Төрсний дараа эхчүүдэд илэрч болох хэвийн бус шинжүүд

By: Admin
2024-12-23
0
1453

Эрүүл мэндийн зөвлөгөө

  • Доошоо их хэмжээгээр цус гарах
  • Халуурах
  • Хэвлийн доод хэсгээр тасралтгүй базалж өвдөх
  • Хярзангийн оёдол, эмзэглэлтэй хөндүүртэй болох
  • Аюулхайд өвдөх
  • Шавхарга үнэртэй болох
  • Хөх зангирч, улайж үрэвсэх
  • Толгой өвдөх, өвдөлт намдахгүй байх
  • Артерийн даралт ихсэх, эсвэл багасах
  • Толгой эргэх
  • Мэс засал, хагалгааны шарх улайж, шүүс гарах, идээлэх
  • Төрсөн эхэд эдгээр шинж тэмдэгүүдийн аль нэг нь илэрвэл эмчид яаралтай үзүүлээрэй гэж зөвлөнө.

                Нярайд илрэх  хэвийн бус шинж тэмдэгүүд

  • Арьсны шарлалт буурахгүй байх (гарын алга, хөлийн ул шарлах)
  • Хүйнээс идээрхэг шүүс, их цус гарах
  • Хүйний орчим улайх, хавдах
  • Халуурах, эсвэл биеийн халууны хэм буурах, хөлрөх (36.5-37.5)
  • Хүүхэд тайван биш байх, хөхөө хөхөхгүй байх, бөөлжих, суулгах
  • Амьсгал түргэсэх, эсвэл удаашрах (60; 30)
  • Унтаа ноомой болох, биеийн жин огцом буурах
  • Хөхрөх, яраглах, гэдэс нь дүүрэх, татах

                                     БОЭТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн

                                               төрөх тасгийн эх баригч Б.Ариунцэцэг


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 8 =

Create Account



Log In Your Account