Сербийн Ниш хотод Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй давхцуулан эхэлсэн эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагааг хэвлэл мэдээллийнхэн сурвалжилжээ. Нээлтийн арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн боксчид, дасгалжуулагчид, үзэгчдийн нэгдэл гэдгээрээ онцлохуйц байгааг тэд мэдээлсэн байна. Нээлтийн ёслолд Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремлев үг хэлжээ. Тэр хэлэхдээ энэ өдөр нийт эмэгтэй тамирчдын хувьд чухал өдөр болж байгааг онцлоод, “оролцогчдыг эв нэгдэлтэй байж, аваргын төлөөх мартагдашгүй тулаануудыг тамирчдын жинхэнэ нөхөрлөл болгохыг” уриалжээ.
Энэхүү тэмцээнд 51 багийн 239 тамирчин оролцож байгаа юм. “Ёслолын ажиллагааны нэг хэсэг болсон “тугт жагсаал” нь оролцогч боксчдын үндэсний бахархлын илэрхийлэл болж байв” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр бас онцложээ. Нээлтийн ёслол өндөрлөмөгц эхний тулаанууд болсон бөгөөд гурав дахь гарааны 50 кг-ын жинд Казахстаны тамирчин Алуа Балкибекова Кенийн Вероника Мбите Нзиватай рингэнд өрсөлдсөн бол зургаа дахь гарааны 81 кг-аас дээш жинд Казакстаны Эльдана Талипова Узбекистаны Олтина Сотимбоеватай хүч үзэв.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны гуравдугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилээд, түүний маргааш нь буюу 3-р сарын 18-ний өдөр Грек Улсад Олон Улсын Олимпийн хорооны 144 дэх чуулган болно. Тус чуулганаар Олон улсын олимпийн хорооны арав дахь ерөнхийлөгчийг сонгох юм.
Өнөөдөр энэ албан тушаалыг Томс Бах хашиж байгаа бөгөөд WADA-тай муудалцаж, барууны улс төрчидтэй нийлэн, Парисын олимпод трансжендер эрчүүдийг эмэгтэйчүүдтэй өрсөлдүүлэхийг зөвшөөрснөөрөө алдаршсан нэгэн юм.
Тэрбээр өнгөрсөн 2024 оны зун “дэлхийн спортын ЛГБТ хөтөлбөр”-ийг Францын нийслэлд идэвхтэй сурталчилсан. Мөн түүний шийдвэрийн балгаар эмэгтэй боксын төрөлд хоёр трансжендер эрэгтэй олимпийн алтан медаль хүртсэн нь дэлхийн спортыг бүхэлд нь шуугиулсан. Түүгээр барахгүй урьд нь ОУОХ Орос, Беларусийн тамирчдыг Олимпийн наадамд оролцуулахгүй байх тухай спортын бус, улс төрийн шинжтэй шийдвэр гаргаж байсныг дурьдах хэрэгтэй.
Эдгээрээс харахад өнөөдөр Олон Улсын Олимпийн хороо нь дэлхийн улс төрийн хүчнүүдийн шахалтанд автаж, бие даасан байдлаа алдах эрсдэлтэй байгааг сэрэмжлүүштэй. Энэ нь нэг ёсондоо спортын мөн чанарыг үгүйсгэж байгаа хэрэг хэмээн Олон улсын олимпийн хороонд хамрагдагч тусгаар улсуудын спортын мэргэжилтнүүд үзэж байгаа юм.