байгаа билээ.       

                Бэлтгэсэн Дмитрий СОКОЛОВ (Интернет дэх мэдээллүүдийг ашиглав)

                  Орос хэлнээс орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ  

                                                

             

 

      

  


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 4 =

Create Account



Log In Your Account